УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Ц.Тувааныг "Худал ярилаа" хэмээн УИХ-ын дарга загнав

УИХ-ын 2024 оны хаврын чуулганы нээлт өнөөдөр /2024.03.15/ Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд 10.00 цагт боллоо.  


НЭМЭЛТ: 13.00 цаг

УИХ-ын гишүүн Ц.Туваан "худал ярилаа" хэмээн УИХ-ын даргаар зэмлүүлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Ц.Туваан гишүүн худал ярихгүй байхыг хүсье. Та малчидтай холбоотой ямар хууль, тогтоолын төсөл санаачлаагүй.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Би тогтоолын төсөл санаачлаад танд өргөн барьчихсан байгаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Энэ дотор малчдын зээлийг тэглэхтэй холбоотой ямар ч хуулийн төсөл байхгүй. Жагсаалтад байхгүй. Өргөн баригдаагүй байхад өргөн баригдсан гэж худал ярьж болохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Тов тогтоолгохоор өгсөн.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Би аваагүй. Тов тогтоолгохоор өгсөн юм бол надад өргөн баригдаагүй.


НЭМЭЛТ: 12.30 цаг

-Н.Энхболд: Баасан гараг байсан ч, залуучууд сонгууль өгнө гэж найдаж байна-

Өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Байнгын хорооноос өргөн барьсан тогтоолын төслийн ТББХ-ны дарга Н.энхболд танилцуулав.

Тогтоолын төсөлд "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн товлон зарлахаар, санал авах өдрийг аравдугаар сарын 11-ний өдөр" байхаар тусгажээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Орон нутгийн сонгуулийн санал авах өдрөө энэ удаагийнх дээр лхагва гарагт зохион байгуулж болохгүй юм уу. Намар хүйт орчихдог, нүүдэл суудал болчихдог. Энэ үеэр сонгуулийн ирц багасдаг. Дахиад баасан гарагт хийвэл залуучууд оролцохгүй гэсэн асуудал байгаа. Дараалсан амралтын өдрүүдээр залуучууд амарчихдаг шүү дээ. Малчид руу тангараг өргөсөн УИХ-ын гишүүд анхаар ажиллахгүй юм уу. Нэг шуудай авч, тэжээл аманд ч үгүй хамарт ч үгүй байна. Маощлжуулах хөтөлбөр гэдэг зүйлийг дорвитойхон хийхгүй юм уу" гэв. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд "Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн. Бүх шатанд хэлэлцэгдээд хамгийн сүүлд алх цохих асуудал үлдсэн байсан. Аравдугаар сарын 30 байсан шиг санаж байна. Ирц хүрээгүй. Хүргээгүй. Бүлгийн нэр усыг нь хэлээд яахав. Тэр өдрөөс хойш орхигдож батлагдаагүй. Энэ хуульд зургаан сарын дотор өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт байсан. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын 11-ний баасан гарагт зохион байгуулахаар байнгын хорооноос санал болгож, өнөөдөр чуулганаар орж ирж байна. Тав дахь өдөр болохоор залуучууд сонгуульд оролцохгүй юм шиг дахин дахин яриад байна. Энэ зүйлд уриалаад ч байгаа юм шиг. Үүний оронд иргэд төрийн сонгуульд идэвхтэй оролцох ёстой гэж ярих хэрэгтэй. Баасан гараг байсан ч залуучууд сонгуульд орох болов уу гэж бодож байгаа. Ялангуяа залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцох байх" хэмээн хариулав. 


НЭМЭЛТ: 11.00 цаг

-Фото: 2020 оны сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн парламентын отгон чуулган-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны фотог хүргэж байна.


НЭМЭЛТ: 10.30 цаг

-УИХ-ын чуулган хаалттай горимоор хуралдаж байна-

Их Эзэн Чингис хааны танхимд болж буй тус хуралдаанд УИХ-ын гишүүдийн ирц 55 хувьтай эхэлсэн.  

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын төлөөлөгч нар цахимаар оролцож байгаа юм.

Одоо Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн мэдээллийг хэлэлцэхээр УИХ-ын чуулган хаалттай хуралдаж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар мөн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-15 14:28

ЭНЭ ТЭНЭГ СОНГУУЛЬ ХЭНД ХАМААТАЙ ЮМ ИРГЭД ТӨРДӨӨ ИТГЭХ ИТГЭЛ АЛДАРСАН СОНГУУЛЬ ӨГӨХ ӨДӨР АХ НАМ БЯРТАЙГААРАА АМРААНА БИЗ ЛАЙ ХӨӨШ САЙХАН АМРААД ГЭР БҮЛТЭЙГЭЭ САЛХИНД ГАРЧ ШАРСАН МАХ ИДНЭЭ

Зочин
Зочин
2024-03-18 07:30
Reply to  Зочин

ТУВААН гэж ш�##� худлаа гар ш дээ ! Архида лтыг хавт гай зохион байгуулж байж гарч ирсэн маанаг шээс !!!

Зочин
Зочин
2024-03-15 15:24
Reply to  Зочин

Ийм эргүү дагзнууд монголоор дүүрэн учраас УИХ-н сонгуулиар зөв хүмүүс гарч ирэхгүй байгаа юм шүү дээ

Зочин
Зочин
2024-03-15 18:03

Н. ЭНХБОЛД ГЭГЧ ИРГЭДИЙН АМЬДРАЛД ХЭРЭГТЭЙ ЯМАР ХУУЛЬ САНААЧИЛСАН ЮМ БОЛ УИХ -д ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ НЭГ ХҮН ӨЧНӨӨН. ЖИЛ СУУХ ЮМДАА чааваас гэж

Зочин
Зочин
2024-03-15 18:05

Туваан муваан гэх шиг дүр үзүүлсэн �##�и�##�агчид өлөн хулгайчууд л чуулах шив

Зочин
Зочин
2024-03-16 15:21

Зандангаар удирдуулсан УИХ УРАЛДААНД ямар ч чадамжгүй л дээ.

Холбоотой мэдээ

Back to top button