Сурвалжилга

Сурвалжилга: ГССҮТ-ийг "Содон" хороололтой холбох 3.9 км 84 тэрбумын авто замын ажил талдаа ч ороогүй байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд шинээр холбоос зам хийж буй. Үүний нэг болох Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-ийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил хоёр дахь жилээ үргэлжилж байна. Бид энэ ажлын явцыг сурвалжлахаар нэгдүгээр хорооллыг зорилоо.

Тус бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш буюу нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Ингэхдээ нийт 356 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөөд байв.

Энэ тухайд одоогоос жилийн өмнө албаныхан "Хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болж байгаа. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэх чухал ач холбогдолтой. Гэсэн хэдий ч зарим иргэн газрын тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилж байгаагаас болж тус замын ажил саатсан" хэмээн мэдээлж байлаа.

Энэ зам ашиглалтад орвол нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой гэж тооцоолж буй. Нэмээд зам дагуух айлуудын газрын үнэ өсөж, нийтийн тээврийн хүртээмж сайжирч, худалдаа үйлчилгээ, бизнесийн орчин бий болох зэрэг эерэг талуудыг харсан хүлээлт үүсээд байгаа юм.

ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох энэ авто зам зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Эл замын бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй 31.7 метр өргөн, 18.8 метр урт, 5.5 метр өндөр таван нүхэн гарц бэлэн болжээ. Замын ажлыг “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж байна. Ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд 2024 оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөсөн ч одоог хүртэл дуусаагүй хэвээр байна.

-Нийт ажлын явц 48 хувьтай байна-

Одоогийн байдлаар Гэмтлийн эмнэлэг талын энэ замын эхлэл хэсэг дээр байгуулж буй гүүрэн гарцын ажил эрчимтэй үргэлжилж байна. Харин замын гол хэсгүүдэд ажлын явц зогсонги байдалтай байсан бол "Содон" хороолол талын замын эхлэл хэсэгт ажил хэвийн үргэлжилж байв. Бид энэ хүрээнд Нийслэлийн замын хөгжлийн газраас тодрууллаа.

-Ажлын явц хэдэн хувьтай байна вэ, төсөөллөөр хэдэн онд ашиглалтад өгөхөөр байна. Өмнө жил энэ оны зургаан сард гэж байсан шүү дээ?

-Өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 48 хувьтай үргэлжилж байна. Барилгын ажлын талбай дээр үүсэж байгаа газар чөлөөлөлтийн болон инженерийн шугам сүлжээний ажилтай холбоотой асуудал, цаг агаарын саатлаас шалтгаалан бид хугацаа алдаж байна. Зөвхөн  Ард Аюушийн өргөн чөлөөн дээрх гүүрний барилгын ажил газар чөлөөлөлтөөс шалтгаалан 65 хоног хоцорч эхэлсэн. Бид боломжит хэмжээгээр төлөвлөгөөт хугацааг шинэчлэн ажиллаж байна. Энэ онд багтаан эхний хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

-Энэхүү автозам ашиглалтад орсноор түгжрэл, замын ачаалалд хэрхэн эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцож байна?

-Мэдээж Энхтайвны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг нэлээдгүй хэмжээгээр хуваалцах нэгэн өргөн чөлөө бий болох юм.

-Газар чөлөөлөлтөд нийт хичнээн нэгж талбар багтав. Тодруулбал хэдэн айл хамрагдаж, газрыг хэрхэн үнэлсэн бэ. Газар чөлөөлөлт бүрэн дууссан уу?

-Авто замын ажлын хүрээнд 330 гаруй нэгж талбарт газар чөлөөлөлт хийгээд байна. Газар чөлөөлөлт бүрэн дуусаагүй байгаа. Газар чөлөөлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг НГЗБА-с авах зөв байх.

Товчхондоо,

  • Газар шорооны ажил 80 хувьтай
  • Замын хийц бүтээцийн ажил 15 хувьтай
  • Хиймэл байгууламж, байгууламжийн ажил 92 хувьтай
  • Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол 1.5 км авто замын газар шорооны ажил 28 хувьтай
  • Хиймэл байгууламж, байгууламжийн ажил 18 хувьтай
  • Олон түвшний огтлолцлын төмөр бетон гүүр 31.1 у/м гүүрний ажил бэлтгэл ажил 100 хувьтай
  • Гүүрний тулгуурын ажил 100 хувьтай
  • Гүүрний алгаслалын бүтээцийн ажил 38 хувьтай
  • Цахилгаан шугам сүлжээний өөрчлөлтийн ажил 95 хувьтай
  • Ус хангах түгээх байр шилжүүлэх ажил 70 хувьтай
  • Цэвэр, бохир ус шилжүүлэх ажил 95 хувьтай
  • Борооны ус зайлуулах сувгийн ажил 17 хувьтай   үргэлжилж байна.

-Гэмтлийн эмнэлгийг "Содон" хороололтой холбох замын төсөвт өртөг 84 тэрбум 359 сая төгрөг-

Уг авто замын тендерийг 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр зарлажээ. Нийт төсөвт өртөг 84,359,000,000 төгрөг. Тендерт "Ган бүрд", "Үйлсийн зам" ХХК, "Хурдны зам" ХХК, "Монгол зам групп" ХХК өрсөлдөж "Монгол зам групп" ХХК шалгарсан байна. Энэ компани 2010 онд үүсэн байгуулагдсан. Захирлаар нь Үржингийн Батмөнх гэх хүн бүртгэлтэй байна.

