Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ АНУ, Японыг Тайванийн шинэ ерөнхийлөгчид баяр хүргэснийг зэмлэжээ

Даваа гарагт /2024.05.21/ Тайванийн шинэ ерөнхийлөгч болох Лай Чинтэ тангарагаа өргөж, тус улсын ерөнхийлөгчөөр найман жил ажилласан Цай Инвэнь ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Тэрбээр ажлаа хүлээн авсныхаа дараа БНХАУ-ыг улс төр, зэвсэгт хүчний сүрдүүлгээ зогсоож, Тайванийн хоолойд энх тогтвортой байдал тогтоохын тулд хамтран ажиллахыг уриалсан.

Лай Чинтэд АНУ болон Япон ерөнхийлөгчийн албыг хүлээн авсанд нь баяр хүргэсэн юм. Тэгвэл түүнд баяр хүргэсэн явдалд БНХАУ дургүйцэж буйгаа илэрхийлж, АНУ болон Японыг зэмлэжээ.

Үүнээс өмнө Токио дахь Хятадын Элчин сайд У Зянхао Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч япончууд галт нүхэнд унах болно гэж хэлсэн юм.

Тодруулбал У Зянхао даваа гарагт Токио дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд болсон уулзалтын үеэр Япон тангараг өргөх ёслол руу хууль тогтоогчдоо илгээснээр Тайванийн салан тусгаарлагчдыг илт дэмжиж буй хэрэг гэжээ.

Тэрбээр нэмж “Хэрэв Япон Хятадыг хоёр хуваах гэж буй ажилд оролцвол Японы ард түмэн галт нүхэнд унах болно” хэмээсэн юм. У Зянхаогийн хэлсэн үгийг Японы засгийн газар туйлын ёс зүйгүй зүйл гэж шүүмжилсэн байна.

Япон, АНУ-ыг шүүмжлэснээс гадна БНХАУ Лай Чинтэд баяр хүргэсэн Их Британи, БНСУ-д гомдол мэдүүлжээ.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button