Гадаад мэдээДЭЛХИЙ

Өчигдөр WhatsApp, Instagram, Facebook платформ олон улсад царцжээ

“Meta” компанийн WhatsApp, Instagram болон Facebook платформ өчигдөр хэд хэдэн улсад царсан байна. Лхагва гарагийн /2024.04.03/ шөнө дэлхий даяар олон мянган хэрэглэгч эдгээр платформууд руу нэвтрэх боломжгүй болжээ.

Томоохон платформуудын царцалтын талаар бүртгэдэг “Downdetector” сайтаас харвал лхагва гарагаас пүрэвт шилжих шөнийн 02:18 минутад 21,670 хүн WhatsApp орж болохгүй байна гэж мэдээлсэн аж.

WhatsApp царцахтай зэрэгцэн 1,485 хүн Facebook, 5,307 хүн Instagram орж болохгүй байна хэмээн “Downdetector” сайтад мэдүүлсэн байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр АНУ-д 5 мянган хэрэглэгчийн Instagram, 24 мянган хүний WhatsApp царцжээ.

Үүнээс гадна Энэтхэгт 3,5 мянга, Бразилд 7 мянган хэрэглэгчийн аппликейшн орохгүй байсан аж. Meta компанийн платформууд дэлхий даяар 3.19 тэрбум гаруй хэрэглэгчтэй.

Гуравдугаар сард тус компанийн платформууд мөн царцаж, дэлхий даяар олон зуун мянган хүн өөрийн аккаунтруугаа нэвтрэх боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button