Улс төрийн халуун сэдэв

Х.Ганхуяг, Г.Дамдинням нар Б.Жавхлантай "муудаж", Чингис хаан банкны асуудлыг чиглүүлж эхэлжээ

ЭМДС алдагдалтай ажиллах болсноор арга буюу зарим эмнэлгийн байгууллагатай үүсгэсэн харилцаагаа цуцалж эхэллээ. Харин тусламж үйлчилгээг зогсоогоогүй гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдсэн.

Энэ бол ЭМДС санхүүгийн хувьд хүндэрч эхэлсний тэмдэг. Хүндрээд удаж ч байгаа.

2024 оны төсвийн тодотгол, 2023 оны төсвийн гүйцэтгэл хэлэлцэж буй эдгээр өдрүүдэд байнгын хороод дээр энэ асуудал анхаарал татан сөхөгдөж байна.

Тэр дундаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар идэвхийлж буй. Тэдэнд давхар Чингис хаан банкийг онцгойлж дурдах, асуух эрх ашиг бий нь ажиглагдаж байгаа юм.

Даатгалын сан яривал Чингис хаан банкийг дурдах нь зүйн хэрэг.

Х.Ганхуяг, Г.Дамдинням нар Б.Жавхлантай "муудаж", асуудлыг чиглүүлж эхэлжээ

Одоогийн байдлаар НДС-гийн 96.5, ЭМДС-гийн 30.9 тэрбум төгрөг Чингис хаан банканд байршиж байгаа. Авч чаддаггүй.

Сүүлийн 10 гаруй жил хуульд зааснаас 10 дахин бага өөрийн хөрөнгөтэй үйл ажиллагаа явуулж буй Чингис хаан банк дампуурдаггүй, Монголбанкнаас БЭТ томилж, арга хэмжээ авдаггүй байдал анхаарал татсаар ирсэн нь үнэн.

Харин Х.Ганхуяг, Г.Дамдинням нарыг Сангийн сайд Б.Жавхлантай хөшигний ард “муудсан” гэдэг мэдээлэл яригдаж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нэгэнтээ “Б.Жавхлангийн эхнэр Чингис хаан банкны хувьцаа эзэмшидтэй хамааралтай” гэж мэдэгдэж, маргалдаж байсан нэгэн. Өдгөө Ц.Даваасүрэнгийн даргалсан Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар нийлж аваад ЭМДС, НДС-гийн асуудлыг Чингис хаан банктай холбож, асууж, уурлаж байна. Эдгээр нь Сангийн сайд Б.Жавхлан руу чиглэсэн улс төрийн эхлэл гэдгийг бататгаж байгаа юм.

Б.Жавхлан ч эгзэгтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа нь үнэн. Бас Чингис хаан банканд ч нэр холбогддог нь худлаа биш билээ.

Чингис хаан банкийг "Ньюстандарт финанс" эзэмшдэг хэвээр

Чингис хаан банкны хувьцааг “Ньюстандарт финанс” ХХК эзэмшдэг хэвээр байна. Жилийн өмнө, 2023 онд тус банкийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Баянмөнх техник дэвшил” ХХК худалдаж авах санал тавьсан хэмээн яригдаж байсан юм.

“Баянмөнх техник дэвшил” компанийн хувьд, Чингис хаан банкийг худалдаж авбал 64.3 тэрбумыг 2025 онд, хүүгийн төлбөр болох 30.9 тэрбумыг 2027 онд тус тус төлж дуусна гэдэг санал өгчээ.

Энэ саналыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дэмжсэн. Б.Лхагвасүрэнгийн хувьд “Шинэ хувьцаа эзэмшигч орж ирэхээр бол арилжааны банканд хөндлөнгөөс оролцож болдоггүй. Иймд шинэ эзэмшигчдээр Чингис хаан банк хөл дээрээ босох хүлээлт бий” хэмээн тайлбарлаж ирсэн.

Өнөөдрийн байдлаар улсын бүртгэлийн мэдээлэл шүүж үзвэл Чингис хаан банкийг “Ньюстандарт финанс” ХХК эзэмшдэг хэвээр байна. Энхбаатарын Ганзориг Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж,

  • Д.Батаа
  • Ц.Баярсайхан
  • Ш.Бүтэд нар эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй аж.