Эднийх 2022 оноос хойш 9-84 тэрбумын дүнтэй дөрвөн ч тендерт ажил гүйцэтгэхээр шалгарчээ. Онцолбол дээрх бүтээн байгуулалтаас гадна 66.7 тэрбумын дүнтэй Норовлин сумаас Баян-Уул чиглэлийн хатуу хучилттай 71 км авто замын ажлыг гүйцэтгэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-08-30 10:12

ИНГЭЖ Л ТЕНДЕРИЙГ БУЛХАЙЦАЖ АВСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУД УЛСЫН АЖЛЫГ ГАЦААЖ БАЙГАА ЮМ ОДОО ХЭРВЭЭ ЗАМ БАРЬ ГЭЭД МӨНГӨ ӨГЧИХСӨН БОЛ ТЭР МӨНГӨ ЧИНЬ АЙМАГ СУМДЫН ОЙД ЗАРЦУУЛАГДААД БӨХ МОРИНЫ БАЙ БОЛОН АРХИ ДАРС ТОЧИК ЗААР БОЛЧИХСОН ГЭСЭН ҮГ.МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН ХОДООД ГЭДСИЙГ БАС МЯЛААСАН БАЙГАА ЯНХАН ХҮҮХНҮҮДЭД БАС ОРЛОГО БОЛОН ОЧСОН БАЙГАА ГЭЦҮҮ Ч ЮМАА ЯАМААР Ч ЮМ.

Зочин
Зочин
2024-08-30 19:53
Reply to  иргэн

Яахав дээ ардын нам, ардчилсан нам нэртэй луйварчдын бүлэглэлийг үгүй болгож байхгүй болгож байж л улс орон минь цэвэршиж зөв замаар хөгжих болно доо!

Зочин
Зочин
2024-08-30 16:14

Bugdiig ni uud ni tat

Зочин
Зочин
2024-08-30 16:21

3,9 км замыг хэдэн жил барих болоо харж л байя ичих нүүргүй дарга луйварчид Монголоор дүүрсэнтэй холбоотой

Зочин
Зочин
2024-08-30 17:04

Энэ хэн нэг эрх мэдэлтний л компани .Санхүүжилт хүрээгүй гээд жил болгон ТТ ийн мөнгөнөөс саана.

Зочин
Зочин
2024-08-30 19:42

Бороо ус их байсан нь ч үнэн газар чөлөөлөх ч удаан байлаа хугацаа зөв тооцоолоогүй байна

Зочин
Зочин
2024-08-31 10:35

Би энэ зам шиг юмаар нь зунжингаа л нааш явсан ажлаа хийж бга хүн техник ховорхон таар�##�дсан даа бараг юу ч хийдэггүй юм шиг санагдсан шүү Хотын даргаа энэ замыг барьж бга компанийн гэрээг эртхэн цуц�##�б�##� зохино.Эсвэл хот мөнгө төгрөгөө гаргаж өгөөгүй болоод юу ч хийхгүй зуныг өнгөрөөсөн юм болов уу Эртхэн нэг т�##�даа шийдээсэй

Зочин
Зочин
2024-08-31 10:43

Мөнгө өгөөд хаячих биш Хотын зүгээс зохицуул�##�т, дэмжлэг их чух�##� байдаг, саат�##� нь гүйцэтгэгчээс биш хотын удирдлагаас ш�##�тга�##�сан бололтой

Энхүүлэн
Энхүүлэн
2024-08-31 10:49

Монголчууд ажил хийх гэж "зовиурла"-чих юм. Яг нэг бие нь өвдсөн хүн явж ядаад байдаг даа, тэрэн шиг ажлаа хийх гээд хөдөлж ядаад, нэг өдөр хийгээд хэдэн өдөр ажлаа хаяад �##�га болох жишээтэй. Иймэрхүү том бүтээн байгуул�##�т/ зам, барилгын/-ын ажилд яршиг зүгээр Хятадуудыг оруулж ирж хийлгэмээр юм. Угаасаа бид өөрсдийгөө "тэнгэр заяатай" гээд байдаг юм билээ. Тэхээр Хаан царайлаад боолуудаа оруулж ирж хийлгэмээр байна оо. Ядаж л зарцуулах хөрөнгө мөнгө нь багасч, чанар нь сайжрах биз. Одоо тэр Ногоон нуурын ард Хятадын ЗГ-ын тусламжаар барьж байгаа барилгыг хараарай. Эхлээд цутг�##�тыг Хятадууд өөрсдөө зуны 3 сард цэмбийтэл хийгээд өгсөн. Гэтэл Заслын ажлыг нь Монголчууд авсан юм гэнэ лээ. Энэ зунжингаа олигтой урагшилсан юм �##�га. Саянаас хэдэн цонх л хийж эхлэх шив.

Кккк
Кккк
2024-08-31 14:52

Энд ажиллаж хийдэг хүн ер нь бдагуй шүү дээ .Гагцхүү нэг цлсууд ажилаж бгаад хаяаад явчихдаг . Ц�##�ин гэж нулмих төдий юм өгнө энэ компаний хсэн ажил гэж ямар юм бдаг юм бол оо зохион байгуул�##�т муутай он дамжуулж ажил хдэг компаниуд төсвөөс хахуульд өгсөн мөнгөө авах гэж олон жилээр гацаадаг т�##� бий шүү

Иргэн
Иргэн
2024-08-31 16:42

Хүн хүчгүй компани яааж ажил хийх вэ!!! Даахгүй байхад нь хахууль аваад дахиад тендэрт ш�##�гарчихаар наад компаний хүчин чад�##� дийлэхгүй шүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button