2023 онд дэлхийн залуусын ажилгүйдэл 15 жилийн доод түвшинд хүрчээ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) даваа гарагт /2024.08.12/ нийтэлсэн тайланд 2023 онд дэлхийн залуусын ажилгүйдэл 15 жилийн доод түвшинд хүрсэн гэдгийг харуулжээ.
Мөн ажилгүйдэл 2025 он хүртэл буурах хандлагатай байна. Тус тайланд бичсэнээр Ази тив энэ трендээс бага зэрэг хоцорч байгаа юм.
“ILO” мэдэгдсэнээр өнгөрсөн жил 15-24 насны 64.9 сая хүн ажилгүй байжээ. Энэ нь залуусын 13 гаруй хувь нь ажилгүй байсан гэсэн үг. Тус байгууллага тооцоолохдоо 2025 онд энэ үзүүлэлт 12.8 хувьд тогтоно гэж үзжээ.
Ковид-19-ийн цар тахлын дараах эдийн засгийн хурдацтай өсөлт нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн эрэлтийг нэмэгдүүлсэн гэж “ILO” дүгнэсэн байна.
2023 онд ихэнх бүсэд залуусын ажилгүйдлийн түвшин цар тахлаас өмнөх түвшин эсвэл өмнөх түвшнээс буурчээ.
Харин Арабын орнууд, Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн бүсийн залуусын ажилгүйдэл өнгөрсөн жил 2019 оныхоос өндөр байв.
Арабын орнуудын хувьд энэ нь цар тахлын өмнөх чиг хандлагын үргэлжлэл байжээ. Харин ковидийн цар тахлын өмнө хүчтэй эдийн засгийн өсөлт үзүүлж байсан Ази тивийн бүсүүдэд чиглэлийн өөрчлөлт явагдсаныг харуулж байна гэж шинжээчид үзсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.