Top StoriesСонгууль-2024Улс төрийн халуун сэдэв

Сурталчилгааны 384 цагт багтаж, нэр дэвшигчдээ судлаарай

Монгол Улс Үндсэн хуулиараа сонгогдох, сонгох эрхийг иргэддээ эдлүүлдэг, парламентын засаглалтай орон. Ардчилсан хувьсгал өрнөж, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 9 дэх удаагийн УИХ-ын сонгуулийг улс орон даяар зохион байгуулахаар, өнөөдөр сурталчилгаа эхэлж байна.

Сонгуулийн сурталчилгаа нь нийт 16 өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр |2024.06.10|-өөс 2024.06.26-ны өдрийн 00:00 цаг хүртэл явагдана. УИХ-ын 9 дэх удаагийн сонгуульд 19 улс төрийн нам, хоёр эвсэл, бие даагчдаас бүрдэн нийт 1336 нэр дэвшигч өрсөлдөж, эдгээрээс 78 нь парламентад ард түмний төлөөлөл хэрэгжүүлэх юм.

Нийт 13 бүсчилсэн тойрогт хуваагдаж, холимог хэлбэрийн сонгуулийг Монгол Улс хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тодруулбал, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор тусгасан.

Сонгогчид саналын хуудас 3-10 нэрс дугуйлахын зэрэгцээ дэмжиж буй намаа давхар дугуйлах машид хариуцлагатай үүрэг хүлээж байна. Сонгуулийн санал хураалтыг энэ сарын 28-ны өдөр орон даяар явуулах бол хилийн чандад суугаа монголчууд 20-23-ны өдрүүдэд саналаа өгөх боломжтой юм.

Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд тухайн бүсэд нэр дэвшигчид иргэд сонгогчидтой уулзах, хэвлэмэл байдлаар материал тараах, сонгуулийн тухай хуульд нийцүүлэн өөрийгөө таниулах, итгэл төрүүлэх ажлыг хэр чадлаараа хийх учиртай. Үр нөлөө нь сонгогчдод хэрхэн тусах уу гэдэг нь харин үр дүнгээс харагддаг, ийм л үйл явц.

Монголд улс төрчдөө төр хэмээн эндүүрч, итгэл алдарсан байдалтайгаа тусгаар улсынхаа үнэ цэнийг ч холих нь бий. Анхлан 1992 онд сонгуульд машид идэвхтэй оролцож байсан нийт санал өгөгчдийн тоо тасралтгүй буурсаар ирэв. Ялангуяа 18-25 насны залуусын саналын идэвх хамгийн сул байсаар байна.

Энэ жил шоуны гэгддэг Баасан гаригт сонгуулийн санал хураалт явагдана. Залуу сонгогчид сонгуулийн сурталчилгааны хугацаанд ер ямар ч ухуулгад автахгүй бөгөөд энэ өдөр хотоос гараад явчихна гэх тооцоол ч байна.

Сурталчилгааны хугацаанд зүй нь, яг бүсдээ нэр дэвшиж байгаа хүмүүсийнхээ намтар түүхийг судлах, тараасан материалыг харах, интернет орчноос судлах зэргээр ердөө 2-4 цаг зарцуулахад л хэн нь хэн бэ гэдэг ерөнхий хана гараад ирнэ. Тэр ойлголтоос өөрт нийцсэнээ дугуйлдаг иргэнийг л сонгогчийн боловсролтой иргэн гээд байгаа.

Тиймээс "Сурталчилгаа хурдан дуусаасай" гэж харах бус сонголтоо зөв хийх 2-4 цагийг өөртөө гаргах өдрүүд тань гэж хэлмээр байна. Төрдөө ямар улс төрч ажиллахыг иргэн та сонгож байгаа дөрвөн жилд ганцхан тохиолддог өдрүүдийн өмнө хариуцлагатай байж, хэнд санал өгөхөө судлаарай гэж уриалж байна.

Сонгуулийн сурталчилгааны 16 хоногт нийт 384 цаг байна. Үүний 4 ихдээ дөрвөн цагийг нь л сонгогчийн боловсролдоо зарцуулж, хэрсүү бөгөөд төлөвшилтэй иргэн, нийгмийн нэгэн эд эс гэдгээ харуулаарай. Мөнхүү илтэд хэн нэгний алдар хүнд, хувийн байдалд халдсан аливаа видео бичлэгт итгэхээс илүү дата анализ, баримт түшиглэсэн материал уншихыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат
6 сар 10, 2024 11:09

Суртчилгаанаас сонгогчоо сонгодог хүн байх уу бид намын харья�##��##�даа баригдана шүү дээ

Зочин
Зочин
6 сар 10, 2024 20:12

2s iluu songogdsoniig odoo boleo eronhiilogch 2 udaa l bgaa shuu udahaaraa bugd berd mangas bolchhiim doo

Зочин
Зочин
6 сар 11, 2024 04:37

ан-гээчийн ард ,тэр з�##�уусын ард улигт элбэггай,батхөөс,сосорб�##�ай...гээд бөөлжис цутгуулсан новшнууд байгаа

Зочин
Зочин
6 сар 11, 2024 04:40

Асууд�##� МАН-д бишээ, барууны дарамт шах�##�таар "хөрөнгөтөн"-орон болсонд , нэгэнт "тоглоомын"-дүрэм иймээс хойш �##�ь бага "гай"-г Сонгох ёстой , ямарч байсан ан-гээчийг болохгүй , ан-гээч нь money-гэхээр нүдээ ухаж өгөх юу ч биш бүр Эх Орноо Худ�##�дахад Бэлэн гаруудын цуглара

Монгол
Монгол
6 сар 11, 2024 15:30

Сонгогчид сонголтоо �##�ь хэдийн хийчихсэн шүү дэ , 16 хоногын эерэг сурт�##�чилгаа сөрөг харлуул�##�т сонголтод огт нөлөөлөхгүй. Монголын ард түмний саруул ухаанд итгэдэг тухай нэгэн суут улс төрч юутай үнэн хэлээ вэ. Нам Эвсэл болон Нэр дэвшигчдын хэн нь хэн бэ гэдгийг ажил амдр�##�ын түүхэн замн�##�, Боловсрол мэдлэгийн түвшин. өмнө эрхэлж байсан болон одоо хариуцаж байгаа ажилдаа хандах хандлага. ажлын үр дүн, улс төрийн төлөвшил ёс зүй, зэрэг олон үзүүлэлтүүдийг нь судлаад хэнийг сонгохоо сонгогчид шийднэ ,Иймээс сонголтод нөлөөлөх гэсэн �##�иваа оролдлого харлуул�##�тад зориулсэн 16 хоногийн сурл�##�чилгаа бол улс төрийн нам нэр дэвшигчдэд санхүүгийн хувьд хүндрэл учруулсан хэрэггүй зүйл юм. Ард түмний сонголт мэргэн байдаг.Аль нэгэн нам улс төрийн хүчин нэр дэвшигчдийн т�##�аар �##�бан ёсны сурт�##�чилгаа хийхийг цаадид хуулаар хориглох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button