Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Ганибал: С.Баярцогт, Б.Хурц нар нэр дэвшихгүй. Х.Баттулгыг ҮБХ-ны гишүүд жагсаалтад оруулаагүй

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-С.Баярцогт, Б.Хурц нарын аль аль нь нэр дэвшихгүй. ҮБХ-ны гишүүд дуу нэгтэйгээр нэр дэвшүүлээгүй-

-Өнгөрөгч амралтын өдрүүдээр танай намаас СЕХ-нд аваачиж өгсөн гурван тогтоолтой холбоотойгоор нэлээдгүй эргэлзээ үүсэж, маргаан дагуулсан.

-Үндэсний бодлогын хороон дээр гарч ирсэн хэд хэдэн асуудал бий. Тухайн хурлын үед болсон процесс дунд жагсаалтын дэслэлийн есөд байсан нэр дэвшигчийг ҮБХ-ны гишүүд хүлээн зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт гэдэг нэрийг Х.Тэмүүжин гэдэг нэрээр солих санал гарсан. Иймд дахин санал хураалт явуулсан. Энэ асуудал дээр л зөрүүтэй байр суурь үүссэн. Манай нам албан ёсны тайлбар гаргасан.

ҮБХ-ны тэргүүлэгч нар санал тоолох ажлын хэсгийн өгсөн тогтоолын дагуу тогтоол болон хавсралтыг СЕХ-нд хүргэж өгсөн гэсэн чиг үүрэгтэй юм билээ. Тэрнээс биш санал тоолох ажлын хэсгийн тогтоолоос зөрсөн мэдээлэл хүргүүлэх боломжгүй.  

Тухайн үед ҮБХ-ны хурал нэлээдгүй шуугиантай, бужигнаантай болсон. Мөн чанар нь ердөө л тэр. С.Баярцогт гэдэг хүнийг жагсаалтад оруулахгүй. Б.Хурц гэдэг хүнийг тойрогт нэр дэвшүүлж болохгүй. Намын нэр хүндэд халтай гэсэн байр сууринаас л ҮБХ-ны гишүүд хандсан.

-С.Баярцогтыг жагсаалтад ч, тойрогт ч нэр дэвшүүлээгүй гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Тэгж ойлгож болно. 32-р тогтоолоор нэр дэвшигчдийн жагсаалтад байхгүй. Уг нь “Тойрогт нэр дэвшээч” гэдэг санал тавьсан. Гэтэл тойрогт нэр дэвшихгүй гэдэг байдлаар татгалзсан. Тойрогт нэр дэвшиж, санал авч чадахааргүй байсан хүн намын жагсаалтад нуугдах гэсэн санаархал байсан байхгүй юу.

-09-р тогтоолын хавсралтад аравдугаар тойрогт О.Баасанхүүгийн орон Б.Хурцын нэр ороод ирчихсэн байсан. ҮБХ хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулдаг шөнө уг нь Б.Хурцыг О.Баасанхүүгээр сольчихсон байсан биз дээ?

-Үгүй. О.Баасанхүү байгаа. Учир нь Б.Хурцыг мөн ҮБХ-ны гишүүд эсэргүүцсэн тул Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг буюу аравдугаар тойргоос нэрийг нь татсан. Нэр дэвшихгүй гэж ойлгож болно.

-Х.Баттулгыг жагсаалтын дэслэлд оруулахгүй гэдэг санал ҮБХ-ны гишүүдийн санал гарсан-

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга IV тойрогт нэр дэвших хэвээрээ юу. ҮБХ-ны хурал дээр эсэргүүцсэн зүйл гарсан уу?  

-Х.Баттулга бол орон нутагт нэр хүндтэй улстөрч. Тиймээс АН-ын хувьд сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшүүлсэн. Хийж бүтээж байсан зүйлээ үргэлжлүүлэх байх гэж ойлгож байна. Гэхдээ ҮБХ-ны гишүүд жагсаалтын дэслэлд оруулахгүй гэдэг санал гаргасан. Энэ саналын дагуу ямар нэгэн санал хураалт явагдаагүй. Бодлогын хүрээнд яригдаад л шийдвэр гарсан.

-“Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар намаа гаднаас нь хатгах, хагалан бутаргах ажлыг С.Баярцогтоор дамжуулаад хийлээ” гэдэгт та ямар байр суурьтай байна вэ?

