Америк дахь манай X богд ба урд хөрш

-Ойрын саруудад өрнөсөн гаднах ба дотоод орчны үйл явдлууд юу өгүүлэв-
Далай лам АНУ-д эмчлүүлэхээр очиж, манай америк дахь X богдыг түүний ойрын лам эргэж очсноо зарлаж, ШХАБ-ын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй урд хөршийн хамаг том дарга нь уулзсангүй.
Давхацсан өөр жигтэй үйл явдлуудаас дурдахад, дээрх үйл явдлуудаас өмнө X богдын эмээ Ц.Гарамжавыг гэнэт саатуулан шалгаж, "Монполимет"-ийн дансуудыг хааж, зарим үйлдвэрийг нь лацадсан. Ц.Гарамжавыг гэнэт саатуулснаа сулладаг өдөр урд хөрш рүү дотоодын шашны асуудлаарх мэдээлэл зөөж байсан гэх хамба Д.Нацагдоржийн хориог харин сунгаж байгаагаа зарласан юм.
Гадна орчинд, зургаадугаар сар гарсаар АНУ-ын төлөөлөгчдийн танхимын спикер асан Нэнси Пелоси болон бусад хууль тогтоогчид Энэтхэгт Далай лам хийгээд Төвөдийн зарим албан тушаалтнуудтай уулзсан юм. Үүний дараа БНХАУ-ын талаас АНУ-ын хууль тогтоогчид Далай ламтай уулзсанд дургүйцэж буйгаа илэрхийлж, Төвөдийн тусгаар тогтнолыг дэмжихгүй байхыг уриалсан.
Хөшигний ард хавраас хойш урд хөршөөс Х богдыг монголд авчран, шашны үйл хэргийг нь үргэлжлүүлэх талаарх ноот бичиг нэлээд ирсэн гэх. Харин Х богдын ар гэр үүнийг дэмжээгүй гэгдэж буй. Улмаар "Монполимет"-ийг тойрсон бизнесийн шинэ мэдээллүүд ч үлэмж анхаарал татаж, Ц.Гарамжавыг өмгөөлөлд онцгой ач холбогдол өгч буй өөр субьектууд бий гэгдэх болов.
-АНУ ба БНХАУ-ын эрх ашгийн хайчин дундах манай Х богд хүү -
Манай Х богд бол Далай ламын хойт дүрийг тодруулах эрхтэй монгол хүү. Манай Х богд Далай ламын хойт дүрийг тодруулахгүй гэх аваас Хятад дахь улс төрийн зорилгоор тодруулсан Банчин богд хойт дүрийг нь зарлах эрх эдэлнэ. 1995 онд Далай ламын тодруулсан зургаан настай Банчингийн дүрийг Хятадууд хулгайлсан гэх ба өөрсдийнх нь тодруулсан дүр эх нутагтаа бий юм.
Далай лам Х богдыг албан ёсоор зарлахаас өмнө "Миний хойт дүрийг тодруулахгүй байж болно" гэх утга барууны хэвлэлүүдэд илэрхийлсэн байдаг.
Гэвч Х богд тодорсноос хойш ер бусын цовоо цолгиун явах болсноороо Далай лам барууныхны анхаарлыг татсаар байна. Түүнчлэн "Далай ламын хойд дүрийг Хятадаас тодруулахгүй" гэх агуулгаар АНУ хандсаар ирснийг энд хавчуулахад их л сонин өнцөг билээ.
Энэ логикоор тайлбарлавал, Монгол Улсаас тодорсон Х богд АНУ-д амьдрангаа тус байршлаас Далай ламын хойт дүрийг тодруулах үйлсэд оролцвол энэ нь БНХАУ-ын суурь асуудалд америкийн оролцоо орлоо гэж үзэх үндэслэл үүснэ гэх нюанс байна. АНУ-ын зүгээс ч тэр манай Х богдод үлэмж таатай ханддаг гэх логикийн эрх ашиг нь ийм байж болох талтай.
Худалдаа, эдийн засгийн дайн өрнүүлсээр удаж буй дэлхийн хоёр том гүрний эрх ашгийн хайчин дунд манай Х богд хүү оршиж буйгаараа эгзэгтэй, эмзэг сэдвийн эзнээр нэрлэгдэх болов.
