НИЙГЭМ

ЗТХЯ-ны нэрээр иргэдийг БНСУ руу явуулна хэмээн залилах явдал гарч болзошгүйг анхаарууллаа

Сүүлийн үед цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж виз гаргаж өгнө гэх нэрийдлээр Зам, тээврийн хөгжлийн яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө төгрөг авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна.

Тус яамнаас гадаад албан томилолтоор ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулж ажиллуулдаггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  

Иймд цахим орчинд энэ мэт төрийн байгууллага болон нэр бүхий албан тушаалтны нэрийг барьж виз гаргаж өгнө гэх нэрийдлээр иргэдийг залилж болзошгүй тул мөнгө, төгрөг, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг хувийн мэдээллийг илгээхгүй байж харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: ЗТХЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button