УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос, ашигт малтмалын сонсгол: Хамгийн олон лицензтэй хувь хүн Б.Нямтайшир, Н.Номтойбаяр

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр /2024.05.29/ хуралдана.



НЭМЭЛТ: 13.10 цаг

-БНХАУ-ын 325 иргэн, байгууллага ашигт малтмалын лиценз эзэмшдэг-

Өнөөдрийн байдлаар 2676 тусгай зөвшөөрөл идэвхтэй байгаа. Үүнээс

  • 1036 нь хайгуулынх
  • 1731 нь ашиглалтынх аж.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчээр:

  • Монгол Улсын 2390 иргэн, байгууллага
  • БНХАУ-ын 325 иргэн, байгууллага бүртгэлтэй байна.

Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын эцсийн өмчлөгчид нийт 1773 хуулийн этгээдэд 2427 хувь хүн, байгууллага байгаагаас:

  • Монгол Улсын 1695 хувь хүн, байгууллага
  • БНХАУ-ын 387 хувь хүн, байгууллага бүртгэлтэй байна.

-Стратегийн идэвхтэй 79 орд байгаагаас хайгуулын 10, ашиглалтын 69 орд байна. Энэхүү ордуудыг эзэмшиж байгаа нийт 32 хуулийн этгээд байгаагаас 59 хувь хүн, байгууллага байна. Үүнээс Монгол Улсын 43 иргэн, байгууллага, БНХАУ-ын 5 иргэн, байгууллага эзэмшиж байна.

-Стратегийн ордын хавсралт 2: Идэвхтэй 177 тусгай зөвшөөрөл байгаагаас ашиглалтын 172, хайгуулын 5 байна. Эдгээрийг 133 хуулийн этгээд, 364 хувь хүн, байгууллага эзэмшиж байгаа юм. Үүнээс Монгол Улсын 222 иргэн, байгууллага, БНХХАУ-ын 17 иргэн, байгууллага хувь эзэмшдэг.


НЭМЭЛТ: 13.00 цаг

-Ашигт малтмалын хамгийн их тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн 10 компанийг "Алтандорнод Монгол" тэргүүлэв-

Хамгийн их тусгай зөвшөөрөлтэй 25 байгууллагыг мөн танилцууллаа.

  1. МАК: шууд эзэмшиж буй лиценз-26, өөр компаниар 14, нийт 40
  2. Монголросцветмет ТӨҮГ - 26
  3. Эрдэнэс Монгол - 22
  4. Гацуурт -15
  5. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ – 13
  6. Бүрдэл майнинг – 13
  7. Голен хаммер - 13
  8. Цайна инвестмент  монголиа - 12
  9. Сэкер ресорсус монголиа -12
  10. Хүннү говь алтай – 12
  11. Аурум металс -12
  12. Эрэл -11
  13. Мак цемент – 10
  14. Улз групп -10
  15. МоЭнко - 10
  16. Ричфлюорит -9
  17. Говькараван – 9
  18. Эрдэнэс Тавантолгой-8
  19. Бороогоулд – 8
  20. Нон феррос майнинг монголиа -8
  21. Цагаан өвөлжөө -8
  22. Ланд-Оре -8
  23. Уулс заамар – 8
  24. Монгол майнинг энд эксплорэйшн – 8
  25. Платинумланд - 7

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэг хийсэн статистик мэдээлэлд:

  1. Алтандорнод монгол 38
  2. Гоби-Эксплорэйшн 15
  3. Азиагоулд монголиа 14
  4. Содгазар 13
  5. Саусгоби сэндс 12
  6. Бигэрхайрхан 12
  7. Алтайн хар азарга групп 12
  8. МАК 11
  9. Адамасмайнинг 11
  10. Монгол-Алт 11

НЭМЭЛТ: 12.40 цаг

"Хамгийн олон лицензтэй хувь хүн Б.Нямтайшир, Н.Номтойбаяр"

Шинжээчдийн мэдээлэл үргэлжилж байна. Мэдээллийн хүрээнд хамгийн олон ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хувь хүн болон ААН-ийн жагсаалтыг танилцуулав.