-Мэдэхгүй байна. Ардчилсан нам бол ардчиллыг зарчмаар л явах учиртай. Бүгдээрээ ярсхийтэл гараа өргөөд дэмждэг байвал энэ чинь ардчилал биш. Энэ утгаараа ч тэр маш олон фракцтай. Миний хувьд гэхэд л “Нэг Монгол” хөдөлгөөнийг тэргүүлж байна. УИХ-ын зургаан гишүүнээр ахлуулсан, ҮБХ-ны хамгийн олон буюу 200 гаруй гишүүнтэй том айл. Энэ утгаараа Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн хүмүүсийн ятгалгаас хол. Тэр хүмүүс ч өөр өөрсдийн гэсэн фракцтай л юм шиг байна лээ.

-Гаднаас биш та нар нэр дэвшилт дээрээ тохирч чадахгүй, хөлөө жийлцээд байгаа асуудал л юм биш үү?

-Хагалган бутаргах гэдэг чинь буруу ойлголт. Хагалгаж бутаргаад байгаа зүйл алга, гайгүй гэж харж байна. Дотооддоо маргаантай байгаа асуудал бий. Нуугаад яахав. Үнэн. Ардчиллын үнэт зүйл гэдэг чухал эд бий. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хүмүүсээ бид нэр дэвшүүлэхгүй байх оролдлого л өнөөдрийн маргааныг бий болгоод байна. Бусдаар эв түнжин хагарч, бусдын нөлөөнд орсон зүйл алга.

-А.Адъяасүрэн гишүүн шалгагдаад ял авсан асуудал байхгүй тул нэр дэвших эрхтэй-

-Шударга ёсны зарчмын хувьд С.Баярцогтыг авлига, албан тушаалын гэмт хэрэгтэн гээд хассан юм байж. Нөгөө талаар нүүрс тээврийн С зөвшөөрлийн асуудалд нэр холбогдсон А.Адъяасүрэнг дахин нэр дэвшүүлж болж байгаа юм уу?

-А.Адъяасүрэн гишүүн шалгагдаад ял авсан асуудал биш. Сонгуульд нэр дэвшигчид тавих шаардлага гэж бий. Энэхүү шаардлагуудаа хангаж байгаа учраас, гэмт хэрэг хийгээгүй учраас нэр дэвшиж байна. Шүүхээс ямар нэгэн ял сонсоогүй тохиолдолд бид ялгаварлан гадуурхаж болохгүй л дээ. Би А.Адъяасүрэн гишүүний нэр дэвших, дэвшихгүй талаар ярих нь ёс зүйгүй хэрэг болно. Манай намын ихэнх УИХ-ын гишүүд “Тойрогт өрсөлдөж, намдаа мандат авч ирье” гэсэн зориг гаргаад явж байна. Ийм л асуудал.

-Танай намын дарга жагсаалтын ард нуугдсан гэдэг шүүмжлэлтэй санал нийлэх үү?

-Намын удирдлагууд жагсаалтаа ахалж байгаа нь энэ сонгуулийн тогтолцооны хамгийн зөв хувилбар юм. Дэлхийн ихэнх улс оронд холимог тогтолцоогоор сонгууль явуулсан тохиолдолд намын дарга нь жагсаалтаа ахалдаг. Нам эрх барьсан тохиолдолд Ерөнхий сайд улс орныхоо эрх ашгийн төлөө бүхий л бодол санаагаа төвлөрүүлэх учиртай. Тэгж байж улс орно хөгжинө. Тэгэхгүй тодорхой нэг тойрогтой болчхоод түүнийгээ бусдаас дээгүүр тавиад, давуу байдал бий болгоод байвал хэцүү шүү дээ. Жагсаалт гэдэг ийм л асуудал. Үүний дагуу л манай намын дарга жагсаалтаа манлайлаад явж байна гэж ойлгож байгаа.

-Жагсаалтад олон нийтэд төдийлөн танигдаагүй, ҮБХ-ны гишүүн биш залуучуудыг оруулсан нь хэр зөв байв?

-Залуучуудыг олноор нь оруулж ирснийг зөв гэж бодож байна. Яагаад гэвэл манай нам “залуужих” процесс хийгдэхгүй олон жил явчихлаа. Үүнээс болоод шат шатны сонгуулиудад ялагддаг. Залуучууддаа боломж олгож чадахгүй байгаа асуудал үнэхээр бий л дээ. Тиймээс, энэ удаад багш нарын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэхчлэн нийгмийн бодит төлөөллүүдийг оруулж ирж байгаа юм.

