Улс төрийн халуун сэдэв

Тойм: Яаралтай горимоор төсвийг "машиндаж", "Тавантолгой түлш" толгойны өвчин болж, Б.Жавхлан амаргүй цаг үед хөл тавилаа

2024 оны төсвийг тодотгох үндсэн зорилготой УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногт хуралдаж хаалаа. Тэд төсвөө ч тодотгож, өнгөрсөн 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ. Ээлжит бус чуулганы хүрээнд хамтарсан Засгийн газар ч үйл ажиллагааны хөтөлбөрөө баталж авсан. Ингээд ирэх 2025 оны төсвөө боож, УИХ-д өргөн мэдүүлснээр намрын чуулганаас өмнө эрх баригчид санасандаа хүрч авлаа.

Төсвийг "ногоон гэрэл"-ээр тодотгож, 2023 оны гүйцэтгэлийг нааш татан, яаралтай горимоор "машиндлаа"

Энэ оны төсвийг дахин задалж, орлого, зарлага хийгээд томоохон төсөл хөтөлбөрүүдийн жагсаалтад өөрчлөлт оруулсан. Үүнд парламент үндсэндээ санал шүүмжлэл хэлээгүй. АН-аас сонгогдсон Г.Цэнгүүн, Ж.Баярмаа тэргүүтэй гишүүд "Өшөө ч танах боломж байна, дэмжихгүй" гэж дуугарсан удаатай. Гэвч парламентад хамгийн олон суудалтай МАН, АН, ХҮН намынхан Засгийн газартаа эвсчихсэн тул бүх зүйл болдгоороо болов. Ингэх гэж л Л.Оюун-Эрдэнэ төлөвлөгөөг зурсан билээ.

Харин тендерийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг буцаасан. Энэ сөрөг хүчний гэхээсээ нам доторх үл ойлголцлын шинжтэй шалтгаанаас үүдэв. Үүнээс, өнөөгийн эрх баригчдын "зовлон" сөрөг хүчин нь биш, нам доторх эрх ашгууд нь хэвээр болохыг бататгаж болох юм.

2024 оны улсын төсвийг батлахдаа өрийн таазыг тодорхой ойлгомжгүй, дүрмийн бус ч гэмээр нэгхэн заалтын өөрчлөлтөөр тэлж өгсөн. Ийм замаар эрх баригчид "Хамтарсан хөгжлийн төлөөх Зориг" үйл ажиллагааны хөтөлбөрөө идэвхийлэн биелүүлэхээр шуударчээ.

Тендерийн хууль болон өрийн тааз тэлсэн заалтыг үндсэндээ МАН дотроос нь эсэргүүцэхэд өдгөө ЕТГ-ын дарга болсон Г.Занданшатар далд нөлөөлж, сул гишүүн хэвээр үлдсэн Г.Тэмүүлэн голчлон оролцов. Мөн албан тушаал авч чадаагүй, УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай таагүй харилцаатай яваа Б.Энхбаяр гишүүн намынхаа үйл ажиллагаанд хамгийн шүүмжлэлтэй хандлаа.

Нам нь намынхаа үйл ажиллагааг ийн шүүмжлэх гэдэг угтаа эрх ашгийн шинжтэй ч бодит утгаар сөрөг хүчин хүчгүйдсэн энэ цаг үед ард түмний хувьд орлшуулшгүй хэрэгцээтэй нь үнэн юм.

Мөн 2023 оны төсвийн Гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны тайланг ээлжит бус чуулганаар хэлэлцсэн. Уг нь бүр ирэх хаврын чуулганы бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэгддэг асуудал байв. Үүнийг нааш татаж, төсөв тодотгохдоо хамтатган нэг тийш болгохоор шийдсэн нь ч ёсоор боллоо. Яаралтай горимоор, ээлжит бусаар хуралдсан энэ өдрүүдэд өнгөрөгч оны төсвийн гүйцэтгэлийг гишүүд нухацтай хэлэлцэж амжсангүй. Уг нь тухалж аваад ярилцаж, алдаа оноог нь дүгнээд, дараа дараагийн үйл ажиллагаандаа засаж, залруулах ёстой юм. Үүнийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин л ганцаар шүүмжилж харагдана лээ.

