Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгч парламентад суудалтай намын дарга нартай уулзаж, эв нэгдлийг санууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзаж, УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлах өдрийг зөвшилцлөө.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг хосолсон тогтолцоогоор сонгосон онцлогтой болсныг дурдав.

Ингэснээр 2024-2028 оны парламент нь олон намын төлөөлөл, ард түмний төлөөлөл, хамгийн олон эмэгтэй гишүүдээс бүрдэж чадсаныг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслүүд сонгуулийн үеэр өрнөсөн маргаан, талцлыг умартаж, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нэгдмэл байж, ажлаа хийх цаг ирснийг сануулав.

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хамгаалахын төлөө харилцан ойлголцлыг чухалчилж, урагшаа харж ажиллахыг захилаа.

Уулзалтад Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Иргэний зориг Ногоон намын дарга Б.Батбаатар нар оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ДУУДАЙ
ДУУДАЙ
7 сар 1, 2024 20:40

Бүгдээрээ ард түмний итгэсэн итгэлийг �##�дахгүй, сэтгэл, зүтгэл нэгтэй ажиллаарай! Ард иргэд бидэнд та нарын амласан амл�##�т хэрэгтэй! Иймд тулга тойрсон гомдол хов хэрэггүй! Бүгдэд нь амжилт хүсье! Дараа жилийн өдийд хийсэн ажилд чинь бид дүн тавина!

Mongol
Mongol
7 сар 1, 2024 20:44

Ардчил�##� гэдэг бол Ардчилсан нам биш. Ард түмэн гэдэг Ардын нам биш. Сэхээтэн гэдэг Хүн нам биш. АН МАН ХҮН одоо хэрэггүй. “Үндэсний Эвсэл”-ийг дэмжиж сан�##�аа өгсөн! Учир нь яг одоогоор Монголын төрийг удирдаж байгаа гэмт хэргийн Манан бүлэглэлийн толгойлогч сагсуу ойворгон Ухна, хууль шүүхийг бүрэн атгаж байгаа өмхий төвд тайрдас Жанхуу, гэмгүй царайлсан маанаг Гахай зандка, утсан хүүхэлдэй дүлий Данх нарыг сонгуулийн дараа нэн даруй шорон руу ачиж, хууль бусаар олсон бүх хөрөнгийг нь хураах ариун тэмцлийг ганц хийж чадах хүн нь Номтойбаяр мөнөөс мөн!!! Бусад нь нь бол үнэндээ хулхи жүжигчид. Нэг бол барьца�##�агдсан, нэг бол өнгө, мөнгөнд хууртагдана.

иргэн
иргэн
7 сар 2, 2024 10:30

МАНАЙ АХ МИНИЙ САЙХАН ОЮУНЭРДЭНЭ АРГАГҮЙ Л ЯЛСАН НАМЫН ДАРГА ШИГ НҮҮР ДҮҮРЭН МИШЭЭГЭЭД БААВАРТАЙ СУУЖИНА.НОМТОЙБАЯР ЧИ ЯАЦЫН ХӨМСГӨӨ ЗАНГИДААД ШААЗГАЙ ДОРЖХАНД ЯАЖ БИ МӨНГӨ ХУСАХ ВЭ? ГЭДГЭЭ Л БОДООД СУУЖИЙШТ.ИЗНН ДАРГАА ЧИ ТЭР НАРАДАА ХУВИЙН САХИЛГА БАТ СОЁЛ ХАРИЛЦААНЫ НААД ЗАХЫН ХЭМ ХЭМНЭЛИЙГ ЗААЖ ӨГ ТҮЙ МАЙ П... МИНЭЭ ГЭЖ МЭДЭХ Л ГАР ШҮҮ БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ ТОЛГОЙД НЬ ҮСЭГ ОРООГҮЙ ХҮМҮҮС ЗААВАЛ ДУТУУ БАЙДАГ ШҮҮ АНХААРААРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button