-Өмнө нь юу өрнөж байв, биднийг анзаарч буй БНХАУ ба барууны мессэжүүд-
Дэлхийн энх тайвны Нобелийн шагналт XIV Далай лам Монголд 1979 оноос хойш нийт есөн удаа айлчилж, 40 орчим хутагт, хувилгаадыг тодруулсны нэг манай Х богд хүү.
Анхлан Богд тодруулах сорилгод М.Энхболд, Ц.Элбэгдорж, Л.Элдэв-Очир нарын хүүхэд, ач нар сорилгод оролцсон нь бат нот юм. Сонирхолтой нь, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын ач хүүг Далай лам Богдоор тодруулахад гэр бүлийнх нь зүгээс “Шашны энэ их манаргаанд нялх үрийг маань татан оролцууллаа” хэмээн эрс татгалзсан байдаг.
Эрдэм ном, бизнесийн мөр хөөсөн энэ гэр бүлд ихрийн өрөөсөн, нандин үрийг нь ийм том үйл хэргийн эзнээр нэрлэчхээр хүлээн авахад бэрхтэй цаг үеүд тохиож, өнөө ч бэрх хэвээр үргэлжилж байж болох.
Монголд ирж монгол багшаар, монгол дэгээр хүүд эрдмийн гэгээ татуулах үйлс нь өнөөг хүртэл эг даг болон хэлбэржээгүйг хэн бүхэн харж байна. Ихэвчлэн хүүг монголчууд гэгээн дүрээр нь бус гэрэлт зургаар нь харж сүсэлж яваа.
2016 оны сонгуулийн дараа Х богдын асуудлаас үүдэж, өмнөд хөрш дипломат сэрүүлэг болгож, гэнэт хилээ хаасан удаатай. Тэр үед Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д “тал засах” айлчлал хийж, “Намайг сайд байх хугацаанд Далай лам дахин Монголд ирэхгүй” гэх амлалт өгснийг хөшигний ард сайн муугаар дүгнэн ярьдаг.
Энэ удаагийн сонгуулийн дараа ийм халуун үйл явдал дахин тохиох вий. Эв горимоор үүнийг хэрхэн зохицуулж, зөв мэдрэх үү гэдэг сорилт шинэ Засгийн газрын өмнө ч тулгарч болох талтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн чанартай нийтлэл байна. Баярл�##�аа
Х Богдыг эсэргүүцсэн энэ олон тэнэг бол МАН-ын буй болгосон шашингүйчүүд ш дээ ! МАН-ын хийсэн нүгэл барагдахгүй их юмаа !
Тхх ёстой. Чанартай нийтлэл болжээ
энийг уншаад X богд бидэнд гай болох нь дээ гэдэг бодол шууд төрж бна. Мядагбадаг редакцын эрхлэгч хүүхэн нэг л д�##�д санаагаар ингэж д�##�дуур ойлгогдохоор бичсэн бна. Өмхий хятадын гар хөл болсон хүүхэн бэ.
гарам авгай байхүгй бол Х богд ч байхгүй байх.
Ер нь Х Богд могд манайд хэрэггүй. Х Богдыг тодруулснаар бид хөгжлөөс ухарч байнаа л гэсэн үг. Тэгээд ч урд хөршийн дургүй юмыг хийх хэрэггүй. Эвт айлын хаяа дархан хилийн дээс хамгийн чух�##�. Нөгөөтэйгүүр шашин бол хүний уураг тархмйг үхжүүлэгч хар тамхи шүү дээ. Иймээс Х Богдыг тодруулах ажлыг хуулиар хориглох хэрэгтэй.
�######� ОМХИЙ МАНЖ ХЯТАДЫН УЛДЭГДЭЛ
Юу гээд хуцаад байгаа байгаа хятадын шээс вэ?
Huu mini delhiin geopolitek todorhoildog 3 tom gurenii 1 hitad oron yagaad 10r Bogd todruulahiig eserguutseed baina geheer ter chinii heleed baigaa har tamhi ogt bish ene bol Mongol ulsiin tusgaar togtnoliin batalgaa... bid Mongoliin ediin zasag bolon shashinii noloog duridsangui harin Garamjav guain huvid hitadiin noloo orson
Жинхэнэ өгөршсөн коммунист минь чи мөрөөрөө үх !
