Top StoriesНИЙГЭМ

"Гэр бүлийн хүмүүжлээс шалтгаалан охид, хөвгүүдийг дээрэлхдэг"

Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны зан төлөвт түрэмгий зан чанар илүүтэй ажиглагдах болсон. Тэр дундаа охид дээрэнгүй болж, хөвгүүд бүхий л зүйлийг тэсэж гарах хатуу давааг туулах шаардлагатай болсон гэхэд хилсдэхгүй.

"Охидод гар хүрч бодохгүй, гар далайж болохгүй" гэдэг үгийг чандлан биелүүлдэг хөвгүүд дотоод сэтгэлээ нээн, өөрсдөд тохиолдсон явдлаа хуваалцлаа.

-Кейс нэг

-"Би долоодугаар ангийн сурагч өнгөрсөн жил миний хажууд суудаг охин номоо дундаа хэрэглэсэнгүй гэж үзгэн балын хошууг гуянд маань зоож намайг өвтгөсөн. Тухайн үедээ багшдаа хэлж чадаагүй. Хичээл тараад аавдаа хэлэхэд, "Дараагийн удаа номоо хамт хэрэглэчих ээ" гэж байсан. Би маргаашаас нь номоо дундаа хэрэглэсэн. Гэхдээ надаас уучлалт гуйгаагүй. Би одоо хүртэл гомддог".

-Кейс хоёр

-"... сургуулийн арваннэгдүгээр ангид суралцдаг. Зургаадугаар ангид байхад манай ангийн охин намайг үсдээд, чихнээс зулгааж байсан. Одоо бодоход тухайн үед юу болсныг ч бүрэн ойлгоогүй байж. Зүгээр л намайг цохиод чирээд эхэлсэн. Тэр явдлаас хойш найзуудыг маань ч зодож, цохиж байсан. Ямар ч шалтгаангүй зөндөө зодуулж, цохиулсан даа".

-Кейс гурав

-"Би ангийнхаа охинд байнга л зодуулах ёстой юм байна гэж боддог байсан. Хичээл дээр ирэхээр яагаад ч юм цохино зодно. Энэ бүх зүйл байх ёстой хэвийн зүйл гэж саяхныг хүртэл бодож явсан. Ярьж байгаа юмыг нь сонсохгүй байхаар цохино, инээхээрээ цохино. Би эрэгтэй учраас охин хүүхдийг гомдоож болохгүй. Тиймээс энэ бүхнийг нь тэвчээд өдийг хүрсэн".

Бидэнд зорьж хэлсэн хөвгүүдийн эхний жишээ нь энэ байлаа. Энэнээс цааш хэлэх үгс олон байдаг ч тэд дотоод сэтгэлээ аль хэдийн хаачихсан байв.

Үүнтэй холбоотойгоор бид эрэгтэй, эмэгтэй хүүхдийн ялгаатай байдал, тэгш эрхийн талаар сэтгэлзүйн салбарт 19 дэх жилдээ ажиллаж байгаа зөвлөх сэтгэлзүйч Ц.Энхтуяатай ярилцлаа.

-Өсвөр насныханд дотоод шүүрлийн гормон нь ихээр ялгардаг учраас хэт их хөөрөлд автдаг. Тиймээс өөрийнхөө биеийг болон сэтгэлзүйгээ барьж чаддаггүй-

-Та өөрийгөө танилцуулбал?

-Намайг Ц.Энхтуяа гэдэг. 1981 онд МУИС-ийн Монгол хэл уран зохиол, япон хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Нэгдүгээр сургуульд долоо найман жил ажиллаж байгаад. ЗХУ-ын их сургуульд сэтгэл судлалаар сураад, Япон улсад мэргэжил дээшлүүлсэн. 2005 оноос хойш ганцаарчилсан зөвлөгөө өгч байна.

-Эрэгтэй эмэгтэй хүүхдийн байгалиас өгөгдсөн ялгааны талаар ярилцвал?

-Ер нь бол эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхэд төрөхдөө л ялгаатай байдаг. Тэр талаар судлаачдын гаргасан олон сайхан бүтээлүүд байдаг.

Би зүгээр тэндээс нэг зүйлийг л дурдаад хэлчихье. Юу вэ гэхээр төрсөн цагаасаа буюу нярай байхаасаа эхлээд охин хүүхэд илүү олон удаа ээжрүүгээ хардаг нь батлагдсан. Мөн эрэгтэй хүүхдүүд бага насандаа сонсголын чадвар муутай байдаг. Тиймээс бага ангийн багш нар хөвгүүдээ урагш нь суулгах хэрэгтэй гэх мэт жижигхэн судалгааны дүнгүүдээс харахад охид, хөвгүүдийн дунд асар их ялгаа байдаг.

