НАТО: БНХАУ бол Украины дайны идэвхжүүлэгч

НАТО-гийн удирдагчид БНХАУ-ыг ОХУ-ын Украины эсрэг хийж буй дайныг идэвхжүүлэгч хэмээж, Москва Бээжинтэй харилцаагаа гүнзгийрүүлж байгаа нь гүн түгших асуудал гэсэн байна.
АНУ-ын нийслэл Вашингтонд НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болж байгаа юм. Тус холбооны 32 гишүүд баталсан эцсийн мэдэгдэлдээ ийн тодотгосноос гадна БНХАУ-ын нэмэгдэж буй цөмийн хүчин чадлыг онцолжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар НАТО илгээж буй мессеж их даацтай гэж бодож байна. Бид ОХУ-ын Украины эсрэг хийж буй дайныг БНХАУ идэвхжүүлэх үүрэг хүлээж байгаа талаар тодотгосон” гэсэн юм.
Мэдэгдэлдээ НАТО-гийн удирдагчид БНХАУ-ыг ОХУ-ын дайнд үзүүлж буй материал болон улс төрийн бүх дэмжлэгээ зогсоохыг уриалсан байна.
Үүнд ОХУ-ын батлан хамгаалах салбар хэрэглэх түүхий, зэвсгийн эд анги, тоног төхөөрөмж зэрэг зүйлс багтана гэжээ.
БНХАУ ОХУ-д шууд зэвсгийн тусламж үзүүлээгүй гэж мэдэгдсэн байгаа. Гэсэн хэдий ч дайн эхэлснээс хойш хоёр улсын худалдааны харилцаа илүү бэхжиж байгаа билээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.