Нийгэм мэдээ

Нийслэлийн 25 сургууль,15 цэцэрлэгийн газраас бусдад шилжүүлсэн нь тогтоогджээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 45 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.3 хувьтай байв. Тухайлбал дүүргүүдийн нутаг дэвсгэрт дэх өнгө үзэмжгүй гаднах хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгах, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу УБЗАА болон НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчид дүүрэг тус бүрд үзлэг шалгалт хийхэд цахилгааны утас ил гарсан 34, гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ хазайж, доголдол гарсан 25, явган хүний замд эвдрэл гарсан 77, авто замын хашлагад эвдрэл гарсан 56, хог хаягдал ихтэй 64, хашаа хайс унаж, эвдрэл гарсан 31 зөрчил илэрсэн байна.

Мөн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын газраас бусдад шилжүүлсэнтэй холбогдох судалгааг хийж, танилцуулахыг үүрэг болгосон. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, 13 эмнэлгийн газраас бусдад шилжүүлсэн гэсэн дүн гарсан байна. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас холбогдох арга хэмжээг авч, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-01 15:25

АВАХЫГ НЬ АВААД ХУРААХЫГ НЬ ХУРААГААД ГЯЛАЛЗУУЛ НЯМБААТАРАА ЗАСАГ ЧАМД БҮРЭН ЭРХ ӨГСӨН ЭНЭ ЭРХЭЭ ЭДЭЛ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛ ЧАМАЙГ БИ ЗҮГЭЭР Ч НЭГ ХОТЫН ДАРГААР ТАВИАГҮЙ ЮМ ШҮҮ ЧАДНА ГЭЖ ИТГЭСЭН ХЭРЭГ ГЭЖ ТОМРОВОЛ ЯАНА ККК ЭНЭ ЗАЛУУГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН ДЭМЖИНЭЭ

зочин
зочин
2024-04-01 15:41

ЭМБ-ын газар ч бүр замаа �##�длаа. Өнгөрсөн үеийнх шиг цар тах�##� гарв�##� орох гарах ха�##�га ч үгүй болох шинжтэй дээ.

Зочин
Зочин
2024-04-01 15:43

сургууль цэцэрлэгийн агзрыг түргэн чөлөөлөх хэргтэй байна шүүх ч гэсэн энэ т�##�аар түргэн шийдвэрлээд өгвөл зүгээр юм даа иймэрхүү асууд�##� дээр хүнд сурт�##� гаргах хэрэггүй дээ

Zochin
Zochin
2024-04-01 16:06

Зөвөө зөв манай 6-р сургуулийн газрыг хөл бөмбөгийн т�##�байн т�##�ыг захир�##�тай хуйв�##�даж авч 5 давхар хөгийн барилга барьсан этгээдийг сайн ш�##�гаж сургуулийн маань газрыг буцааж авч өгөөрэй. Манай сургууль эртний хөл бөмбөгөөр улсад сайн байлаа тийм сайхан том т�##�байтай сургууль ч ховор блаа тэр 5 давхарын учрыг олж өгөөрэй.

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг
2024-04-01 19:59

Газраа аваач лээ хүн гишгэх аргагүй болгосон шун�##�тай новшнууд

Luvsanchultem
Luvsanchultem
2024-04-01 21:39

Hamgiin ih bayajisan n 84-n marta gej yagchisan avgai. Lambaagiin nua ch gdg biluu shunaliin dev

Зочин
Зочин
2024-04-01 23:25

40- р сургуулийн биеийн тамирын т�##�байг үгүй хийсэн!

Зочин
Зочин
2024-04-02 01:39

Боловсролын сай днь хатуу тэмцэж байгаа гээд шаагаад байсан, одоо царай нь энэ.

Зочин
Зочин
2024-04-02 08:06

Дараа нь нийтийн эзэмшлийн та-лбай руу орно шүү. Гараж, байр хоорондох нийтийн та-лбайн ашигла-лт.

Гэрэл
Гэрэл
2024-04-02 09:05

Өмнө нь байсан засаг дарга нар ер нь юу хийж байсан хүмүүс вэ.байх хугацаандаа идэж уух юу байна гэсэн өлби дөлби гэсэн хомхой сэтгэлтнүүд байжээ.Таны ажилд амжилт хүсье.

Зочин
Зочин
2024-04-06 16:58

Сургууль цэцэрлэгийн орчин тойрны газарыг аваад сургууль цэцэрлэг бариач Б,З,Дийн 68,,69,,53 р сургуулийн ойр орчмын газрыг аваач

Холбоотой мэдээ

Back to top button