Эцэг эхчүүдийн хувьд охид, хөвгүүдээ хүмүүжүүлэхэд их ялгаатай хандах хэрэгтэй. Эрэгтэй хүүхдүүдийг зоригийг нь мохоож болохгүй, хэт айлгаж сүрдүүлж болдоггүй. Хэрвээ үргэлж, зоригийг нь мохоовол өөртөө итгэлгүй,  зориг муутай хүн болж төлөвшдөг. Тийм учраас эрэгтэй хүүхдийг хүмүүжүүлэхэд аав нь илүү их ач холбогдол өгөх хэрэгтэй. Бие бялдрын хөгжлийг нь нэмэгдүүлэх, зоригтой, хатуужилтай гээд сэтгэлзүйг нь дэмжиж өсгөх хэрэгтэй. Харин охидын хувьд ялдам зөөлөн, уриалагхан, найрсаг, эелдэг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд ээж нь маш сайн сонсогч, аав нь үйлдлээрээ үлгэрлэх хэрэгтэй.

Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн өсөж, томрох цаг үе нь хүртэл ийм ондоо байдаг учраас хүүхдүүдийг өсгөх маш нарийн шат дараалалтай байдаг. Ерөөсөө бидний нүдний торлог, гарын хээ ялгаатай гэдэгтэй адилхан хүүхэд болгон ялгаатай. Нэг айлын таван хүүхэд тавуулаа өөр өөр байна.

-Хөвгүүдийн зоригийг мохоож болохгүй, охидыг энхрий өсгөх хэрэгтэй. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Охид байгалиасаа хайр хүссэн хайрлуулах, энхрийлүүлэх, халамжлуулах хэн нэгэн хүнд халамж тавих гэх мэт нандин араншинтай. Харин хөвгүүд нэлээн хэрсүү аливаа юманд алсын хараатай, цаанаасаа буурь суучихсан байдаг. Бас өсвөр насны хүүхдүүдийг танин мэдэхүй талаас нь ажиглавал. Хөвгүүд илүү математикч, гүйлгээ ухаантай байх тал өндөр. Охид илүү чимхлүүр зүйлсэд нямбай байдаг. Яг эдгээр ялгааг олоод харчихвал, хүүхэд өсгөх нь их хялбар болж эхэлнэ. Шилжилтийн насны хүүхдүүдэд маш их биологийн талын өөрчлөлтүүд явагддаг. Тодруулбал, дотоод шүүрлийн гормон нь ихээр ялгардаг учраас хүүхдүүд хэт их хөөрөлд автдаг. Тийм учраас өөрийнхөө биеийг болон сэтгэлзүйгээ барьж чаддаггүй. Энэ байдлыг эцэг эхчүүд ойлгочихвол тэдний дотоод сэтгэлийг гэмтээлгүйгээр өсгөнө гэсэн үг.

-Охидууд хөвгүүдэд илүү түрэмгий хандах болсон. Яг ямар шалтгаан охидод нөлөөлсөн бэ?

-Энэ их олон шалтгаантай асуудал. Бага болон өсвөр насны хүүхдүүдэд гэр бүл хамгийн чухал нөлөөтэй байдаг. Аав нь халамжтай, ээж нь зөөлхөн хүүхдээс хэн нэгний биед зөвшөөрөлгүй хүрэх. Биеийг нь өвтгөх үйлдлүүд гарахгүй. Тиймээс эхний ээлжид гэр бүлийн нөлөө хамгийн чухал.

Хоёрдугаарт, найз нөхдөөсөө суралцдаг. Нэгнийхээ гаргасан үйлдлийг орчин үеийн хэллэгээр "Күүл" гээд ойлгочихвол хэн нэгэнд тэр байдлаа үзүүлэх гэж хичээдгээс үүдэн "Түрэмгий" араншинтай болчихдог. Зарим тохиолдолд таалагддаг хөвгүүнийхээ нүдэнд өртөх гэж хүчтэй байдлаа харуулах гэж хэн нэгэнд гар хүрдэг. Бас цахим орчноос ч суралцаж болох юм. Сайн охин, жинхэнэ лидр хэн нэгэн байхын тулд загнаж, зандрах ёстой гэж ойлгосон байж мэднэ. Гэхдээ хүүхдүүд их гэнэн шүү дээ. Бид энэ гэнэн араншныг нь хэн хэнд нь ойлгуулахад болно.