-Ж.Батсуурь гишүүн жагсаалтын ард нуугд. Тойрогт нэр дэвших хүсэлтэй ч, намын даалгавар ийм байсан-

-2020 оны УИХ-ын сонгуулиар Сүхбаатар аймагт Ж.Батсуурь гишүүн та хоёр ялалт байгуулж, цэнхэртүүлж байсан. МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр гэсэн дүрүүдийн эсрэг танай нам хэр чанга байж чадах вэ?

-Бүс нутгийн хөгжлийн талаарх үзэл баримтлалаа бид танилцуулаад, иргэдтэй уулзалт хийгээд ирлээ. Манай намаас энэ тойрогт залуучууд голдуу нэр дэвшиж байна. Англи, АНУ, Австралид боловсрол эзэмшсэн салбар бүрийн төлөөлөл болсон залуучууд бий. Энэ утгаараа илүү жин даах залуучууд зүүн бүсэд өрсөлдөнө. Өрсөлдөгчдөөсөө давуу тал бидэнд байна гэж бодож байна. Нөгөө талаас Ерөнхий сайд нэр дэвшиж байгаа нь бид илүү хүчтэй, сайн зохион байгуулалттай л ажиллах шаардлагатай гэсэн үг.

-Ж.Батсуурь гишүүнийг жагсаалт руу оруулах байдлаар Ерөнхийлөгчийн дүүгийн тойргийг султгачихлаа гэдэг шүүмжлэлтэй гарах боллоо?

-Тийм зүйл байхгүй байх аа. Ж.Батсуурь гишүүнийг “Зөвхөн зүүн тойргийн биш Монгол Улсын бүх аймгийн хөгжлийн тойргийг зуралцаач” гэдэг үүднээс л жагсаалтад оруулсан.

-Нөгөө талаар авлигын хэрэгт шалгагдаж байгаа учраас жагсаалтын ард нуугдлаа гэдэг шүүмжлэл ч байна?

-Тийм зүйд байхгүй. Ж.Батсуурь гишүүний хувьд тойрогт нэр дэвших хүсэлтэй байсан. Гэвч намын даалгавраар жагсаалтад орсон. 21 аймгаар явж, намынхаа рейтингийг өсгөх, том бодлого танилцуулах хүмүүсийн нэг нь Ж.Батсуурь гишүүн гэдэг шийдвэр гарсан. Хэрэв тойрогт нэр дэвшсэн бол 17-хон хоногт гуравхан аймгаар л орох байлаа.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-28 08:43

Кк

Зочин
Зочин
2024-05-28 11:15

Сайн бна, Баярцогт Хурц нарыг дэвшүүлвэл манай АН шууд 100 хувь ялагдана. Монголын ард түмэн 99.999 хувь нь Баярцогт Хурц Элбэгдорж Сайханбилэгийг үзэн ядаж бна...

Зочин
Зочин
2024-05-28 11:52

Зөв шүү одоо батлага-г тойрогт нь унагаах хэрэгтэй

Зочин
Зочин
2024-05-28 12:47

Энэ хүн намаа төлөөлж ярьж өайгаа юмуу ийм эрхтэй юү нэг фракц төлөөлдөг гээд байх юм Нам нь олигтойхон ойлгомжтой дугураад өгөөсөө билээ

Зочин
Зочин
2024-05-28 13:45

АН яажч зүсээ хувиргаад өмнө нь хийсэн эксүүдийнх нь б�##�аг энэ сонгуульд амжилт авчрахгүй. АН цэвэршиж гүшүүд нь Их хурлын гишүүн л болчихвол идэх шамшигдуулах боломж гарна гэж зүтгэхээ больсон цагт хүчтэй сөрөг хүчин байж чадна. Баттулга мэтээ ИХ-д сойгоод байгаа нь бахь байдгаараа байгаагийн илрэл

Зочин
Зочин
2024-05-28 14:33

Жонхуугийн гөлөг

Zochin
Zochin
2024-05-28 15:28

Яаж ийм амьтан Сүхбаатар аймгийг төлөөлж чадаж байнааа. Жинхэнэ гутамшиг. Энэ луйвардв�##� гарах нөхөрдөө.

