Х.Нямбаатар: Бид агаарын бохирдол, түгжрэлийн байж болох хамгийн дээд цэг дээр байна

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум Төрийн ордонд өнөөдөр /2024.03.14/ болж байна.
Энэхүү форумаар нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг хэрхэн бий болгох, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн өөрчлөлт буюу нийслэлийг 40 дүүрэгт хуваан, бүсчилсэн байдлаар хөгжүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн тухай танилцуулах юм.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар, "Улаанбаатар хот 1960 онд 45000 хүнтэй байсан. 1992 онд 600,000 хүнтэй байсан. Одоо 1,700,000 хүнтэй болсон байна. Энэ 1,700,000 хүнээс гадна бүртгэлгүй хөдөө орон нутгаас ирж ажиллаж амьдарч байгаа 200 гаруй мянган хүн байна.
1976 онд Улаанбаатар хотын гуравдугаар ерөнхий төлөвлөгөөг баталж байх үед өнөөгийн Улаанбаатар хотын дэд бүтцийн үндсэн суурь тавигдсан. Өөрөөр хэлбэл, энэ төлөвлөгөөгөөр хотод 85,000 орчим иргэд зорчино гэж өнөөгийн авто замын зураглалууд зурагдсан. Өнөөдөр Улаанбаатарт бүртгэлтэй авто машины тоо 730 мянгад хүрчхээд байна. Тэгэхээр өнөөдрийн энэ түгжрэлийн нөхцөл байдал хүн ам өсөн нэмэгдсэнтэй холбоотой. Гэсэн ч нэгэнт суурьшаад хотод ажиллаж амьдарч байгаа хүмүүсээ хөдөө орон нутаг руу нь явуулах боломжгүй. Жилд 30 гаруй мянган хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн орж байна. Энэ нь жил бүр шинээр сургууль барихыг шаардаж байгаа. Үүнийг дагаад нийгэм соёлын үйлчилгээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагууд ч гарч байна.
Бид сая гэр хорооллыг орон сууцжуулах. түгжрэлийг бууруулах хуулиар нэгдүгээрт дахиж шинээр 0.7 га газар олгохоо больё гэдгийг хуульчилсан. Мөн 730 мянгаас хэтрүүлж автомашины дугаар олгохоо больё гэж шийдвэрлэсэн.
Бид одоо Улаанбаатарын агаар орчны бохирдлын, түгжрэлийн хамгийн дээд цэг дээр байна. Харин энэ өдрөөс хийгдэж байгаа бүтээн байгуулалт, зам болгон түгжрэлийг бууруулахын чиглэл рүү явна. Гэр хорооллыг орон сууцжуулах тухайд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зургаан дэд төвийг байгуулах төлөвлөлтүүд хийгдээд гурван дэд төвийнх нь дэд бүтцийн ажил үндсэндээ дууссан. Одоо үлдсэн гурвынх нь дэд бүтцийн ажлыг хийж байна. Энэ дэд төвүүдээ түшиглээд бид орон сууцжуулах ажлыг хийж чадвал хотын агаарын бохирдол 40-45 хувь буурна гэдэг тооцоо гарсан.
Метроны төсөл эхэлчихсэн явж байна. Эхний нэгдүүгэр сонгон шалгаруулалт гурацдугаар сарын 14 буюу өнөөдрөөр дуусаж байгаа. Харин хоёрдугаар үе шат дөрөвдүгээр сарын 28-нд дуусахаар байгаа байх. Тодруулбал, Метроны төслийн менежментийг хариуцаж явах зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулж буй юм. Бидэн дотор яг метро барьж байсан, метроны зураг зурж байсан нэг ч мэргэжилтэй боловсон хүчин байхгүй. Тийм учраас гаднын инженерингийн компанийг өөрийнхөө өмнөөс захиалагчийн ажлыг хариуцуулъя гэж сонгон шалгаруулж байгаа юм. Энэ баг шалгараад бид нарт маш яаралтай метроны инженерингийг зурах, худалдаа авах ажиллагаа, барьж угсрах ажлыг хийх компанийг сонгон шалгаруулах ажлыг хамтдаа хийж өгнө. Энийг ойролцоогоор наадмын дараа болох болов уу гэж бодож байна. Ингээд үндсэндээ 2024 онд дээрх ажлууд хийгдэнэ. Харин 2025, 2026 онд үндсэн барилгын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна" гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН агаарын бохирдол, түгжрэлийн байж болох хамгийн дээд цэг дээр монголчуудыг байлгаж байна. 8 жил тасралтгүй, нийтдээ 100 гаруй жил төр барьчихаад ийм юм ярьж байдаг элий балай бас байхаа. Түүнд итгэдэг гэнэн монголчууд хөөрхий. Одоо л яг хийх гээд байна гээд л үлгэр ярьсаар .... Саналаа МАНдаа өгөөд л байдаа. Монгол тэнэгүүд ээ
ДЭЭД ЦЭГЭЭСЭЭ ДООШОО ҮСЭРЧИЙ ГАЙГҮЙ БОЛИЙШТ ҮСРЭЭРЭЙ НЯМБАА