ФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮД

Өнөөдөр Сартрын “Тамын хаалга” жүжиг тоглогдоно

Өнөөдөр, маргааш хоёр өдөр /2019.11.25-26/ 20:00 цагаас “Black box” театрт Жан Поль Сартрын “Тамын хаалга” жүжиг тоглогдоно. Тус театр хүн төрөлхтний оюун санааны ертөнцийн “Сартваахиуд” философийн цуврал зургаан жүжгийг бүтээж, нийтэд толилуулж буйн хоёр дахь жүжиг нь энэ юм.

“Тамын хаалга” жүжигт Үйлчлэгч, Гарсин, Эстель, Ине гэсэн дөрвөн дүр гарах бөгөөд гарах гарцгүй тамын хаалганы өмнө жүжиг үргэлжилнэ.

Төслийн эхлэл болгож өнгөрсөн баасан, бямба гарагуудад Фридрих Ницщегийн “Заратустра юу гэж хэлэв” жүжиг хоёр удаа үзэгчдийн хүртээл болоод байгаа. Цаашид Жан Поль Сартр, Зигмунд Фройд, Карл Маркс, Крис Родригс зэрэг хүн төрөлхтний сэтгэлгээнд чухал нөлөө үзүүлсэн философичдийн жүжгүүдийг тавихаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button