Нийгэм мэдээТанд хэрэгтэй
Мод тарих үндэсний өдрөөр "Ойн үнэр" тайвшруулах өртөө ажиллуулна

Өнөөдөр /2024.05.11/ "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 16-р хороонд байрлах Дамбадаржаа дахь "Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн"-д нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал зохион байгуулна.
Тодруулбал,
- Мэргэжлийн мод үржүүлэгчдийн тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа
- Хүлэмжид тарьц, суулгац ургуулах практик сургалт
- “Ойн үр” таних, түүх, бэлтгэх, боловсруулах
- Мэргэжил сурталчлах
- “Ойн үнэр” тайвшруулах хэсэг
- Сонирхолтой биологи – танин мэдэхүйн
- ”Ой яг түүн шиг” сургалт зэрэг өртөөгөөр аялж, мэдээлэл авч үйлчлүүлэх боломжтой.
Мөн Улаанбаатар хотод тавдугаар сарын 11-18-ны өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцоно. Түүнчдэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд гурван байршилд /Тэнгэр плаза, Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг, Ялалтын талбай/ 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгнө.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.