Нийгэм мэдээ

“Торгоны зам 2024” ралли Монголын нутгаар дайрна

2024 оны "Торгоны зам" уралдааны маршрутыг өөрчилсөн тухай "Торгоны зам ралли"-гийн зохион байгуулах баг мэдэгдлээ.

Уралдааны туулах зам өөрчлөгдөөгүй бөгөөд 5500 км үргэлжилнэ. Төлөвлөсөн ёсоор Торгоны зам уралдаан долоодугаар сарын 5-15-ны хооронд зохион байгуулна. Ерөнхий маршрутаас БНХАУ хасагдаж, манай улсад бариалахаар болсон байна.

БНХАУ-ын авто, мото спортын холбооны үйл ажиллагаа хараахан сэргээгүй байгаа тул уралдааныг зохион байгуулах боломжгүй гэж мэдэгджээ. 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон раллигийн маршрутыг танилцуулах үеэр уг уралдааныг ОХУ, Монгол, БНХАУ даяар зохион байгуулж, бариаг БНХАУ-ын Хоргос хотод хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлж байсан ч төлөвлөгөөнд өөрчлөлт оржээ.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button