СПОРТ
Парисын олимпод монголын хоёр эмэгтэй боксчин хүч үзнэ

Өнгөрсөн долоо хоногт боксын олимпын эрхийн сүүлийн тэмцээн болж өнгөрлөө. Бидний хамгийн сүүлийн найдвар тээгээд байсан Э.Цэндбаатар тэргүүтэй 12 боксчин оролцсон боловч М.Энхжаргал ганцаараа Парисын олимпын эрхээ авсан.
Ийнхүү Парисын олимпод Монголын боксын шигшээ багаас хоёр тамирчин оролцохоор боллоо. Тодруулбал, О.Есүгэн, М.Энхжаргал гэсэн хоёр эмэгтэй боксчин оролцохоор болов.
О.Есүгэний тухайд Ханжоугийн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаараа олимпийн эрхээ авсан бол М.Энхжаргал дээр дурдсанчлан олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнээс Парисын эрхээ авчээ.
Манай улс өнгөрсөн олимпуудад хамгийн багадаа дөрвөн эрх авдаг байсан бол энэ удаад хоёр эмэгтэй л эрхээ авсан нь энэ юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.