Худалдаж авна гэгдсэн “Баянмөнх техник дэвшил” гадаадын хөрөнгө оруулалттай компани улсын бүртгэлд банк, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн танилцуулгагүй байгаа тул, Чингис хаан банк шинэ хувьцаа эзэмшигчтэй болоогүйг ойлгож болно.

Б.Жавхлангийн эхнэр холбогддог дундын компани татан буугджээ

Харин гол хувьцаа эзэмшигчдийн нэг Ц.Баярсайханы нөхөр Б.Батхүү (түүнийг эхнэрийнхээ нэр дээрх хувьцаагаар Чингис хаан банкыг эзэмшдэг гэдэг) Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаатай нэг компанитай байв.

Энэ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хэлдэг мэдээлэл юм.

Тэгвэл, “Ньюгоби гейт” нэртэй энэ дундын компани нь 2023 оны наймдугаар сард татан буугджээ.

Татан буугдахаас өмнө,

  • Амийлийн Соёлмаа
  • Буднямын Батхүү нар хувьцаа эзэмшдэг байсан нь Opendatalab.mn дээр бичээтэй байна.

2023 онд Б.Жавхлан хэд хэдэн удаа Чингис хаан банктай нэр холбогдож, балбуулсан. Тэр жил “Ньюгоби гейт” ийн татан буугджээ.

Гэхдээ энэ нь Б.Жавхлангийн Чингис хаан банктай холбогддог холбоосыг зөвхөн “цаас”-ан дээр үгүйсгэнэ.

Түүнчлэн, дампуурах эрсдэлтэй арилжааны банканд гол арга хэмжээ авах ёстой Монголбанк, түүний Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нийтэд үргэлж Чингис хаан банкийг өмгөөлсөн байр суурь илэрхийлж ирсэн. Б.Жавхлан Б.Лхагвасүрэнтэй ойр, Сангийн сайдаар ажиллаж буй хугацаандаа түүнтэй ойр шадарлаж яваа.

Эдгээр өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар “Чингис хаан банк руу хэний шийдвэрээр мөнгө шилжүүлсэн бэ. Сангийн яам ямар оролцоотой вэ. Хэн яг шийдвэр гаргасан бэ” гэж удаа дараа тодруулан асууж байгаа нь чухамдаа Б.Жавхлан руу чиглээд буйнх. Гэхдээ анх НДС, ЭМДС-гийн мөнгийг Чингис хаан банканд байршуулах үес хэн, юу хийж байв?

Шилжүүлэг хийгдсэн огноонд хэн, хэнийг дурдаж болох вэ?

НДС-гийн тухайд,

  • 2011 онд анх Чингис хаан банканд 88.9 тэрбум төгрөг байршуулж, 2013 ба 2016 онд нэмжээ

Харин ЭМДС-гийн хувьд,

  • 2018 онд анх 30.9 тэрбум төгрөгийг Чингис хаан банканд байршуулжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 11-р зүйлд, “Хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулах замаар нэмэгдүүлж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу дээрх харилцаа явагддаг ч, тус хууль 2023 оны долдугаар сард хүчингүй болсон юм. Тухайн үедээ энэ заалт 2008 онд нэмэгдэж байлаа.

Улмаар сангуудын хөрөнгийг арилжааны банкнууд дээр байршуулж эхэлсэн гэсэн үг.

“Капитал” банканд л гэхэд НДС-гийн 104, ЭМДС-гийн 136 тэрбум төгрөг байршсан байдаг. Энэ нь Чингис хаан банканд байршуулснаас даруй өндөр дүн. “Капитал” банкийг бол Монголбанк 2019 онд дампууруулж, холбогдох хүмүүс ял шийтгэлээ авсан.

Ерөнхийдөө НДС-гийн хөрөнгийг арилжааны банкнуудад байршуулсан асуудалд С.Эрдэнэ, Ц.Уртнасан нар нэр холбогдож ирсэн. С.Эрдэнэ 2012-2016 онд ХНХ-ын сайд, Ц.Уртнасан НДЕГ-ын дарга байсан юм. Ц.Уртнасан ял авсан.  

Гол гэрээг нь сайд, агентлагийн дарга нар байгуулдаг.

Тэгвэл, Чингис хаан банкны асуудлыг сөхвөл,

  • Хамгийн анх НДС-гийн мөнгө байрших үед Н.Ганди сайд байв. Бусад нэмэлт шилжүүлгүүд С.Эрдэнийн үед давхацдаг.
  • ЭМДС-гийн мөнгө байршихад бол С.Чинзориг сайд байжээ.

