Гадаад мэдээДЭЛХИЙ

Анх удаа гахайн бөөр шилжүүлэн суулгасан эрэгтэй нас баржээ

Өнгөрсөн гуравдугаар сард Америк эмч нар анхны удаа хүнд гахайн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн юм.

Эмч нар үүнээс өмнө тархи нь үхэжсэн хүмүүст гахайнаас бөөр суулгах мэс засал хийж байсан боловч амьд өвчтөн дээр хэзээ ч гахайн бөөр суулгаж байгаагүй.

62 настай Ричард Слейманд АНУ-ын Массачусетс хотын ерөнхий эмнэлгийн мэс засалчид гахайн бөөр шилжүүлэн суулгасан. Тэрээр мэс заслаас хоёр сарын дараа амьсгал хураасан байна.

Зургийн эх сурвалж: Times Now

Массачусетсийн ерөнхий эмнэлэг ням гарагт /2024.05.12/ мэдэгдэл хийхдээ түүний үхэл мэс заслын улмаас болсон эсэхийг илтгэх баримт олдоогүй гэжээ.

Слейман бөөрний архаг дутагдалтай байсан учир Массачусетсийн ерөнхий эмнэлэгт 2016 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон юм.

Гэвч шилжүүлэн суулгасан бөөр нь ажиллагаагүй болсон тул 2023 оны тавдугаар сард диализын аппаратад дахин орж эхэлжээ. Ийм учраас эмч нар генетикийн материалыг нь өөрчилсөн гахайн бөөрийг түүнд шилжүүлэн суулгах мэс засал хийсэн.

Бөөрний дутагдлаас гадна тэрээр 2-р хэлбэрийн чихрийн шижин, артерийн судасны даралт ихсэх өвчинтэй байсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-13 11:25

Хэцүү юм аа даа.

Zochin
Zochin
2024-05-14 01:56
Reply to  Зочин

Ahaha huurhii gahai

Zochin
Zochin
2024-05-14 02:34

Tuvshin ni ene yum bhdaa Hoid solongost 2 hun Arhangaif bas 2 hun !!???!!

Холбоотой мэдээ

Back to top button