Гадаад мэдээДЭЛХИЙ

Америк эмч нар гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийжээ

Америк эмч нар 62 настай эрэгтэйд дэлхийн анхны гахайн бөөрийг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна. Бостон хот дахь Массачусетсийн ерөнхий эмнэлгийн эмч нар пүрэв гарагт /2024.03.21/ энэ талаар мэдэгдэл хийхдээ өвчтөний биеийн байдал сайн байгаа хэмээжээ.

Гахайн бөөр шилжүүлэн суулгасан эрэгтэй бол Массачусетс мужийн Веймут хотын оршин суугч Ричард Слейман юм. Бөөрний дутагдалтай тэрбээр Массачусетсийн ерөнхий эмнэлэгт 2016 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон байна.

Гэвч шилжүүлэн суулгасан бөөр нь ажиллагаагүй болсон тул 2023 оны тавдугаар сард диализын аппаратад дахин орж эхэлжээ. Ийм учраас эмч нар генетикийн материалыг нь өөрчилсөн гахайн бөөрийг түүнд шилжүүлэн суулгах мэс заслыг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт /2024.03.16/ хийсэн юм.

Эмч нар үүнээс өмнө тархи нь үхэжсэн хүмүүст гахайнаас бөөр суулгах мэс засал ийж байсан боловч амьд өвчтөн дээр хэзээ ч гахайн бөөр суулгаж байгаагүй аж. Массачутестийн ерөнхий эмнэлэг Слейман удахгүй эмнэлгээс гарна гэж мэдэгдэл хийсэн байна.

Түүнд шилжүүлэн суулгасан бөөрийг “eGenesis” нэртэй компани нийлүүлжээ. Тус гахайн бөөрийг Слейманы бие хүлээн авахад илүү тохиромжтой болгохын тулд хүний бие хүлээн авахад сөрөг нөлөө үзүүлдэг генийг устгасан аж. Мөн “eGenesis” компани бөөр доторх гахайнд байгалиасаа оршдог, хүнд халдварлах магадлалтай вирусүүдийг идэвхгүйжүүлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button