Харин Сангийн сайдын хувиар С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар нарын ажиллаж байсан цаг үе давхацна.

ЭМДЕГ нь 2018 онд НДЕГ-аас салбарлаж байгуулагдсан.

2019 онд ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуягийг “Чингис хаан” банканд давуу байдал олгосон асуудлаар ял оноосон удаатай.

Өөрөөр хэлбэл бүх хугацаанд агентлагийн хоёр дарга л ял авсан. Харин “Чингис хаан” банкийг хуулийн байгууллага удаа дараа шалгадаг ч эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юм. НДС, ЭМДС-гаас гадна Хөгжлийн банк ч Чингис хаан банкнаас мөнгөө авч чаддаггүй.

Өнөөдөр өрнөж буй үйл явцад холбогдуулж, мэдээлэл бэлтгэвэл Сангийн сайд Б.Жавхлан ингэж холбогдоно. Харин яг шилжүүлэг хийгдсэн огноо хөөвөл дээрх албан тушаалтнуудыг нэрлэж болж байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-08-30 08:40

ШУДРАГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЭНЭ ХОЁР ГИШҮҮН ДАЙНД ОРЛОО АРД НИЙТЭЭРЭЭ ДЭМЖИЖ ЖАВХЛАНГАА НЭГ ХУДАГТ ЭХНЭРТЭЙ НЬ ХАМТ ЗАЛЦГААЯА ИНГЭХ ГЭЖ Л ТӨРИЙН ӨНДӨР СЭНТИЙ РҮҮ ЧАЦГА БААСАА САВИРУУЛАН ЗҮТГЭЖ БАЙГАА АЦНУУД АЛНУУД БАЙНА ШҮҮ.МОНГОЛ УГААСАА ХӨГЖИХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БОЛЛОО ИЙМ ИХ ХУВИЙН АМБИЦТАЙ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ЛУЙВАРЧИНГУУДЫГ ДЭЭРЭЭ ЗАЛСАН ТӨР УДАЛГҮЙ МӨХӨЖ НЭГЭН УЛСЫН КОЛОНИ БОЛДОГ ЖАМТАЙ БЫСДА ЮМАА.МОНГОЛЫХОО ТӨРӨӨС ИРГЭД БИД ЮУ Ч ХАРААД ГОРЬДООД ХҮЛЭЭГЭЭД ҮНЭН ГОШНОГО БОЛЛОО ОДОО ЧАДЛЫХАА ХИРЭЭР ХУЛГАЙ ДЭЭРЭМ ХИЙЖ ГАНЦ ХУДАГТ ОРОХ ДЭЭРЭЭ ТУЛБАЛ ТОМ ХУЛГАЙЧ НАРТАЙГАА НААР ЗЭРЭГЦЭН ӨРГӨСТ ТОР ӨЛӨН БӨӨСТЭЙ НААРАНДАА ЗЭРЭГЦЭН ЖАРГИЙ ЦАГААН ЗАХТНУУДАА ХАМТ ШОРОН ГАЛ ХАМ БОЛЦГООЁ БЯД НАР ТА НАРЫГ БАНДИ БОЛГОХГҮЙ ГЭДГЭЭ АМЛАЯ .

Зочин
Зочин
2024-08-30 12:22
Reply to  иргэн

Dain ch geh shig...

Зочин
Зочин
2024-08-30 10:42

Бүгдийг нь шоронд хий

Зочин
Зочин
2024-08-30 11:30

САНХҮҮГИЙН ЛУЙВРААС САЛЦГААЯ НАМЫНХААН БОЛОХГҮЙ БАЙГАА ХҮНЭЭРЭЭ ЗОИОИ ГАРГАЯ

ЗочинҮНЭН ҮНЭННАРАНБААТАРТ
ЗочинҮНЭН ҮНЭННАРАНБААТАРТ
2024-08-30 11:55

архангайн чулуунбатын өлөн бөөс тохиур Алтанхуяг гэж нэг өлөн бөөс НДС, ЭМД санг анх идэж цуслаад шоронд суусан юм билээ. тэр өлөн бөөс үхсэн үү амьд уу бүү мэд

