ОБЕГ ойн зураг авалт, клипэнд биш алба хаагчдынхаа аюулгүй байдалд анхааръя

Өчигдөр /2024.04.08/ Баянхошууны шинэ буудлын “Миний” дэлгүүрийн агуулахад өглөөний 10 цагийн орчимд гал гарсан. Галыг унтраахаар ажиллаж байсан хоёр албан хаагч угаартаж "Цэргийн төв эмнэлэгт" хүргэгдсэн бол, нэг алба хаагч нас барсан. Галыг өдрийн 15 цагт унтрааж, ОБЕГ-аас мэдээлэл хийсэн.
Ингэхдээ хууль хяналтын байгууллагын ажилтнууд хэргийн газрын үзлэгийг зохион байгуулж байна гээд галын бүсэд ажилласан алба хаагчдад хөдөлмөр хамгааллын дутагдалтай зүйл байгаагүй гэж тайлбарласан. Харин уг мэдээллийн үеэр нас барсан алба хаагчийн эгч түүнийг Онцгой байдалд 20 гаруй жил ажилласан. Ам бүл зургуулаа, бага насны таван хүүхэдтэй. Тэтгэвэрт гарах хугацаа нь болсон тул өнгөрсөн жилээс эхлэн хүсэлт өгсөн ч хүлээж авч, шийдвэрлээгүй. Мөн ажлаа хийж яваад хоёр жилийн өмнө 80 хувь түлэгдэж байсан гэдгийг хэлсэн.
Үүнээс харвал хэрэв ОБЕГ, түүний ажиллаж байсан гал унтраах анги тэтгэвэртээ гарах хүсэлтийг нь хуулийн дагуу шийдвэрлэсэн бол энэ харамсалтай явдал гарахгүй байсан. Хоёрдугаарт, гал сөнөөгчид амиа алдах бүрт арьсаа хамгаалаад үлддэг ОБЕГ-ын дарга, удирдлагууд мөн л улиг болсон тайлбараа хийсэн нь шүүмжлэл дагуулаад буй.
Тэгвэл эл үйл явдлаас долоохон хоногийн өмнө ОБЕГ 20 жилийн ойн клипний зураг авалтыг сүр дуулиантайгаар, шөнийн цагаар хийсэн. Тодруулбал амралтын өдөр, Олимпын гүүрэн дээр шөнийн цагаар галын машинтай олноороо жагссан. Харин иргэд бэлэн байдал алдагдлаа хэмээн шүүмжилсэн. Энэ тухай ОБЕГ-аас тодруулахад, "Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ онд тохиож тул байгууллагын үйл ажиллагааны онцлог, техник хэрэгсэл, алба хаагчдын ажил, мэргэжлийг харуулсан зураг авалтыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хийсэн гэх тайлбарыг өгсөн" юм.
Дээрх тайлбараас харвал Онцгойгийн алба хаагчдын ажил, үйл ажиллагааны онцлогийг нийтэд сурталчлах ажил хийхээс урьтаад тэдний хамгаалах хувцас хэрэгсэлд дэвшил гаргах, энэ чиглэлд клипний зураг авалтын зардлаа нэмэрлэсэн бол илүү чухал ажил байх байсан болов уу. Өөрөөр хэлбэл, Онцгой байдлын алба хаагчдын ажлын онцлогийг иргэд хэлүүлэлтгүй сайн мэднэ. Харин нийгмээрээ тэдний аюулгүй байдал, орчин нөхцөл, хамгаалах хэрэгсэлд л санаа зовнидог болоод удаж байна.
Бид сүүлийн таван сарын хугацаанд таван алба хаагчаа галд алдаад байна.
Хан-Уул дүүрэгт орон сууцны шатаж, гал унтраахаар үүрэг гүйцэтгэж явсан нэг алба хаагч нас барсан /2023.12.19/
"Дүнжингарав"-ын уулзварт болсон дэлбэрэлтэд гурван алба хаагч харамсалтайгаар амь насаа алдав. /2024.01.24/
Чингэлтэй дүүргийн "Миний" сүлжээ дэлгүүр шатаж, нэг алба хаагч амиа алдав. /2024.04.08/
Энэ харамсалтай тохиолдол бүрт ОБЕГ арьсаа хамгаалсан тайлбар хийж, ар гэрт нь эмгэнэл илэрхийлэхэээс өөр зүйл хийдэггүй. Харин Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн дараа албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдвэл ар гэрт нь гурван өрөө байр өгдөг байх зохицуулалт хийсэн. Гэсэн ч энэ мөн л шийдэл биш, учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл амь үрэгдсэний дараа яах вэ биш яавал амь эрсдэх боломжийг бууруулж, хамгаалах вэ гэдэг дээр анхаарч, хүч хаях нь чухал байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элэнцгийнх нь зураг ав�##�т хүний �##�тан амь клип, зураг ав�##�таас дор гэжүү САЙНБУЯН ГЕНЕРАЛ АА.
зураг ав�##�танд хэдэн арван сая зарлагадсан даа
Тийм шүү мянган мянган сайхан з�##�уусаа өөрсдийн арчааагүй байдлаас болж �##�даж гүйцлээ
Anhaaarah sedew monooosooo mon shvvvv
Үнэхээээр анхааармааар байна
Tor zasag ene olon tvsheedvvvd min anhaaraldaaa awch nvdee neeh tsag ni bolson
Энэ үнэхээр анхаарах сэдэв болчихооод бна. Эх орон бидний төлөө гэсэн з�##�уусаа хайрлаж хамга�##�ах нь өидний үүрэг шүү дээ
Дарга хариуцлага хүлээнэ үү дээ
Энэ сэтгүүлч зөв зүйл хөнджээ. Хариуцлагаа хүлээгээч табчиктай гарг�##�аа гээд л бүр ЗГазар нь огцроод л жүждийн банйа лээ хэрэгтэй үедээ МАН-н з�##�уус та нар, Амарсайхан гишүүн бусдын зовлонг яаж ойлгох вэ дээ, ах нарынхаа буянаар гайгүй боловсрол эзэмшиж, мөнгөний чаар оюутан мисс Ичинхорлоотой сууж, одоо Зайсанд тансаг хаус-д филиппин үйлчлэгч зараад сууг аа хүн жирийн аврагчын ажил амьдр�##�ыг ойлгохгүй ээ.
Онцгойгийн 2 генер�##�, хичнээн �##�ба хаагчийг бурханд илгээж байж хариуцлага хүлээж, �######�ах юм болоо?
Бүлтрээд л, сууд�##�даа шигдээд байдаг
Зөв шүү нэг муу клипнд тоглох гэж өдийд тэр амь үрэгдсэн хүний хүсэлтыг нь хүлээгээд авчих газар манайхан яг ийм юман дээрээ дандаа нэгнийгээ ад үзсэн үл тоосон ялгаврлан гадуурхадагаа болимоор байн