Энэ асууд�##� бол чиний мэддэг дангийн жаа биш, мун хагийн дуугүй нь үзэмжтэй гэдэг дээ !
Монголчууд бид гадаадын иргэншилтэй гадаад амыдардаг богдыг зөвшөөрөхгүй
yun gadaad ve ingej oorsdiihoo yumiig minii bish geh uls bidnii teneguudees oor baih uu??
...Богдын хэрэг монголд байхгүй дээ. Боолгуулая гэвэл богд хэрэгтэй
Энэ богд америк руугаа тансаг амьдр�##� дээрээ баймаар байна. Монголчуудыг илүү мухар сүсэг худ�##� хуурмаг руу татаж байна.
Хахаха хүүгээ тодруулахыг эсэргүүцсэн юм бол анхнаасаа юу горьдож ш�##�гаруул�##�тад нь очоод сууцгаадаг байнаа муу жүжигчид
Ш�##�гаруул�##�тад эцэг эх, эмээ хэн ч очоогүй. Харин ш�##�гаруул�##�тын олон арга, зурхайгаар төрсөн он сар, цаг минут, зүг чиг, орчин гэх маш олон үзүүлэлтэд энэ хүү таарсан гэдэг
Хахаха д�##�ай лам гуай Монголоос тодорлоо гээд байдаг зүг чиг нь америк руу заасан уу ямар ч авц�##�даагүй худ�##�чууд
Нялх богдын минь мэлмий тунгадаг өлмий бат орших болтугай. Төр минь түвшин түмэн олон минь амг�##�ан байх болтугай.
Шарын шашин 500 жил болохдоо сургууль соёл эмнэлэг ч ыөйхгүй Мухар мунхаг сүсэг нь ШУнаас �##�с хол тасарч бсан хүжийн г�##�д мухар сүсэг сэжиг нь аймхай хулчгар л бусаар 1921 онтой золгосон шүү дээ харин 1937 онд сүм х йдийг тарааснаар олон зуун лам нар хар болж Анхны артёл төмрийн заводод хөдөө худаг ус гаргаж маш их бүтээн байгуул�##�тад оролцож Монгол Улс ын хөгжилд маш их үүрэг гүйцэтгэснийг түүх харуулсан шүү дээ
Шарийн шашин тун ха�##�ттай юм. Бид юу ч мэдэхгүй байна. АНУ бидний өмнөөс орж байхаар Хятад арга ч гүй биз. Бид ер нь юу вэ? Хэн биднээр тоглоод байна. Дүрийн цаад агуулга яг юу вэ?
Женко хор найруулж хорлож яваа
Шашин төр 2 холилдож болохүгй,Ялангуяа манай мунхаг улс төрчид болон богд хоёрыг заагласан хууль �######�шгүй хэрэгтэй.Үгүй бол.....
Хойшид богд гэж байхгүй.Мухар сүсэг шашин хаана байн тэнд муйхар�##�.
Тэгээд Нацагдорж ламтан хужаад урваж мэдээлдэг юм байхдаа. Аргагүй л өнгө мөнгөний хүн дэ. Эмнэлэг домог нь хэвтэж эмчлүүлэх Аргагүй өндөр үнэтэй. Эхлээд тааруу эм тунгаа шахна. Олон гартай гэж сонссон
Онорцэцэг гэдэг холсний тролл авгайг сайн ш�##�га
Монгол улсын Дархан хил дээр орогнож Монгол улсын Тусгаар тогтнол руу нулимж Монгол Ардын Хувьсг�##�т намын коммунистуудыг шрупдэн Монголын Бурханы шашны тэргүүн рүү дайрч давшилж байгаа Манж Хятадын тагнан турших �##�баны хүмүүсийг Монголын Тагнуулын байгууллага нэн даруй тэдгээрийг тэднуудийг Монгол улсаас �##�бадан хөөж гаргах ажилгааг зохион байгуулахыг шаардъя.