Сурвалжилга: Замын ажил гацаасан гэх айл 5 объект бүхий газраа 4 тэрбумаар үнэлжээ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд шинээр холбоос зам хийж буй. Үүний нэг болох Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-ийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил хоёр дахь жилээ үргэлжилж байна. Бид энэ ажлын явцыг өмнөх долоо хоногт буюу одоогоос тав хоногийн өмнө сурвалжилсан.
Тус бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш үргэлжилж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Тодруулбал, энэ хүрээнд нийт 356 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөөд байсан. Одоогийн байдлаар уг замын ажил нэг айлын газар чөлөөлөлтөөс үүдэн гацаад байна. Өөрөөр хэлбэл Нийслэл болон тухайн газар эзэмшигч хоёр тохиролцолд хүрээгүй хэвээр байгаа аж.
Энэ тухайд одоогоос жилийн өмнө албаныхан "Хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болж байгаа. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэх чухал ач холбогдолтой. Гэсэн хэдий ч зарим иргэн газрын тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилж байгаагаас болж тус замын ажил саатсан" хэмээн мэдээлж байв.
Энэ зам ашиглалтад орвол нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой гэж тооцоолж буй. Нэмээд зам дагуух айлуудын газрын үнэ өсөж, нийтийн тээврийн хүртээмж сайжирч, худалдаа үйлчилгээ, бизнесийн орчин бий болох зэрэг эерэг талуудыг харсан хүлээлт үүсээд байгаа юм.
ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох зам зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Эл замын бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй 31.7 метр өргөн, 18.8 метр урт, 5.5 метр өндөр таван нүхэн гарц бэлэн болжээ. Замын ажлыг “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж буй. Ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд 2024 оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөсөн ч ийнхүү зогсонги байдалд ороод байна.
-Газраа 4 тэрбум төгрөгөөр үнэлсэн гэх айл Нийслэл хоёр одоог хүртэл тохиролцоонд хүрээгүй байна-
Гурав хоногийн өмнө “20 минутын хот" үндэсний хороо анхны хурлаа хийж Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдээллийг сонссон. Энэ хүрээнд хурлаас гарсан шийдвэрийг олон нийтэд танилцуулах үеэр хотын дарга дээрх замын тухай товч мэдээлэл өгсөн. Тэрбээр, “Ард Аюушийн гудамжийг Содон хороололтой холбох замын ажил ганц, хоёр айлаас болоод гацсан. Бид зохиогч автортай нь яриад айлын үл хөдлөхтэй давхцаад байгаа хэсэг дээр замын трасыг есөн метр шилжүүлье гэж ярьсан боловч тохиролцоонд хүрээгүй. Өнөөдөр хамгийн сүүлийн айлынх дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Тэр мөнгийг төсвийн тодотголын дараа өгье гэж ярьж байгаа. Нийтдээ 260 нэгж талбар өртсөн. Энэ айлтай зөвшилцөл дууссан учраас гэрээгээ хийж, нүүлгэн шилжүүлнэ. Ингэвэл бид энэ сардаа багтаж хучилтаа хийж дуусгаад зорчих хөдөлгөөнөө нээнэ. Явган хүний зэрэг бусад ажлыг араас нь хийнэ" гэсэн.
Эл мэдээллийн мөрөөр бид дахин нэгдүгээр хорооллыг зорив. Тус газрын байршил Гэмтлийн эмнэлгийн замын баруун хойд хэсэгт гэр хороололтой залгаа байрлалтай. Тодруулбал, уг замын эхлэл хэсэг дээр байгуулж буй гүүрний яг дэргэд буюу гэр хорооллын урдуур өнгөрдөг засмалыг ГССҮТ-ийн баруун хэсгийн засмалтай холбох зайд байрлаж байна. Иймд зайлшгүй тус газрыг чөлөөлөх шаардлага үүсжээ.
Энэ газар дээр иргэн “Ч” 2008 оноос хойш өдийг хүртэл 16 жилийн турш хувийн бизнес эрхэлж байна. Энд нийт таван объект бий. Эднийх приус автомашины засварын газар болон сэлбэгийн дэлгүүртэй. Сэлбэгийн дэлгүүр бүхий объект гурван давхар. Мөн барилгын материалын дэлгүүр ч байв. Тухайн дэлгүүрт төрөл бүрийн шал, ламинат, паркет, хулдаас, хивс, дрож зэргийг худалдаалдаг, гурван давхар. Үүнтэй залгаа авто засварын газар ажилладаг.
Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр энэ таван объект бүхий газрын үнэлгээ дөрвөн тэрбум гэгдэж буй. Харин газар эзэмшигчийн зүгээс “Одоогийн байдлаар асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй. Нийслэлээс газрын үнэлгээг эцэслэж баталсан зүйл одоогоор байхгүй байна. Манайх энд 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэдээр үнэлэхийг бид тооцоолох боломжгүй. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарна байх. Олон нийтийн эрх ашиг энд хөндөгдөж байгаа учраас манайх шийдвэрийг дагана. Зөрөөд зүтгээд байгаа асуудал байхгүй” гэсэн юм. Энэ мэдээллийг албан ёсоор бус ярилцах зуурт яриандаа дурдсан бөгөөд нээлттэй мэдээлэл өгөхөөс татгалзав.
-Гэмтлийн эмнэлгийг "Содон" хороололтой холбох замын төсөвт өртөг 74 тэрбум төгрөг-
Уг авто замын тендерийг 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр зарлажээ. Нийт төсөвт өртөг 84,359,000,000 төгрөг. Тендерт "Ган бүрд", "Үйлсийн зам" ХХК, "Хурдны зам" ХХК, "Монгол зам групп" ХХК өрсөлдөж "Монгол зам групп" ХХК шалгарсан байна. Энэ компани 2010 онд үүсэн байгуулагдсан. Захирлаар нь Үржингийн Батмөнх гэх хүн бүртгэлтэй байдаг.
Сүүлд энэхүү төсөв 10 тэрбумаар буурч 74 тэрбум болоод буй. Тодруулбал, гэмтлийн эмнэлгийг "Содон" хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын зураг төслийг 2022 онд гаргасан. Гэвч газар доогуурх инженерийн байгууламжийн асуудлаас шалтгаалан уг зураг төсөлд өөрчлөлт оруулах шаардлага үүсэж ийнхүү бууруулсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон нийтийн эрхээр таны эрх хязгаарлагдана. Шун�##�тай новш вэ
Айл гээд ард түмнээр үзэн ядах тактик хийлгээд байх гэж.чамд ийм том объект байв�##� хэдээр өгөх үү.одоо нэг нь 4тэрбумаар босч байгаа шүү.
Хөрөнгөө үнэлж хохирлоо нэхэмжлэх эрхтэй
Дан газраа үнэлсэн хүн биш бна, мэдээллээ үндэстэй, суд�##�гаатай, мэдлэгтэйгээр үнэн зөв өгөх хэрэгтэй. Газрын нөхөх олговорт: газар дээрх ҮХХөрөнгийн үнэ, газарт оруулсан нийт хөрөнгө, үйл ажиллагаанаас цаашид олох байсан бизнесийн ашиг, газраа чөлөөлөх, нүүж суух зард�##� г.м. олон зүйл багтдаг. Газраа өмчилсөн бол дээр нь газрын үнэ нэмэгдэнэ. Энэ бүгд хуультай, "нийтийн эрх ашиг" гэдэг ганц ш�##�тгаанаар хувийн өмчид х�##�даж болохгүй- Үндсэн хуулиас эхлээд ИХ, ГтХ бүгдийг зөрчихөөс гадна бидний ярих дуртай " иргэний эрх чөлөө, ардчилсан нийгэм"-ийн гол зарчмыг зөрчих юм. "ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС"!!!
Яг үнэн.
үнэн
Объектуудыг нь үнэлбэл 4 тэрбумаас ч илүү гарах юм байна ш дээ. Тойруулаад замаа тавьж болохгүй л байгаан байхдаа
Ингэж үнэд орууллаад бүр хаяаад дээгүүр нь юмуу доогуур хийгээч. Бүр тойруулаад хийчих. Нийтийн эрх ашгийг бодохгүй анхнаас нь хот төлөвлөлтөө зөв хийж яваагүйн гай. Нэг иргэний аманд унасан ийм төр засаг байх гэждээ. Энэ хүнд өгч байгаа мөнгөөрөө хүүхдийн ясли цэцэрлэг бариач.
Энэ айл 4 тэрбусаас ч их хохирол амсаж байна шүүдээ хүнийг бас ингэж хохироож болохгүй замыг өөр газараар яагаад шийдэж болохгүй гэж яагаад зам тавих газараа сайн төлөвлөөгүй юм тэнэг юм шиг тэндээс энэ хүртэл зам барина гээд л 4 ханнаас цааш харж чадахгүй хар�##�ган мулгуу м�##� шиг �##�бан хаагч нарын л буруу энэ айл хөрөнгөө үнэн зөвөөр үнэлгээгээ гаргуулж нөхөн төлбөрөө авах хэрэгтэй
4 тэрбумаар дээгүүр нь зам тавьчих
Яахаараа газар энэ хүний өмч болдог байнаа ашигл�##�тын хугацаатай л олгодог шүү дээ нэг хүний эрх ашигийн төлөө бусдын эрх хохирох ёсгүй шүү дээ аягүй бол жорлонгоо хүртэл хэдэн саяаар үнэлсэн байх
Гэр бүл хэдэн ам бүлтэй түүний тоогоор 0,07 га газраа өмчилж авсан бдаг. Өмч нь учир яаж захиран зарцуулах нь тэдний эрх болдог. Анхнаасаа төр гэж ажлаа мэддэг субьект баыгаагүйн гай
Энэ айлын дээгүүр багана тулгууртай зам тавьчихв�##� болох бишүү? 1.5 тэрбумд ханг�##�ттай багтана?