Хамгийн их ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудаар:

  1. МАК - 19
  2. Гацуурт - 15
  3. Бүрдэл майнинг - 13
  4. Хүннү говь-Алтай - 12
  5. Сэкер ресорсус монголиа - 11
  6. МАК цемент - 9
  7. МоЭнко-9
  8. Ричфлюорит-9
  9. Уулс заамар-8
  10. Эрдэнэс Монгол-8 гэж нэрлэгдлээ.

Түүнчлэн хамгийн лицензтэй 25 хувь хүний жагсаалтыг: Б.Нямтайшир 41, түүний эхнэр Д.Хулан 40, хүү Н.Номтойбаяр 40, охин Н.Цэлмүүн 40, хүү Н.Мөнгөншагай 40 тусгай зөвшөөрлөөр тэргүүлэв. Тэдний араас Цолмонгийн Аригус 40, Лхагвын Чинбат 22, Гомбосүрэнгийн Цагаанхүүхэн 17, Чимэдийн Энхтайван 16, Гэндэнжавын Эрдэнэцогт 16 гэсэн хүмүүс жагсаж байна.

Харин хамгийн их хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудаар:

  1. Цайна инвэстмент монголиа-12
  2. Говькараван-9
  3. Ланд-Оре-8
  4. Нон феррос майнинг монголиа-8
  5. МАК-7
  6. Эй Би Пи Девелопмент-7
  7. Голден хаммер-6
  8. Жи Си Пи-6
  9. Өү жи девелопмент майнинг-6
  10. Цагаан-Өвөлжөө-6 гэж нэрлэгдэв.

НЭМЭЛТ: 11.50 цаг

"Нийт олгосон лицензийн тал хувь нь судалгаа хийгдсэн талбайд"

Сонсголын хүрээнд эхний ээлжийн ерөнхий мэдээллийг Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг танилцууллаа.

Тэрбээр "Ашигт малтмалын лиценз холбогдох хуулийн дагуу олгогдохдоо геологийг судалгаанд үндэслэх ёстой. Геологийн суурь судалгаа Монголд хийгдэж эхэлснээс хойш нийт нутаг дэвсгэрийн 99 хувийг хамруулжээ. Энэ нь 200 мянган нэгж бүхий масштабтай судалгаа юм. Судалгаа хийгдсэн талбайд лиценз олгох ёстой.

Тэгвэл, олгогдсон хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг авч үзвэл: Дөрвөн судалгаа дөрвүүлээ хийгдсэн талбайд 48 хувь нь байна (Ашиглалтын лиценз). Хайгуулын лицензийн хувьд 54 хувь байна.

Хайгуулын лицензийн тухайд 2004 онд хамгийн их олгогджээ. Үүнээс хойш олголт эрх зүйн орчноос шалтгаалж харилцан адилгүй явж ирсэн.

2024.04.30-ны байдлаар авч үзвэл: Нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувьд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогджээ (2767 ш). Үүнийг задалбал, хайгуул нь 3.3 хувь, ашиглалт нь 1.2 хувь байна.

Талбайн хэмжээг аймгаар харьцуулж үзвэл хамгийн их нь Дорноговь, Өмнөговь. Өмнөговь аймгийн газар нутгийн 5.3 хувьд нь лиценз олгосон. Харин Дорноговийн газар нутгийн 9.1 хувь лицензтэй байна" гэлээ.


НЭМЭЛТ: 11.22 цаг

-Ц.Цэрэнпунцаг биш Б.Энх-Амгалан сонсгол даргалж байна-

Ашигт малтмалын лиценз олголт, ашиглалтын асуудлаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаан таван гишүүнтэйгээр хуралдаж байна. Ирц бүрэн гэж мэдээлэв. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хурлыг даргалж, дэгийг танилцуулж байна.