Д.Амарбаясгалан эхлэл хүчтэй байна

Ээлжит бус чуулганы хүрээнд анзаарагдсан өөр нэг сэдэв бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хүчээ авч буй байдал. Эхэндээ дадаж амжаагүй шинж төрх эрхгүй мэдэгдэж байсан. Одоо Д.Амарбаясгалан УИХ-ын даргын хувьд гишүүдийн асуултад тодорхой хариулт авахын тулд тодруулах, нэмж асууж өгөх, холбогдох хуулийн зүйл заалтыг идэвхийлэн тайлбарлаж өгөх зэргээр бүтээлч ажиллаж эхэлжээ. Гэхдээ хуучин спикер Г.Занданшатартай харьцуулахад түрэмгий авирлах шинжтэй дарга юм. Ерөнхийдөө парламентын уур амьсгалыг базах, хүчээр чиглүүлэх, зарим горимын саналыг зүгээр л сонсоод өнгөрүүлчих янзтай.

Д.Амарбаясгалангийн зөвлөх болно гэгдсэн ШЕЗ-ийн шүүгч бүс гишүүн Ш.Отгонтуяаг Хууль зүйн байнгын хороо чөлөөлөөгүй. Шүүгчийн хараат бус байдлын манаач улстөрчидтэй сүжирч, тохироо хийж явах буруу гэдэг байр суурийг Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд илэрхийлсэн. Авчиг асуудал УИХ-аар хэлэлцэгдэх үед олонхын саналаар эсрэг тийш эргэчхэж байна. ХЗБХ чөлөөлөөгүй Ш.Отгонтуяаг УИХ чөлөөлж чадсан. Одоо Ш.Отгонтуяа Д.Амарбаясгалангийн зөвлөх болдгоороо болбол, шинэ спикерт эрх ашгаа тулгах хүч байна, энэ нь ирэх жилүүдэд бүр хүчээ авна гэсэн үг.

Нөгөө талаар, АН, ХҮН намаас сөрөг хүчний дуу хоолой сонсоно гэсэн хүлээлт талаар болж байна. АН-ын дарга Л.Гантөмөр гэж хүрлийсэн, дуугарахаараа МАН-ын бодлогыг өмнөөс нь хамгаалж тайлбарласан л хүн болж хувирчээ. ХҮН намын дарга Т.Доржханд урьдынхаасаа ч илүү сээхэлзэх болсон нь МАН-ын зарим гишүүдийн дургүйг хүргэж байна.

Х.Баттулга, Н.Номтойбаяр нарыг "эрэн сурвалжлав"

Харин Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, АН-аас сонгогдсон экс Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг сонгогчид нь лав эрэн сурвалжлахад хүрчихлээ. Тэд гишүүний үнэмлэхээ ч гардаж аваагүй. Ёс буюу тангараг өргөсөн. Түүний дараах улс төрийн бүх үйл ажиллагаанд байр сууриа илэрхийлсэнгүй, байнгын хороод болон УИХ-ын чуулганы хуралдаанд суусангүй. Угтаа ард түмний элч төлөөлөгчийн хувьд зайлшгүй оролцох ёстой чухал асуудлууд ээлжит бус чуулганы хүрээнд хэлэлцэгдлээ. Гэвч энэ хоёр арвин туршлагатай улстөрч мөртлөө ийм мэтийн сэдэвт дуугарч, "жижгэрэхгүй" хэмээн шийдсэн бололтой. Ийм талдаа Н.Алтанхуягаас дуурайл авмаар. Нөгөө талдаа тэдний улс төр хийхээр зурсан цаг нь, сэдэв нь болоогүйг илтгэж байна.

Өртэй, ашиггүй ажилласан "Тавантолгой түлш" эрх баригчдын асуудал болов

Нөгөө талаар, "Тавантолгой түлш" ХХК-ийг Нийслэлийн өмчид авах асуудлыг мөн ээлжит бус чуулганаар хэлэлцсэн. Нэгэнт компанийн дотоод засаглалд улс төрийн шийдвэрээр нөлөөлөх нь хууль зөрчинө гэж үзсэний улмаас, асуудлыг намрын чуулган руу хойшлууллаа.

Гэхдээ үүний цаана "Тавантолгой түлш"-ийн өнгөрсөн хугацаан дахь өр төлбөр, ашиггүй үйл ажиллагааны тухай сэдэв бүрэн ойлгогдож дуусаагүй, амжаагүй цаг үе таарчихлаа. Үндсэндээ Нийслэл дураараа туйлж, хүчээр "түлхүүрдэж", хэд гурван жил хөл дээр нь тогтоосон хүндхэн компанийг авч, хөл дээр нь босгох амаргүй ажлын өмнө ирж байгаа хэрэг. Ярих гэхээр адаглаад өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг шүүмжлэх шаардлагатай тулна.