Эрдэнэ
Эрдэнэ
2024-08-30 12:38

Оросын хулгайч нар бие биенээ барьж идэж байгаа хоорондоо сайн хэрэлд

Зочин
Зочин
2024-09-02 13:53
Reply to  Эрдэнэ

Бөөсний онигоо шиг юм ккк

Зочин
Зочин
2024-08-30 12:51

Zuv

Зочин
Зочин
2024-08-30 13:12

Одоо болимоор бнаЭрх мэдэлтэнгүүд зээл авахаар төлдөггүй Ард түмэн болохоор цаг хугацаанд төлж байдаг Энэ хооронд их ялгаа бнаа Та нарын хийсэн лайг ард түмэн үүрэх шаардлагагүй шүү Дандаа л ЭМ даатг�##�ын мөнгөөр хүү идэж суухаа болих хэрэгтэй Та нар ч үр хүүхэддээ мөн ч их гай болж бна даа Үйлийн үр гэж ...

Зочин
Зочин
2024-08-30 13:35

Наад Жавхлан хялар өвгөнөөс өөр хүнгүй болчихсон юм уу Ман эсвэл сайн хулгай хийдэг болхоор ха мартаад байгаа юмуу

Уншигч
Уншигч
2024-08-30 13:42

Өөрсдийн банканд хадг�##�ж хүүгий нь завшаад байхаар мөнгө нь яаж арвижих вэ муухай хүмүүс байна нийслэлд д.ганболд тeндeр авч төсвийн мөнгөөр тоглоод МАН ч ялгаагүй шун�##�тангуудаар дүүрэн юм байна ЗТЯ д бас хувийн сонирхолтой хүн сайд болсон

Зочин
Зочин
2024-08-30 13:48

ene jarvaisan huuriig z##luulah bolson bhoo

Том
Том
2024-08-30 13:50

Пизда юмаа нээрээ төр байна ууу рара�##� идээсэй

Зочин
Зочин
2024-08-30 13:54

Тухайн үеүүдэд жавхлан монгол банкний тэргүүн дэд байсан биз дээ

Зочин
Зочин
2024-08-30 14:13

Нийтэд ил болгоод хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин
Зочин
2024-08-30 14:20

Энэ хоёр сүгсэлзүүр мэдэж байсан юм бол тэр үед нь илчлээд гаргаж тавих нь яагаав? Мэдсээр байж ийм хэмжээнд хүргэсэн бол хам хэрэгтнүүд биз дээ

Зочин
Зочин
2024-09-02 13:55
Reply to  Зочин

2008 онд гэнээ хө. Энэ 2 байгаагүй юмаа

Зочин
Зочин
2024-09-02 00:39
Reply to  Зочин

Хувиа авч чадаагүйм болуу

Зочин
Зочин
2024-08-30 14:22

Ард иргэд татварт өгсөн мөнгийг төрийн дансанд оронгуут өөрсдийн банк руу шилжүүлж, хэсэг хугацааны дараа дампуурсан нэрээр луйвар, хулгай, дээрэм хийдгийн эсрэг Х.Ганхуяг, Г.Дамдин дуугарч байгаад т�##�архаж.
Идсэн авсан мөнгийг нь бүрэн төлүүлж, байх ёстой газарт газарт явуулаач

Иргэн
Иргэн
2024-08-30 16:47

Энэ өол 2 хүн муудахдаа гаргаж тавьдаг асууд�##� биш. Энэ бол ашиг сонирхлын зөрчил, гэмт үйлдэл. Жавхланг даруй огцруулах ёстой!!?

Bataa
Bataa
2024-08-30 18:10

Jawkhlang z##luulaasai

Зочин
Зочин
2024-08-30 18:54

Chingis haanii maani ner sur suid bolloo

СЯ ны сайд нь луйварчдын талд
СЯ ны сайд нь луйварчдын талд
2024-08-31 07:41

ЯАХААРАА сангийн яам төрийн мөнгийг чингис банкнаас авахгүй байгаа юм вэ? САЙД нь чингис банктай их холбоотой болохоор л төрийн мөнгийг авч чадахгүй жүжиг тавиад сууж байна уу?

Зочин
Зочин
2024-08-31 11:21

Дарханы маанагууд удаа дара�##�ан сонгоод байдаг Жавхлан Монголбанкны дэд тэргүүн байхдаа энэ бүхнийг хийж эхэлсэн дээ

Зочин
Зочин
2024-08-31 12:37

Жавхлан ч олон ББСБ, ломбардаар ард түмнийг шулдаг адгийн амьтан шүү. Их хур�##�д суух эрхгүй нөгөө газарт байж байх нөхөр дөө. Харин гайгүй хэрсүү гишүүд хөдөлж эхлэв бололтой. Зөв шүү.