-Хүүхдүүдийн сэтгэлийн шарх томчуудынхаас илүү хурдан эдгэрдэг-

-Охидууддаа дээрэлхүүлсэн хөвгүүдийн сэтгэлзүй хэрхэн өөрчлөгдөх вэ?

-Дан ганц охид гэлтгүй хүүхдүүд хэн нэгэнд зодуулж, цохиулж дээрэлхүүлэхээрээ сэтгэлийн гэмтэл авдаг. Өөрийгөө сул доройгоор мэдрэх тохиолдол цөөнгүй. Одоо үед дийлэнх хөвгүүд ээжийгээ, эгчийгээ, охин дүүгээ хайрлах хэрэгтэй. Эмэгтэй хүн рүү гар далайж болохгүй гэдэг зан төлөвтэй болчихсон. Тиймээс бид хөвгүүдэд илүү их ачаа үүрүүлээд байна гэсэн үг. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Эрэгтэй ч байсан эмэгтэй ч байсан нэг нэгнээ хүндлэх хэрэгтэй гэсэн гэр бүлийн хүмүүжлийг суулгах хэрэгтэй.

-Сэтгэлийн шарх, гэмтэл авсан тохиолдолд эдгэрэх хугацаа нь хэр урт байх вэ?

-Монгол хүүхдүүдийн нэг онцлог нь байгальд гарах үед тайвширч, тайтгарч чаддаг. Ээж аавууд хүүхдийнхээ дотоод сэтгэлзүйд нь жаахан анхаарахад хурдан хугацааны турш эдгэрэх хандлагатай. Байгальд гаргах, аялах, гол устай ойр байлгах гээд энгийн хэр нь хүрээлэн буй орчноороо дамжуулан сэтгэл санаанд нь нөлөөлөх хэрэгтэй. Хүүхдүүд томчуудыг бодвол илүү хурдан эдгэрдэг нь анзаарагддаг.

-Таны сая хэлсэнчлэн хүүхдүүд өсвөр насандаа гэнэн байдаг гэсэн шүү дээ. Энэ байдал нь засагдах боломжтой юу, эсвэл энэ хэвээрээ тогтох уу?

-Хүн төрсөн цагаасаа эхлээд байнгын хувьсан өөрчлөгддөг. Тийм учраас хүүхдүүд хүртэл нүд ирмэхийн зуур өөрчлөгддөг. Хүүхдүүд өөрчлөгдөхөд хамгийн их нөлөөлөх гэр бүл учраас эрүүл зөв харилцаатай болох хэрэгтэй. Энэ байдал нь нөлөөлөөд эхэлбэл хүүхдүүд хэн хэндээ зөөлхөн харилцаж эхэлнэ. Харин хүүхдийг сайн, муугаар нь ялгачихвал өөртөө итгэлгүй, айж түгшсэн нэгэн болно. Тиймээс үргэлж зөөлөн хандаж, хайрлах хэрэгтэй. Монгол ээж аавуудын гаргадаг нэг алдаа нь "Би чиний ээж, аав. Тиймээс чамайг яасан ч яадаг юм" гэсэн харилцаа хандлагатай байдаг. Орчин үеийн хүүхдүүд хурдацтай өсөж байгаа учраас ийм хандлага гаргаж болохгүй. Харин ч хүүхдүүдээсээ суралцаад, хамтдаа хөгжих хэрэгтэй. Өнөөгийн хүүхдүүдийн оюун ухаан, уураг тархины хөгжил хамгийн гайхамшигтай шүү.

-Хүчирхийллийн эсрэг төвд ирдэг дуудлагын 95 хувь нь охид буюу эмэгтэйчүүд, харин үлдсэн таван хувь нь хөвгүүд байдаг. Тэгэхээр эрчүүд сэтгэлээ нээх тал дээр хаагдмал байдаг. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?

-Байгалиасаа аливаа зүйлд хаалттай болчихдог. Гэхдээ нөлөөллийн хүчээр өөрчилж болно. 19001950 шиг сэтгэлээ нээхэд нээлттэй байдаг утас бидэнд хэрэгтэй. Мөн сургуулийн орчинд сэтгэлзүйч ажиллаж, хүүхдүүдэд анхаарал тавих хэрэгтэй. Багш нар болон эцэг эхчүүд хамтарч байж хөвгүүдийн сэтгэлзүйг нээлттэй болгож чадна. Багаас нь нээлттэй хүүхэд болгочихвол цаашлаад ч тэр хэвээрээ байна гэсэн үг.