Энэ бол наад зах нь Улсын ерөнхий аудитор Д.Загджавын мэдэгдэлд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ихээхэн сандарснаас харагдсан явдал. "Тавантолгой түлш"-ийг байгуулж байх үес Ц.Даваасүрэн ч оролцож явсан. Аудитын тайлангаар гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрсэн, түүнийг прокурорын байгууллагад шилжүүлсэн гэж ярихад л Ц.Даваасүрэн "Чи зөв хариулж байна уу? Ерөнхийлөгчөө буруу юм хийсэн гэж ярилаа" хэмээн гайхаш нь тасарч байв.

Угтаа зөрчил ч гарчээ. 2022 онд хийсэн гурван гэрээнд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн аудитын байгууллага үзсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сард баримт материалыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Энэ мэтээр "Тавантолгой түлш" бол бүрэн утгаар дараагийн сонсол зохион байгуулах сэдэв мөн. Гэвч эрх баригчид тэгж чадахгүй. Нийслэл ч үг дуугүй энэ компанийг хүлээн авч, ачаа үүрэх шударга бус. Энэ тал дээр тэд ямар тохироонд хүрэх вэ гэдэг цаашид хамгийн ихээр анхаарал татах болно. Тийм ч учраас намрын чуулганаар хэлэлцэхээр хойшлууллаа гэж харагдлаа.

Чингис хаан банкны хамаарал нь сөхөгдсөн Б.Жавхлангийн амаргүй цаг үе эхэллээ

Сангийн сайд Б.Жавхлан амаргүй нөхцөл байдлыг туулж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй хоршиж, сүүлийн жилүүдэд улсын төсөв мөнгөний бодлогыг базаж яваа Б.Жавхланд дайсан ч бэлтгэгдэж байна, өөрөө ч ухаантай байх цаг ирж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нар ЭМДС-гийн асуудлаар байн байн Чингис хаан банкийг хөндөж, Б.Жавхлан руу чиглүүлж эхэлсэн нь харилцаа муудсаных. ЭМДС, НДС одоо хүртэл Чингис хаан банкнаас 100 гаруй тэрбум төгрөг авч чадаагүй яваа асуудал эдгээр өдрүүдэд сэдэв болсон. Б.Жавхлангийн эхнэр Чингис хаан банкны эцсийн өмчлөгчтэй дундын компанитай байсан нь үнэн. Тус компани 2023 оны наймдугаар сард татан буугдсан байгааг бид нийтлэлээрээ хүргэсэн.

Хэрэв 2023 оны төсвийн гүйцэтгэлийг яаралтай горимоор хэлэлцээгүй бол өшөө олон асуудал Б.Жавхланд наагдах байв.

Тэмдэглэл:

Ийнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ алгуур зорьсон зорилгодоо хүрч байх зуур "Тавантолгой түлш" намын дотоод асуудал болох хэмжээнд хүрч, Сангийн сайд нь эгзэгтэй нөхцөл байдалд хөл тавилаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бол ид хаваа амталчихлаа. Одоо ирэх оны төсвийг хэлэлцэхээр намрын чуулган нээх үед бүх зүйл илүү нарийн, тодорхой болж ирэх хүлээлттэй байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-08-31 10:55

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАА ОДОО МЭРЭГЖЛИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ХИЙХ ЦАГ НЬ БОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ? ЗОГСООХ ХЯЗГААРЛАХ АРГА ЧАРГА ХАЙЦГААЯ ТӨРДӨӨ ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ ЮУНААС БОЛЖ АЛДРААД БАЙГААГ ХЭЛЬЕ.БАДАМЖУНАЙГ БӨӨН СҮР БОЛГОН АВЧИРСАН ОДОО ТЭР ӨВГӨН ЯАЦЫН БУРУУГҮЙ БОЛСОН УУ? СОНГУУЛИЙН ӨМНӨ ЭЛБЭГДОРЖ С.ЗОРИГИЙГ ЗАХИАЛЖ СЭГ БОЛТОЛ НЬ ХУТГАЛУУЛЖ АМЬ НАСЫГ НЬ ХОРООЛГОСОН ГЭЖ ШОУДСАН МОНГОЛЧУУД ЗА ОДОО Л НЭГ МУУ АЛУУРЧИН ЗАХИАЛАГЧ НАР БАРИГДАЖ ХӨӨРХИЙ ЗОРИГИЙН СҮНС МӨНХИЙН АМАР АМАГЛАН ОРШИХ НЬ ГЭТЭЛ БАС Л ХУДЛАА БОЛЧИХЛОО.НҮҮРС ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ОЛОН ХЭРЭГТЭНГҮҮД ХАЛХЫН ШОРОНГИЙН ОРОН ТООГ НЭМЭХ НЬ ГЭТЭЛ БАС Л ХУДЛАА ЧААСАН.ХАРИН Ч НҮҮРСНИЙ МАФИЙН ГОЛ ТОЛГОЙЛОГЧ НАР ИХ ХУРАЛД ГАРЧИХСАН ИНГЭЭД ШОРОНД ХИЙГЭЭРЭЙ ГЭЭД НУГ НУГ ИНЭЭГЭЭД СУУЖИЙШТ.ЯАГААД ЯАГААД ЯАГААД ТЭГТЭЛ НАРАНТУУЛЫН ЛАНГУУНААС ГАНЦХАН ЦАМЦ ХУЛГАЙЛСАН ГУДАМЖНЫ ТЭНЭМЭЛД ДАНХИЙТЭЛ 15 ЖИЛ ӨГӨӨД АЧИЖ БАЙНА ЭНЭ ЮУ ВЭ? ЯМАР НИЙГЭМ ГЭХЭЭРЭЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУД ТӨРИЙН ХАМГААЛАЛТАНД ОРЧИХДОГ ЮМ ЯМАР НЬ ......?????????