Хуралдааны бүрэлдэхүүн:

  • УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
  • УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг
  • УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд
  • УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир.

ЭХЛЭЛ: 11.00 цаг

-Ашигт малтмалын лицензийн өнөөдрийн сонсголд 61 хүнийг гэрчээр дууджээ-

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр /2024.05.29/ эхэлнэ.

Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцэнэ.

Тодруулбал, 

  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, бүртгэл; 
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн давхцал; 
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн зэрэг гурван сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм.

Энэ сэдвийн хүрээнд хэлэлцэх гурван багц асуудалтай холбогдуулан 32 гэрчийг дуудсан байна.

  • Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх сэдвийн хүрээнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, зөрчил, дутагдал; 
  • Уул уурхайн салбарын байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм.

Энэ сэдвийн хүрээнд хэлэлцэх хоёр багц асуудалтай холбогдуулан 29 гэрчийг дуудсан байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд 2 багц асуудал; Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд 2 багц асуудал; Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил сэдвээр нотлох баримтуудыг шинжлэн судлах аж. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-29 11:26

МАН-ын дарга,ЕС маань цагдаа, шүүхэд ноёрхолоо бат тогтоож авсан бнаа. Төрд үүрэлсэн хулгайч нараа сонс голоор илчилж, сүнсий нь �######�уулж, сонгууль зэргээс холдуулаад, харин ял шийтгэлгүй орхиж бурханы дүрд тоглож бнаа. Тэгээд шүүгч нарыг Элбэг томилсон гээ л бухчихаж бна л доо !

Уур
Уур
2024-05-29 14:21

Шун�##�тай хулгайч нараас бүгдийг нь хураагаад ш�##�гаж хорь

Дэл
Дэл
2024-05-29 15:05

Mak 121

Зочин
Зочин
2024-05-29 15:17

Нэг гэр бүл хувиараа болон компаниар дамжуулж 150 лицeнз гэхээр арай дэндүү юмаа. Ямар гээчийн барагдашгүй бирд мэт шунаастай гэр бүл вэ

Дэл
Дэл
2024-05-29 16:14

Мак 229 гэхээр аймаар олон лицензтэй байгаа биз яаж авсаныг ш�##�гаад үзээч тэгээд л улс төр лүү үхэлдэн зүтгэдэг юм байна

Уншигч
Уншигч
2024-05-29 17:39

Мак номтойбаяр �##�тан дээр суучихаад яагаад Их хурлын гишүүн болох гээд зүтгээд байна вэ хувийн сонирхол байна ард түмнээ бодсондоо биш юм байна

ЗочинATG
ЗочинATG
2024-05-29 20:25

baigaliin baylag ard tvmnii umch gej nerlej huulindaavuvrtel zaasan murtluu ter baylaguud neg ger bvld ezemshvvleed tedniig bayn tansag amidraluuch baylgiin ezed ard tvmen yaduu amidardag iim yumbgej haana bsan yum be odoo bvgdiin huraaj avaad hariya aimag sumiin irgeded umchlvvlj tedniig ajliin bairaar hangaj amidraltai bolgoochee

Эгэл
Эгэл
2024-05-30 09:38

Урнаа сэтгүүлчээ хувь хүнд лицэнц олгодоггүй! Компани ,хувь хүн 2-оо ялгаж сур,юм уншиж бай худлаа мэдээлэл түгээж олон нийтийг бохирдуулахаа зогсоо

зочин
зочин
2024-05-30 12:35

юу ч мэддгүй хэдэн дүр сууцан. тэр ашигт-ын газрын, заа бусад нь адилхан, удирдахуйн ухаан, менежерийн шинжгүй дээрэлхсэн загнасан омогдсон гарууд. сайдтайгаа ижил, баг бүрдүүлж чаддгүй төрийн �##�быг сүйрүүлж байна даа удахгүй нөхөд минь

Холбоотой мэдээ

Back to top button