Монополын эсрэг газар уу, монополчдийг тэжээх газар уу
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг Монополын эсрэг газар болгон өөрчлөх талаар Засгийн газраас мэдээлээд буй. Ингэхдээ нэрийг нь л солино бусад бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхгүй, хэвээр үлдэнэ гэх.
-Монополчдыг Засгийн газраас дэмжих үү-
Ерөөс тендертэй холбоотой асуудлуудыг ШӨХТГ-аас салгах боломжгүй. Удахгүй нэрээ өөрчлөн Монополын эсрэг газар болчхоод, Өрсөлдөөний тухай хуулийн 14.1-д заасанчлан Монополын эсрэг газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гээд байдаг.
Гэтэл нөгөө талд тендертэй холбоотойгоор дараах зүйлс анхаарал татаад эхлэв.
УИХ-ын Төсвийн байнгын хороо энэ сарын 19-нд хуралдаж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Сангийн сайд С.Жавхлан "Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааг “Чадавхад суурилсан хэлэлцээний арга”-аар зохион байгуулна.
Ингэхдээ тендер шалгаруулалтад туршлага, чадавх, нэр хүнд бүхий аж ахуйн нэгжийг урьж оролцуулах нөхцөлийг бүрдүүлж, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг шуурхай гүйцэтгэх зохицуулалтыг
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай,
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд тусгалаа.
Нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй хангах нэн яаралтай нөхцөл үүссэн тохиолдолд сонгон шалгаруулалт зарлахгүйгээр төслийг хэрэгжүүлэх чадвартай хоёроос доошгүй хувийн хэвшлийн түншлэгчид урилга хүргүүлж, төслийн санал авч, хэлэлцээ хийж, хамгийн сайн нөхцөл санал болгосон түншлэгчтэй гэрээ байгуулах зохицуулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа" хэмээв.
Эндээс харахад тендерийн өрсөлдөөний тухай нэмэлт өөрчлөлт, Монополын эсрэг газрын хийх ажил хоорондоо зөрчилдөнө.
ШӨХТГ-аас гаргасан "Зүй ёсны монопол болон давамгай байдалтай" аж ахуйн эрхлэгчдийн жагсаалтад НБЦ трейдинг ХХК, ICIC LLC, М-Си-Эс Кока-Кола ХХК, НИК ХК гэх зэрэг 200 гаруй компани болон байгууллагыг жагсаасан байна. Энд дурдсан байгууллагууд зарлаж буй томоохон тендерүүдийн олонход шалгардаг гэсэн үг. Тэгэхээр энэ жагсаалтад нэрлэгдэж буй аж ахуй нэгж, компаниуд давуу байдалтай хэвээр үлдэх нь. Жагсаалтыг харах бол энд дарна уу
-ШӨХТГ- нэр өөрчлөгдөөгүй хэвээр-
Бүтцэд өөрчлөлт оруулахгүйгээр нэрийг солино гэсэн. Гэвч одоогоор эл газрын нэр өөрчлөгдөөгүй "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар" хэвээр буй.
Анх 1993 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль баталж, 2000 онд нэмэлт өөрчлөлт орсон. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 222 дугаар тогтоолоор Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрыг байгуулсан түүхтэй.
Чиг үүргийн хувьд,
- Зах зээлийн шударга өрсөлдөөний нөхцөлийн бүрдүүлэх замаар бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих
- Хэрэглэгчийн хэрэглээний соёл, боловсролыг дээшлүүлж хэрэглэгчийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангах
- Төрийн байгууллагын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх хэмээн заасан байдаг.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШӨХТГ-ын дарга Б.Билгүүнийг өөрийн хүнээр солих уу-
МАН 2016 онд Засгийн эрхийг авснаас хойш ШӨХТГ-т дарга нь тогтохгүй 8-9 дарга солигдсон. Хамгийн сүүлийнх нь буюу 2024 оны сонгуулийн өмнө Б.Билгүүн томилогдон ажиллаж буй.
Нэг дарга томилдог, удалгүй ажлаа өгдөг жишиг тогтсон учир эрх баригчид Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулж, ШӨХТГ-ын эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар яригдаж байсан нь биеллээ олсон. Тэгвэл одоо эрх мэдэл бүхий энэ агентлагийн даргаар хэнийг томилох нь анхаарал татаж байна.
Монополын эсрэг газрын даргыг томилох тухай Өрсөлдөөний тухай хуульд дараах өөрчлөлт орсон байна.
Тус хуулийн 17.2.Монополын эсрэг газрын дарга, орон тооны хоёр болон орон тооны бус гурван гишүүнийг Ерөнхий сайд, орон тооны бус 3 гишүүнийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага тус тус нэг хүнийг нэр дэвшүүлж Засгийн газар томилж, чөлөөлнө хэмээн хуульд тусгагдсан. Тэгвэл тус хуулийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус газрын даргыг томилох нь.
Үүнээс гадна ерөнхий сайдаар суудлаа засуулсан Монополын газрын дарга УИХ гишүүдтэй адил "насжилттай" байхаар Өрсөлдөөний тухай хуульд заасан байна.
- 18.1.Монополын эсрэг газрын дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд нэг удаа улируулан томилж болно.
- 18.2.Монополын эсрэг газрын дарга, гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Засгийн газрын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн дарга, гишүүн томилогдсоноор дуусгавар болно гээд заачхаж.
Харин эрх мэдлийн хүрээнд,
- 19.1.1.Байгууллагыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
- 19.1.2.Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд шаардлагатай тохиолдолд, Засгийн газрын хуралдаанд тогтмол оролцож тус байгууллагын байр суурийг илэрхийлэх;
- 19.1.3.энэ хуулийн 16.1-д заасан хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;
- 19.1.4.гишүүний ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд нь хяналт тавих;
- 19.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг эдэлнэ.
Бүтцийн хувьд,
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 145 дугаар тушаалаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр баталж, газар, нэгжийн чиг үүргийг дараах байдлаар тодорхойлсон. Одоогийн байдлаар 34 хүн ажиллаж байна.
Шадар сайд Т.Доржхандын хувьд ШӨХТГ-ыг Монополын эсрэг газар болгох тал дээр байр сууриа илэрхийлсэн ч энэ удаа түр азнасан уу, чимээ сураг тасарлаа. Ингэснээр тус агентлаг өмнөх жилүүдийн адил Шадар сайдын мэдэлд ирсэнгүй. Даргын томилгооноос эхлэн Ерөнхий сайдын мэдэл рүү гулсаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ доржханд бөөн шун�##�. Улайрсан
АЖЛЫГ НЬ САЙН ХИЙЛГЭЭ ЧАДАХГҮЙ ДАРГЫГ НЬ СОЛИО
Шинэ очсон дарга нь харин хаа очиж төрийн �##�баны туршлагатай ажлаа мэддэг хүн байна лээ
Шинэ очсон дарга нь харин хаа очиж төрийн �##�баны туршлагатай ажлаа мэддэг хүн байна лээ
Шинэ очсон дарга нь харин хаа очиж төрийн �##�баны туршлагатай ажлаа мэддэг хүн байна лээ