Би багшаар найман жил ажилласан. Энэ үед охид хөвгүүдтэй яг эн тэнцүү харилцах ёстойг ойлгосон.

-Таны багшилж байсан туршлагаас үзэхэд багш нар хүүхдүүдтэй харилцахдаа юуг анхаарах хэрэгтэй санагддаг вэ?

-Хүүхдүүддээ итгэл хүлээлгэдэг байсан. Дуртай суудалдаа суу, найзтайгаа суу гэж их хэлдэг байсан. Өөрсдийнхөөр нь байлгаад, итгэл хүлээлгэчихсэн байхад тэд тохитой томоотой байдаг. Тэгэхээр надад ширээ нүдэж, сурагчид луугаа "Чимээгүй бай" гэж орилох шаардлагагүй болно. Бас нэг нууц арга байдаг нь би маш их хөгжим сонсгодог байсан. Тайван амгалан мэдрэмжийг өгөхийн тулд. Ингэснээр хүүхдүүдийн анхаарал сайн төвлөрдөг.

Сурагчид олон нийтийн газар бие засахдаа биеэ барих тохиолдол их. Тиймээс хичээлийн дундуур гарах зав чөлөөг бүрэн олгох хэрэгтэй. Хүний анхдагч хэрэгцээг багш нар хориод байж болохгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-18 11:48

ОРКООС ОРК Л ТӨРНӨ. ЗАРИМИЙГ НЬ УНТУУЛЧИХМААР УЛС ИХ БАЙНА.

Зочин
Зочин
2024-03-18 12:12

1924 онд анх удаа эр эм эрх тэгш гэсэн Үндсэн хууль бата лсан , 100 жилийн дараа ийм үр дүнд хүрсэн бна ! Энэ тийм муу юм бишээ, эрчүүд биеэ арай аятайхан зөв аваад явчихад л болоод явчинаа !!!

Зочин
Зочин
2024-03-18 14:11

ЭНЭ ОДОО ХЭЦҮҮХЭН АСУУДАЛ ШҮҮ МАНАЙХААН СОЛОНГОС КИНО ИХ ҮЗХИЙМАА ЭНЭ ДЭЭРЭЛХҮҮ ОХИДУУД ГЭР БҮЛД НЬ ЯМАР НЭГЭН ХҮЧИРХИЙЛЭГЧ БАЙДАГ БОЛООД Л ИНГЭЖ БАЙГАА ЮМ.БАЛ ГУЯ РУУ НЬ ЗООЖ БАЙГАА ТЭР ОХИН УДАХГҮЙ ЗҮРХЭНД НЬ ХУТГАЛАХ ЮМ БАЙНА ДАВАРЦАН ОХИДУУДЫГ ХАШРААГАЧ ХОХЬ НЬ ЯАСАН ЗАЯАГҮЙ БАЦААНУУД ВЭ? ЭНЭ ЁС СУРТАХУУН ХҮМҮҮЖЛИЙН ДОГОЛДОЛТОЙ ОХИДЫН ЭЦЭГ ЭХ НЬ АРХИЧИН ЭСВЭЛ ХОЙД ЭЭЖ ААВТАЙ ХҮЧИРХИЙЛЭЛ ДОТОР ӨСӨЖ ТОРНИЖ БАЙНА ТҮҮНЭЭС БИШ ИЙМ ЗЭРЛЭГ АВИР ОХИДУУДААС ХЭЗЭЭ Ч ГАРАХГҮЙ АЯГҮЙ БОЛ ОНГОН ХАЛЬС НЬ АЛЬ ЭРТ ДЭЛБЭРЭЭД ХАР УЛААН САРНАЙ БОЛЧИХСОН БАЙГАА ДАА

Зочин
Зочин
2024-03-18 14:17

ЗХУын ямар сургууль вэ?

Зочин
Зочин
2024-03-19 08:01

Кейс мейс ч гэх шиг

зочин
зочин
2024-03-19 11:12

эх нь хээр �##�аг бол төл нь хөл �##�аг гэж гэрийн хүмүүжил эцэг эх нь ямар улс вэ гэдгийг үр хүүхэд нь хаоуулдаг гэдэг

Холбоотой мэдээ

Back to top button