Улс төрийн мэдээ

Ардчилсан нам: МАН цэргүүдийн халаасанд нэрсээ бичиж хийсэн, тэд харах гэж гаргаад баригдаж байна

Ардчилсан Нам (АН)-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж, Хуулийн газрын дарга Д.Батхуяг нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Онцолбол, тус нам Монгол Ардын Нам (МАН)  иргэдийн саналыг авах хууль бус үйлдэл гаргаж байна хэмээн тохиолдлууд дурьдаж танилцууллаа.

Н.Лхагвадорж "Эрх баригч Монгол Ардын Намд сануулсаар байхад монгол түмний сонгуулийг хууль зөрчиж, бид бүхнийг юман чинээ бодохгүйгээр хууль бус үйлдлүүдийг  Монгол орон даяар хавтгайруулан гаргасаар байна. Тиймээс цагдаа, хууль хүчний байгууллагатай хамтран ажиллаж, гомдол гарган, шийдвэрлэсэн болон шийдвэрлэхээр ажиллаж байгаа тохиолдуулыг хэлье.

  • Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186, 110 дугаар ангийн цэргүүдийн халаасанд МАН-ын найман нэр дэвшигчийн нэрийг нь бичиж хүчээр хийсэн. Цэргүүд саналаа өгөх үедээ тухайн цаасыг гаргаж ирээд сонгогчийн саналын хуудсыг бөглөх үйлдэл дээр нь манай ажиглагч барьсан.
  • Сэлэнгэ аймгийн Зэвсэгт хүчний хоёр албаны цэргүүдийг бөөнөөр нь ачаад “МАН-д санал өг” гэдэг командыг өгсөн мэдээ байна. Баримтыг удахгүй мэдээлнэ.
  • Төрийн байгууллагыг ашиглаж, иргэд, сонгогчдын саналыг худалдаж авах зорилготойгоор үүссэн. Жишээ нь, эмнэлгийн түргэний машиныг ашиглаж, чанга яригчаар нь сонгуулийн зар хүргэж түгээж явсан. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, З.Мэндсайхан, Засаг дарга Э.Болормаа тэргүүтэй хүмүүс очих үед зарласан байгаа юм. Энэ асуудлыг албан ёсоор цагдаагийн байгууллагад өгч, холбогдох этгээдийг 20 саяар торгосон шийдвэр гарсан.
  • Монгол төрийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хэвлэж, иргэдэд тараасан байх магадлалтай үйлдэл гарлаа. Ховд аймгийн Жаргалант сумын Цагаан эрэг гэх газарт их хэмжээний хуурамч мөнгөн тэмдэгтүүдийг хэвлэж, тэдгээр мөнгөн тэмдэгт салхинд хийсэж буй дүр зураг гарч ирж байгаа.
  • Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга н.Билэгсүмбэрэл машиндаа иргэд, сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан үйлдэл гаргаж, газар дээрээ баригдсан. 
  • Баянзүрх дүүргийн санал авах наймдугаар байранд саналын машины дээд талд камер суурилуулсан. Хэн хэнд санал өгч, аль намыг дэмжиж байгааг тэр камераар хянаж байсан.
  • Завхан аймагт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мөнгө тараасан асуудал дөнгөж сая гарлаа.
  • Налайх дүүргийн Засаг дарга Д.Чинбат иргэдийн сонгох эрхэд халдаж, "Мөнгө тараая, манай намд санал өгөөч" гэсэн зураг, бичлэг манайд ирсэн.
  • Төв аймгийн УИХ-ын тавдугаар тойрогт Ч.Ундрам гишүүний ухуулагч мөнгө тараасан үйлдэл тодорхой болсон. Тухайн үйлдлүүдийг баримтжуулж авсан. Дэмжигчид, гишүүд мөнгөө хүлээн авсан зэрэг маш олон баримт байгаа.
  • Ховд аймагт санал авч байгаа саналын байруудад Ховдын цагдаагийн газрын бүрэлдэхүүн хэт нэг талыг барьж байна. Ардчилсан Намын гишүүдэд шаардлага тавьж ажиллаад байна. МАН-ын гишүүд нь чөлөөтэй орж гараад тэнд ухуулга сурталчилгаагаа хийгээд яваад байгаа.
  • Ховд аймгийн Засаг дарга мөнгө тараасан үйлдэл гарсан.
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын МАН-ын ухуулагч нар приус загварын машинаар мөнгө тараасан гэх үйлдэл баримтжуулж цагдаад өгсөн.
  • Дорноговь аймагт иргэдийн санал татах зорилгоор машинаар мөнгө тарааж, иргэдийг зөөснийг баримтжуулсан.
  • Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буй Г.Дашням скүүтерүүдээ сонгуулийн байрны гадаа олноор байрлуулж, зөвхөн Г.Дашнямд санал өгөөрэй гэж хууль бус үйлдэл гаргасан.
  • Ховд аймгийн Жаргалант сумын МАН-ын хорооны гишүүн н.Эрболд сонгуулийн сурталчилгааг хууль бусаар хийсэн гэж цагдаагийн байгууллагаас хоёр саяар торгосон.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг санал өгөхөд зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгч туслах ёстой. Гэтэл сонгуулийн ажилчид очоод "Та энэ намыг зурах ёстой" гэх үйлдэл Баян-Өлгийд хавтгай гарч байгаа.

Түүнчлэн санал авах байруудад оочер дараалал үүссэн. Нэг хүн дунджаар 2-3 минутын хугацаанд саналаа бөглөөд гарч байхад 30-40 минутын хугацаанд санал бөглөж, албаар түгжрэл үүсгэх тохиолдлууд зарим санал авах байруудад гарч байна.

АН-ын зүгээс хууль бус үйлдлүүдийн баримтыг танилцуулж, дахин мэдээлэл хийнэ гэсэн юм. 

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН ын луйварчид энэ байтугай л хийнэ.

АРД
АРД

Өмхий АНуусууд зайл аа.

Холбоотой мэдээ

Back to top button