Нийгэм мэдээ

1.2 тэрбумаар хийсэн НДЕГ-ын сервер шинэчлэл гурван сар гацжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын системд шинэчлэлт хийснээр гурван сарын турш үйлчилгээ нь гацаж, иргэдэд чиргэдэл учраад буй. Энэ хугацаанд нийгмийн даатгалаас тэтгэвэр, тэтгэмж, халамж, лавлагаа үйлчилгээ авах иргэд үйлчилгээ авч чадахгүй хохирсоор байна.

Монгол улсад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 1.2 сая иргэн бий. Эдгээр иргэдийн амьдралын баталгаа бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт гэж хэлж болно. Иргэдийн амьдралд шаардлагатай зээл олголт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөнгөлөлттэй эмийн олголт, халамж, тэтгэмж, визний материал бүрдүүлэлт зэрэг нь бүгд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа шаардагддаг.

-1.2 сая иргэний нийгмийн бүх үйлчилгээ системийн шинэчлэлтийн улмаас гацаанд орж, хохирчээ-

Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлээд нийгмийн даатгалын байгууллагын системийн шинэчлэл эхэлсэн. Бүтэн нэг улирал шахуу үргэлжилж байгаа уг систем шинэчлэл нягтлан бодогч нарт хүндрэл учруулж байна. Учир нь аж ахуйн нэгжийн тайланг ирүүлэх хугацааг түр хойшлуулсан. Ажил олгогч болон даатгуулагч шимтгэл төлсөн эсэх нь цахимаар харагдахгүй байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн ч иргэн, банк болон эрүүл мэндийн салбараас үйлчилгээ авч чадахгүй байгаа юм. Тухайлбал Иргэн Г ипотекийн зээлд хамрагдах хүсэлтийг өгсөн ч тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх мэдээллийг арилжааны банк цахимаар харж чадахгүй байгаа учраас иргэний зээл хүлээлтэд оржээ. Энэ мэт иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ цалингаасаа суутгуулсан ч системийн шинэчлэлээс шалтгаалаад үйлчилгээгээ авч чадахгүй байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газар 2022 онд 1.2 тэрбумын төсөвтэй Нийгмийн даатгаалын байгууллагуудын албан хэрэгцээнд шаардлагатай, сервер, лиценз тендер зарлаж байжээ. Дээрх мөнгөн дүнд "Нийгмийн даатгаалын байгууллагуудын албан хэрэгцээнд шаардлагатай, сервер лиценз, Нийгмийн даатгалын байгууллагуудын албан хэрэгцээнд шаардлагатай ажлын компьютер, принтер зэргийг худалдан авсан байна.

Монгол улс цахим системд шилжээд хэдийн дөрвөн жил өнгөрч байна. Энэ хугацаанд цахим системд шилжсэн үйлчилгээ бүхэн ямар нэг алдаа зааж иргэдэд хүндрэл учруулсан гэхэд хилсдэхгүй. Аливаа асуудлыг шинэ шатанд шилжүүлж хөгжүүлэх нь зөв хэдий ч олон нийтэд хамааралтай асуудлыг урьдчилж мэдэгдэлгүй шийдвэрлэдэг нь олон хүнд чирэгдэл учруулж байгаагийн нэгэн жишээ энэ болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Галаа
Галаа
3 сар 15, 2024 13:04

С�##�бар хариуцсан сайд нь ажлаа өгөөд �######�сугай.

Зочин
Зочин
3 сар 15, 2024 16:39

Системийн шинэчлэл хийж байна гэх нэрээр бараг 5 сар болсон. Наад нийгмийн даатг�##� чинь. 11 сарын мөнгийг хэл ам хийж байж саяхан авсан.

Зочин
Зочин
3 сар 15, 2024 21:51

Шинэчлэл хийж бна гээд арай дэндүү иргэдийг хохироож бна с�##�баын сайд нь огцороочээ.

Зочин
Зочин
3 сар 18, 2024 16:41

Маш муу, чад�##�гүй IT компанийг яаж сонгодог байнаа

Цогт-Эрдэнэ Мөнхбат
Цогт-Эрдэнэ Мөнхбат
3 сар 18, 2024 17:01

Ганц апп ажиллуулж чадахгүй цахим Монгол гэж солиороод яахавдээ

Р.өлзийжаргал
Р.өлзийжаргал
3 сар 18, 2024 17:04

Худ�##�аа мөнгөгүй бодчихоод мөнгөө сонгуулийн мөнгөнд хэрэглэх гэж байгаа бузрууд ард иргэдийг хохироож байна.Ард иргэд нэг дэврэн шүү

Холбоотой мэдээ

Back to top button