Малчидын төлөөлөл
Малчидын төлөөлөл
2024-05-28 20:01

Тулхтай сайн з�##�уу бна лээ. Хэлж, ярьж бгаа нь цэгцэрсэн боловсролтой хүн. Амжилт хүсье дэмжинээ

Зочин
Зочин
2024-05-28 20:08

Хурц, Баярцогт дэвшсэн бол АН ямар ч сан�##� авахгүй, хэн ч гарахгүй байх байсан. Одоо нэг хэдэн сан�##� авах байх аа. МАН нам Хүрэлбаатарыг дэвшүүлдэг нь �##�даа болсон. Эндээс овоо хэдэн сан�##� АН -д ирнэ.

ХХХ
ХХХ
2024-05-28 21:08

ТЭР НЬ ДЭЭР ДЭЭ ТЭГЖ БАЙЖ АРАЙ ТАЙВАН АМЬДРАХ БАЙХ АА

Зочин
Зочин
2024-05-28 21:32

HERVEE UNEN BOL BOLJIINOSHDEE BAYARTSOGT HURTS NARIIG DEVSHUULVEL HEDIIGEER ARDCHILSAN NAMIIN GISHUUN CH GESEN MAN d SANALAA UGNU GEJ BODJIISON SHUUU GEHDEE TER ELBEGDORJIIN GANBAATAR ZEREG G###GNUUD JAGSAALTAND ORTSON SHAAJIILEEEE TED ODOO IH HURAL HOGIIN SAV BISH GEDGIIG OILGOOGUI YUM BAIHDAAAAA

zuunii luivarchin jonhuu
zuunii luivarchin jonhuu
2024-05-29 06:05

zuunii luivarchin jonhuutaigaa bsan tsagt tanai nam yvahgui..shuud tarsan deer shuu.tanai namd bayartsogt hurts 2oos uur sain bolovson huchin bhgui

Зочин
Зочин
2024-05-29 09:01

ЭНЭ ЖИЛ АН н НЭР ДЭВШҮҮЛЭХ ЗАРЧИМ ТААЛАГДЛАА ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛД ЖААХААН ОЙРТЛОО ХУРЦ БАЯРЦОГТ МЭТИЙН ИЙМ АЙМШГИЙН ДҮРҮҮД БОЛБОЛ ТОРНЫ ЦААНА Л ЗОХИЛТОЙ ДҮРҮҮД.ХӨМСГӨӨ ЗАНГИДАЖ ҮХЭЛ ХАГАЦАЛ ХАНХЛУУЛСАН ЭНЭ ЭЛБЭГДОРЖИЙН СУГАНЫ ХУЛМАСТАЙ ҮС ИЙНХҮҮ БАЙХ БАЙРАНДАА ОЧЛОО БАЯРЦОГТ ХУЛГАЙЧ ЭХ ОРНОО ЖИШИМ Ч ҮГҮЙ ЗАРЧИХСАН ГАР ШҮҮ.ХЭРВЭЭ АН ХУРЦ БАЯРЦОГТОО НЭР ДЭЬШҮҮЛСЭН БОЛ ХУЙГААРАА УНАЖ НАС БАРЦГААХ БАЙЛАА .ТҮҮХИЙН ХУУДАСНААС АРЧУУЛАХ АЖЛАА ЗОГСООЖ ЧАДЛАА АМЖИЛТ ЛАЛАРУУДАА АЯТАЙХАН СӨРӨГ ХҮЧИН БАЙЖ ЧАДАХ УУ? ТЭГВЭЛ БИ ЯАХ ВЭ? ХЭДЭН СУУДАЛ ӨГЧИЙ БЫСДА

Зочин
Зочин
2024-05-29 09:07

авилгачин, архичин, дээрэмчин �######� долоогч, суганы үснүүд л байна

Зочин
Зочин
2024-05-29 11:30

Худлаа хуцагч

Зочин
Зочин
2024-05-29 13:09

ichdeggui khun khog

ИРгэн
ИРгэн
2024-05-29 14:21

АН бүрэн утгаараа Женкогийн мэдэлд орж Ардчилсан нам гэх статусаа �##�джээ. Авторитар, тот�##�итар дэглэм бүрэлдэн бий болох нөхцөл бүрджээ.ккк. Тэмүүжин гэх өөдгүй нөхөр ч мөн үйлдлээрээ өөрийгөө илчиллээ. Тэмүүжинг бодохнээ 2 хүүхдийг нь гаргасан гэх Номингэрэл нь дээр байсан юм. Илүү �##�сын хараатай, мэдлэг боловсролтой, улстөрд хол явах эмэгтэйн амьдр�##�, карьерийг бас л үгүй хийчихлээ.ккк

Холбоотой мэдээ

Back to top button