Б.Насанбилэгийн "Зүй ёс нам" сонгуулиас ухрав

УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлж дууслаа. Энэ сарын 22-24-нд Үндэсний аудитын газарт 27 нам нэг эвсэл мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хүргүүлж байсан бол өчигдөр СЕХ-нд 26 нам, хоёр эвсэл хүсэлтээ өгснөөр хаагдав.
Харин "Зүй ёс нам" сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Тус намыг 2019 онд Б.Насанбилэг нарын хүсэлтээр Улсын Дээд шүүх бүртгэж байв. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд "Зүй ёс нам" ХҮН болон Монголын социал демократ намтай хамтран “Зөв хүн электорат” эвслийг байгуулан оролцож байсан билээ. Энэ эвслээс ХҮН-ын дарга Т.Доржханд л парламентад сууж чадсан.
Намын дарга Б.Насанбилэгийн тухайд: Япон улсад 1998-2008 он хүртэл сурч, ажиллаж байжээ. Тодруулбал, Японы “Сожицу корпораци”-ийн судалгааны хүрээлэнд судлаачаар, Японы “Сожицу корпораци”-ийн Монголд дахь төлөөлөгчийн газрын дэд захирлаар, 2012 оноос тус газрын ерөнхий менежерээр, Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр 2014 оноос хойш ажиллаж байсан намтартай.
СЕХ-нд хүсэлтээ хүргүүлсэн нам эвслүүд:
- Монгол ардын нам
- Ардчилсан нам /АН/,
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам,
- Үнэн ба Зөв нам,
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/,
- Монгол Консерватив нам /МКН/,
- Монголын Социал Демократ Нам,
- Монголын хүний төлөө нам,
- Дэлхийн монголчууд нам (ДМН),
- Ард түмний хүч нам,
- Эх Орон нам, Монгол Ардын нам /МАН/,
- Хөгжлийн хөтөлбөр нам,
- Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/,
- Монгол шинэчлэлт нам /МШН/
- ХҮН нам /ХҮН/,
- Монголын Либерал нам /МЛН/,
- Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/,
- Иргэний хөдөлгөөний нам /ИХН/,
- Ардчилал шинэчлэлийн нам,
- Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн.
- Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/,
- Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/,
- Их эв нам /ИЭН/,
- Иргэний зориг ногоон нам /ИЗНН/,
- Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/,
- Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн юм.
- Үндэсний эвсэл /МНН-МҮАН/,
- Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШИНЭ нам/,
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.