УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрүүд гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна

Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.

Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл түүнийг дагалдууж боловсруулсан хууль, тогтоомжийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Төсөлд мал аж ахуйн салбар байгаль, цаг уурын хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг тодорхойлж, харилцан хамтрах, хоршоолох санаачилгыг дэмжин малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгажээ.

Мөн малчны хоршоонд нэгдсэн иргэнд арилжааны банкны эх үүсвэрээр зээл олгох, түүнийг зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даах, анхан шатны болон дундын хоршооны загварыг бүс нутгийн онцлогт нийцүүлж тодорхойлох, малын тэжээл тарих нөхцөлийг бүрдүүлэх, хуулийн дагуу үзүүлж буй дэмжлэгт хамрагдсан малчин, малчны хоршооны хүлээх үүргийг тусгасан байна.

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.

Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.

Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.

Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна

Гепатитийн D вирусийн  халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.

Монгол Улсад гепатит вирусийн халдварын тархалт өндөр.  Халдвартай иргэдийн дунд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд, үүний улмаас нас баралтын тоогоор дэлхийд дээгүүр орж байна. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг байна.

Гепатитийн D вирусийн халдвар дангаар байдаггүй, В вирусийн халдвартай хүний таван хувь нь D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Олон улсад хийдэг нэгдсэн аргачлалаар (мета-анализ) судалж үзэхэд, манай улсад гепатитийн D вирусийн халдвартай 66.000 хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан.

Эрүүл мэндийн яамнаас 2023 онд гепатитийн D вирусийн халдварын эмчилгээнд иргэдийг хамруулах асуудалд түлхүү анхаарч ажилласан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд төсөвлөсөн нийт 13,5 тэрбум төгрөгийн  9,7 тэрбумыг эмчилгээнд, оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд 2,3 тэрбум, орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ.

Товч мэдээ

· Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.

·Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо.

·Төрийн байгууллагуудыг нийслэл Улаанбаатар хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогод нийцүүлэн Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

·“Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-27 17:04

Баялгийн сангийн хуулийн төслийг 8 жил боловсруулж, батлуулж чадаагүй. Нөгөө мундаг АНУ-д төгссөн гээд жул жуул гээд явдаг Батнайрамд�##� гэж нөхөр төсөл боловсруулаад л байна гээд явсан. Ч�##�ахгүйш дээ тэр бид хоёр. Ккк. Одоо тэгсэн дутуу дулимаг хуулийн төслөө сонгуулиас өмнө яар�##�тай бат�##� гээд нэг ажиллахгүй, хэнд ч хэрэггүй хог батлах нь л дээ.

Зоч
Зоч
2024-03-27 18:48

Эрүүлмэнд-цахим ??? Хөнгөлттэй эмээ бичүүлж авах гэж хагас өдөр болж бнадаа эмээ, өвөө нар нь.

Зочин
Зочин
2024-03-28 01:32

Монголчууд өөрөө зам тавьж чадахаа харуулчихаад байхад заав�##� хужаа нарийг оруулах гээд байдаг юу юм

Зочин
Зочин
2024-03-28 07:37

Монголд хужаагүй юм �##�га.Хятадын заавар зөвлөгөөгөөр хууль батлаж,тэдэнд нийцсэн хууль санаачлах юм.Ч.Хүрэлбаатар урвагчдаа хууль санаачлаж �######�уулаач

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг
2024-03-28 08:50

Засгийн газрын лрдон хотоос гарна адэг чинь харин сайхан мэдээ байна

Зочин
Зочин
2024-03-28 10:32

Улсын батлагдсан төсөвөөс гадуур Мөнгө цавчих гэж байхад яагаад сайхан мэдээ байна гээд хуцаад байгаа юум нүүлгэх т�##�аар нэгч за�##�т энэ оны төсвийн тухай хууль ирэх жилийн төсөвийн хүрээний мэдэгдэлд байхгүй энэ хулгайч нар хэт олонхиороо түрий барьж даварч байна

Зочин
Зочин
2024-03-28 08:54

Их улс төрд дотор яваа бол шүүмжлэл доромжийг Элбэгдорж шиг сонсож хүлцэж сураач. Энэ хүнийг дэмждэггүй ч элдэв доромжийг үнэхээр тэвчэх юм. Элдэв тайлбар хэрүүл хийж бгаа нь ер харагдахгүй юм. Гэтэл тэр Нямбаатар, Хүрэлбаатар 2 бол вакумд орчихсон магтан дуулуулсаар бгаа шүүмжлэл сонсож чадахаа больсон бнаа.

хайгуулчин
хайгуулчин
2024-03-28 09:00

Гашуун сухайт ганц модны хооронд гүүр тавина гэж тэнэгтэх юм.Анхнаасаа нарийн царигаар төмөр замаа тавьсан бол одоо ингэж үйлээ үзэхгүй байсан даа.Жонхуу хэмээх увайгүй цагаандаа гарсан хулгайчид дөрлүүлчихээд өргөн царигаар зам тавьж байдаг ЗГ өрөвдөлтэй.Одоо ирэх сонгуулиар энэ Жонхууг үхэр монголчууд сонгож тэнэгтэх нь ойлгомжтой.Мөн ч их хор хөнөөл тарина даа энэ Жонхуу.

Зочин
Зочин
2024-03-28 09:46

UB-iig buzarlachixaad ta nar uursduu zugtax gej baina uu. Ene unerteed baigaa umxii xuxriin xiigee xurdan arilgaj ugui bolgo. Ta nariin buteesen shaxm#l tulshee xyn bolon agaart muuxai uner gargaj xor taraaxaargui bolgo. Goliin ursats goldrill evdej suitgej barisan yer usnii ayultai bair xoroololuudaa buulgax arga xemjee xurdan av. Xamgaalaltiig ni saijruul. Tegsnii daraa xotoo z##laarai.

Зочин
Зочин
2024-03-28 10:58

Утаа хогондоо үлдээчихээд өөрсдөө түгжирэхгүй бослого үймээнээс задуу гээд өөрсдийгөө л бодож байгаа болохоос ард түмэнд чигэсэн юм �##�га. Буян Жагаагийн хэлсэнээр их дээд сургуулиа хотоос гаргасан нь та нарын ордонг барихаас хямд тусах байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button