Зочин
Зочин
2024-09-01 00:25
Reply to  иргэн

Энэ контентын эхэнд Монголын өнөө цагийн топ 5 хул гайчийн зургийг зориуд сонгон ш�##�гаруулж нийтэлсэн бнаа !

Зочин
Зочин
2024-09-01 10:07
Reply to  Зочин

Монголын ТОП 5 ХУЛГАЙЧ -ыг мандуулан зургийг нь тавьсан бнаа !!!

Зочин
Зочин
2024-08-31 11:59

Ийм хулгайч нарыг гишүүн болгосон ерөнхий сайд нам нь бас буруутай

Уулын өвгөн
Уулын өвгөн
2024-08-31 12:46

Тэнги сэтгүүлч гуай ямар эрхтэний өмнөөс суилагдаад бшаа юм бол аяс хандлага нь яг л уяаны нохойн араншин нэвт харагдаад бх юм хөөрхий уг нь өөрийнхөөрөө бх гэхдээ ёсзүйгээ барих нь чух�##� сан даа бүү мэд л амьтан тууж яваа ч юм шиг ээ �######�уул даа ккк

Зочин
Зочин
2024-08-31 20:25

Зоригийн захи�##�агч , Булган , Батүүлийн цагаан м�##�гай гуравыг ТАВЬЖ ХОНОЖ байгаа , дараагийн дараах дөрвөн жилд ИДЭХ ХООЛ тэр чинь ... Бусад нь \ хулгай \ бол зүгээр л шоу байсныг үнэмшчихэж УЛНЫХАН ...

Зочин
Зочин
2024-09-01 11:25

Энэ сайжруулсан түлш хийж байна гэж маш их зард�##� гаргахаа болиочээ. Энэ бол эох баригчдын мөнгө идэх гол арга хэрэгсэл болсоон. Иймд сайжруулсан түлш хийх нэрээр попорч мөнгө хулгайлж баяжихаа больцгоо луйварчилаа. Мөн иргэдээ сайжруулсан түлш нэртэй айхтар муу хороор хордуулж �##�ахаа больцгоо. Хуучнаараа түүхээ нүүрсээ түлээд тухтай дулаахан амьдарцгааяа. Сүүлийн жилүүдэд наад сайжруулсан түлш чинь түүхий нүүрснээс илүү их утаа гаргаж байнаа. Иймд наад сайжруулсан түлш хийх нэрээр мөнгө идэж хүний амиар тоглохоо больцгоо.

Зочин
Зочин
2024-09-01 17:51

Новшийн өлөн луйварчдыг сонгоод л байдаг

Зочин
Зочин
2024-09-01 18:27

Энэ бичээч гуай чинь д�##�дыг хардаг, мэддэг Юмжирдуламын хэмжээний хүн бололтой. Хийж буй дүгнэлтүүд нь лут юм. УИХ- д сөрөг хүчин гэж байхгүй шүү дээ. Юун АН, ХҮН тэд засаг барьж эрх баригчид. Иймд �##�ь ч намын бай шударга хэд нь л дотроосоо дуугарч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээс өөр аргагүй. Тэднийгээ хэмлээд л эхэллээ дээ.Хэцүү ч юмаа даа.

Gangaa
Gangaa
2024-09-02 02:38

Lhvasuren, Jahlan 2 mungunii bodlogiig barij bgaa tsagt uudtei bodlogo garahgui n medeej bolloo , 2 luivarchin ulsiig suiruulj bn !

Холбоотой мэдээ

Back to top button