Гадаад мэдээДЭЛХИЙ

13.42 сая хятад сурагчид ЭЕШ-аа өгч байна

Дэлхийн хамгийн хүнд шалгалтуудын нэг гэгддэг БНХАУ-ын ЭЕШ баасан гарагт /2024.06.07/ эхэлж өнөөдөр /2024.06.08/ үргэлжилж байна.

Өөрөөр гаокао гэж нэрлэгддэг тус шалгалтыг энэ жил 13.42 сая сурагч өгч буй. Өнгөрсөн жил 12.9 сая сурагч өгсөн бөгөөд энэ оны гаокаод урьд өмнө нь байгаагүй олон сурагч оролцож байгаа юм.

Хятад сурагчид энэхүү шалгалтад олон жилийн өмнөөс бэлдэж эхэлдэг. Тус шалгалт Хятад уран зохиол, математик, англи хэл, физик, хими, түүх гэх мэт хичээлийг хамарна.

Ихэнх сурагчдад амьдралдаа зөвхөн нэг удаа л элсэлтийн шалгалт өгөх боломж олддог. Мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, залуусын дунд ажилгүйдэл нэмэгдэж байгаа энэ нөхцөлд сурагчдад ирэх өндөр оноо авах ёстой гэх сэтгэлийн дарамт эрс нэмэгдэв.

Баасан гарагт эрх баригчид чимээ шуугианыг аль болох багасгах арга хэмжээ авч барилгын ажлыг зогсоон, автобуснуудын чиглэлийг өөрчилжээ.

Шалгалтын байрны гадаа улаан өнгийн хувцас өмсөж, наран цэцэг барьсан эцэг эхчүүд хүүхдүүдээ хүлээж байх дур зураг харагдсан байна. Хятадад улаан өнгө нь ялалтыг бэлгэддэг бол наран цэцэг сурлагын амжилт өлзийг илэрхийлдэг юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button