5n obekt bolomjiin unelsen bna 4n ter bumiig uls uguud ajilaa hurdan yavuulah heregtei
4n ter bum yuch bish bizdee. heden ih naydaar ni iddeg bj. 4n ter bumii ni uguudzamaa hurdan duusgahaa bodoochee
Энд шууд ашиг сонирхол харагдаж бн. Нэг эрх мэдэлтэй нь та газрын үнээ өсгө. Бид хэлсэн үнээр нь авна. Дараа нь мөнгөө хувааж авах яриа бн. Үгүй бол тэр айлын хашааг тойроод хий. 4 тэрбумыг өөр зүйлд зарцуул.
Шинжээчийн дүгнэлт гаргуулаад үнийг тогтоох хэрэгтэй. Өдий хүртэл гацсан нь Хотынхон ажлаа хийж чадахгүй байгаа хэрэг.
Шууд нураадагшдээ 4 хүрэхгүй км замыг арван жил тавих гээ юмуу хотын даргаа
Хотын дарга иймхэн юмны учрыг олж чадахгүй бна гэжүү арай арай энэ замыг тэгээд хэдэн жил хойшлуулах гээд бнаа
2 т�##�тай л асууд�##� бна. Зөвхөн газраа үнэлээгүй хэд хэдэн барилга обьект бна ш дээ. Коммунист аргаар нийтийн эрх ашиг гээд хүчилж болохгүй л асууд�##� бна даа. Ер нь сүүлийн үед хүчээр хууль бусаар бусдбн бизнес өмч хөрөнгөнд х�##�дах явд�##� ихэсч бна даа
Улсаас газар авч дээр нь хог новшоо хийх хэдэн амбаар барьчихаад дөрвөн тэрбумаар үнэлсэн хулгайчаас тэр үнэлгээнийх нь хэмжээгээр үл хөдлөх хөрөнгийн �##�бан татвараа эхлээд төлүүлчих, төлж чадахгүй бол танкаар газартай нь тэгшлээд замаа тавь????
Овоо муу гар юмаа ! 5 тэрбумыг гарт нь атгуулаад, ганц ширхэг сум духанд нь зоогоод асуудлыг шийдчих ээ !
Аман хуур кино
Иймэрхүү хэмжээний байрл�##�тай газар обьект нь 2.5 тэрбум ханг�##�ттай
Тойруулаад өөр айлуудад мөнгө өгөөд замаа тавиач дээ.илүү хямд тусна шүү..танил т�##�ынхаа хогийг �##�баар газарт оруулаагүй л юм бол.
Урьдчилсан төлөвлөлт хийлгүйгээр газраа хувьчлаад байсны буруу одоо илэрч байна. Өндөр хүчдэлийн шугам дор байгаа, үерийн аман дээр байгаа айл өрхийн 0.07 га газрыг хувьчлахгүй мөн ирээдүйд улсын тусгай хэрэгцээнд болон авто магистр�##� зам, нийтийн зориул�##�таар ашиглах газраа хувьчлаагүй байсан бол газар чөлөөлөх тухай одоо ярихгүй л байв. Хотын дарга, газрын �##�баныхны буруутай байд�##� нэр усаараа л тодхон байгаа. Хариуцлага тооцох төр байгаа, хашраахгүй бол дараагийн дарга нарын шун�##� хязгаарлагдахгүй шүү.
Муу лагааг тэр 5 б�##�гастайн шатаа
4 terbumaar naad gazraa toiruulaad ochnoon zam barina shuu dee toiruulaad zamaa taviachee naad gazaraa orhi tcaashaa
Хоорондоо хамаатай хүмүүс байх өө
Уг замыг �##�ь эрт төлөвлөөд газар олголт хийгдээгүй бсан. Гэвч айлууд зөвшөөрөлгүй буусаар, сонгуульд нэр дэвшигчид газрын зөвшөөрлийг олгоно гэж ам�##�саар ийм байд�##� үүссэн
Сандуйгийн Home Plaza-г бол тойруулаад л барьсан
Энэ газрууд ард газрын луйварчид бга .угаасаа тэд энэ газруждых урьдчилаад авчихсан хүмүүсийн нэр дээр
Хувьчлагдсан газар объект бол 4-тэрбум гэдэг бол харинч бага бн!!! Эзэмших, ашиглахаар газартай бол 4- тэрбум болно!!!