Зочин
Зочин
2024-08-31 13:23

Цусаар урс. Эд нар чинь �######�өөрөө ороцолдохоос гадна хэтвчээрээ ч зуура-лдчихдаг лүднүүд юм аа. Биеэ даагаад амьдах чадваргүй люмпэнгүүд!

иргэн
иргэн
2024-08-31 14:20

Энэ эргүүнүүдиыг Татан буулгаач !!!!!!!

Зочин
Зочин
2024-08-31 18:48

Сэрэмжил. Ялнаа чи

зочинцог
зочинцог
2024-08-31 21:26

дэмжинэ олон ч хүн дэмжиж байгаа

Зочин
Зочин
2024-08-31 22:32

Новш юмаа нээрээ. ЭМДсан дампуурсан гээд энэ эмнэлэгүүд чинь авсан юмныхаа мөнгийг төлж чадахгүй хичнээн сар жил дамнаад юмаа өгсөн компаниуд ц�##�ин мөнгөө өгч ч чадахгүй дампуурч байна шдээ. Новш2 Дээгүүрээ гахай болтол идэж уугаад доогуураа ард түмэн чинь амьдрахад бэрх болж байна шдээ. Яацарцан төр гэхээрээ ийм байдаг байнаа.. яасан ханаж цаддаггүй бирдүүд вэ.

Зочин зочинзочинзочин
Зочин зочинзочинзочин
2024-08-31 23:08

Ингэх гээд ахин дах н нэр дэвшиж гишүүн болжээ Жавхлан товариш энэ амьдр�##�аас уйдаж өөрийгөө тус6айрлах нүхээ м�##�тжээ
Юун гишүүнтэй сайдтай манатай хүсээд тэмүүлээд байгаа газар руу явуул

Зочин
Зочин
2024-09-01 07:06

Хаан банкны луйвар.ЯПОН ЭЗЭН 240САЯ ДОЛЛАРААР ЗАРНА ГЭСЭНЧ АВАХ ХҮН ОЛДООГҮЙ.УЛСЫН ТӨСВӨӨС 240САЯ ДОЛЛАР ГАРГАЖ ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛ ТӨЛЖ ЭЗЭН НЬ 240 САЯ ДОЛЛАРАА АВААД АРИЛСАН.ОДОО БААТАРСАЙХАН АВСАН БОЛЖ ТААРАВ.УЛНЫХАНЫГ ӨӨРСДИЙНХ НЬ МӨНГӨӨР АВЧ ХУУРАВ УУ

Зочин
Зочин
2024-09-01 08:21

Даваасүрэн хатгаж байгаа бол ерөнхийлөгч өөрийн хүнээ тавих гэж байна. Болилдоо, бузруудаа. Жавхланд дургүй байсан ч та нарын хийж байгаа зүйлд дургүй хүрч байна.

зочинЗҮЧИ
зочинЗҮЧИ
2024-09-01 15:28

ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН ШҮҮ БҮҮ ХУДЛАА ЯРЬ Л ДАА САЙД МИНЬ. ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД ГЭРЭЭНИЙ ОР ХОНОГ ХЭТРҮҮЛСЭН ГЭЭД Ү.А ЗОГСООСОН БГА ШҮҮ ДЭЭ. САРЫН 500-600 000 ТӨЛДӨГ Ч УЛСЫН ЭМНЭЛГЭЭС ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ХЭВТЭЖ. НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭНҮҮД ХИЙЛГЭЖ ЧАДАХГҮЙ БН ШДЭЭ.

Ц.Нямдорж
Ц.Нямдорж
2024-09-01 18:32

дарханы 3 гоё2

Баагий
Баагий
2024-09-01 22:48

Ганхуяг.Дамдинням нар зөв асуулт тавьсан.Даваасаүрэн ч бас хэлж л байсан.Монголын бүх л санд Жавхланг гар дүрэх юмаа гэж.Тийм болохлоор Жавхланг ш�##�гуулах хэрэгтэй.Үнэнг олох хэрэгтэй шүү.

Зочин
Зочин
2024-09-02 00:11

ЭМДЕГ ын дарга Бямбасүрэнг солиочээ ажлаа мэддэггүй б�##�ай авгай мэргэжлиын хян�##�тын баахан авгай нарыг авч ирээд идэж уудаг

Холбоотой мэдээ

Back to top button