олон обьект байна шүү дээ .олон обьект +газар 4тэрбум болно биздээ .Улс нэг 2 -3 давхар ганц цэцэрлэг барихад хэд хэдэн тэрбум ярьдаг биз дээ !
сүүлийн үед богино богино хэрэгтэй хэрэггүй зам тавих нь ашиг сонирхол байна уу үгүй юу ?
Zunduu obiyekttoi ail bn shuu dee. Anhnaasaa uur gazraar barilga bagatai ailuudiin hashaagaar yvuulj bolooguu yumuu. Harinch bagaar unelsen bainaa. Mungiign uguud gazraa chuluulhuur l haragdaj bn daa
Тт
Hiisen ajil ni yaagaachgui yum baina. Gazar choloolohgui gedeg bol show gej oilgoloo
Харин ч багаар үнэлж. Энэ олон обьект байсаар байхад ямар учираас замын трассын зураг хийсэн юм?
Тэдний байгуулсан дэлхий биш ! Тэд ч бид ч хөрсөн дээр нүцгэн л ирсэн шүү дээ ! Газрыг шууд хураа, анх тэд ямар үнээр авсан ятүүнийг л өг
Энэ 2000-аад оны үеийн улс төрчид, төрийн �##�бан хаагчдын б�##�аг үеэс үед гай болохымаа
Дүйцэхүйц өөр газар адилхан юм 200 саяар барьж өгөөд 7 тонны хэдэн машин эрээслээд нүүлгэчихээч дээ.
САЙН үнэлж зөв
За болиочдээ
Тойруулаад тавчихна биз
Хүний шун�##�д хязгаар байхгүй шүүдээ
Газар бол төрийн өмч хэзээд байх ёстой .Газар чөлөөлөж өг гэдэг шаардлага л тавина .тэнд барьсан объектыг нь л үнэлэж төлбөр олгоно.
Давар..нэг хүний эрх ашигуу нийтийн эрх ашигуу..хаан юмуу заан юмуу энэ мэтийн шун�##�ын тулмаа дийлэхгүй бол улс гэж байх хэрэг байнуу
Үхэж байсан муу хар шун�##�ын дэв юмаа. Нийтийн эрх ашгийг уландаа дэвссэн хөгийн новшийн хашааг нь тойруулаад хийчихэж болдоггүй л юм байх даа новш гэж....
Хувийн өмч учраас өгөх л хэрэгтэй Хэнийг ч өмч үнэ хүрнэ Одоо тэр байтугай хятад бараа үнэд ороод байхад газар барилга үннд оролгүй яахав
Нийтийн эрх ашиг гэсэн ннрийн дор хүний хувийн өмч үнэгүйдүүлж болохгүй ээ Одоо бүхмюмны үнэ өссөн аргаггүй ээ наад айлын чинь амчиргаа байна
Эсвэл тойруулаад барь. Ашигтай л бизнес байж
төр төмөр нүүртэй байдгүй билүү...
Тохиролцохгүй бол тойруулаад л барихаас өөр арга �##�га. Объетоос гадна сарын орлого нь ямар байдаг байсан юм бол. Үнэлгээнд хамаарах олон үзүүлэлт бий л дээ. Газар нь хувьчлагдсан байх.
Бас амаргүй л юм байна. Хэт өндөр үнэ хэлээгүй байхаа.
Ийм олон объект, нэгэнт явж байгаа бизнес юм байшд, харин ч бага үнэлсийм бишүү. Замаа тойруулаад бариач,яахаараа хүний юмыг үнэгүйдүүлж, ажилд амьдр�##�д нь гай болоод байгаан
Шун�##�ын дэв шингэсэн бузар вэ!Олон хүний хара�##� идсэн тэр их тэрбум чнь хоол болохгүй дээ
Нийтийн эрх ашгийг бодоод хурдан �######�аад өгөөч!
Z##laach buzar shunaluud
Toiruulaad zamaa taviach neg muu umhii shunalaas bolj niit irged xoxirono gej yu baidiin zam barix surgaar xudlaa zoriud davharlaad bariad baisan tend atsni barilgiin delgvvr dugui zasvar baidiin joohon xvn baildaa s###s min
5 обект 4 тэрбум гэхээр гайгүй л бна шд. Улс хүний хөрөнгийг үнэгүйдүүлэх ёсгүй шүү. Зүгээр ном журмаар нь аваач
Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмийн дагуу үнэлгээ хийж мөнгийг олговол болох юм биш үү.Бүр болохгүй бол тойруулаад юм уу,дээгүүр нь замаа явуулах хэрэгтэй дээ.
Хүний ганц үнэ цэнэтэй газрыг авах гэж байгаа бол ханг�##�ттай үнэ төлөөд ав.