НИЙГЭМ

Увсын засаг дарга сонгууль угтуулан төрийн байгууллагынхаа дарга нартай гадагшаа аяллаар явсан уу

Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд нэр бүхий 20 хүнийг орон нутгийн сонгуулийн өмнө төсвийн зардлаар гадаадад аялуулах гэж байна гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тодруулбал тус мэдээлэлд түүнийг "Орон нутгийн сонгуульд дэмжлэг авч, өөрийн талд ажиллуулах зорилгоор хууль хяналт, цэрэг цагдаа, төрийн байгууллагуудын удирдлагуудыг гадаадад аялуулахаар энэ сарын 06-ны өдөр өмнөд хөршийг зорихоор зэхэж байна.

Ингэхдээ аймгийн онцгой комиссын нэр барьж гишүүдийг нь гадаад сургалтад хамруулах нэрийдлээр аялуулах гэж байна. Тухайлбал, Ч.Чимэд нь аймгийн засаг даргын нөөц сангаас өөрийгөө оролцуулаад 20 хүн тус бүрд 4-5 сая төгрөгийн төсөв зарцуулахаар тушаал шийдвэр гаргасан" хэмээн бичжээ.

Бид энэ асуудлыг тодруулахаар түүнтэй холбогдох гэсэн боловч утас нь холбогдсонгүй. Харин тамгын газрын даргатай нь холбогдоход "Надад тодорхой мэдээлэл алга. Сайн мэдэхгүй байна. Ч.Чимэд дарга Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа. Миний хувьд мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Дээрх албан бичгээс харвал Ч.Чимэд дарга тэргүүтэй 19 хүн БНХАУ-ын Шиньжян орны Өрөмч хотын Онцгой байдлыг байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах, байгалийн гамшигтай тэмцэх арга хэмжээний төлөвлөлт, хамгаалах болон тэмцэх техник хэрэгсэлтэй танилцах, туршлага судлах сургалтад оролцох аж. Сургалт энэ сарын 6-9-ний хооронд үргэлжилнэ.

Нэр дурдсан 20 хүнд тус аймгийн томоохон төрийн байгууллага, шүүх, цагдаагийн дарга нар багтжээ.

Ч.Чимэд одоогоос дөрвөн жилийн өмнө Увс аймгийн засаг даргаар сонгогдсон. Ардчилсан намын гишүүн.

Тэрбээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаатандаа худалдаа үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт холбогдсон.

Түүнийг өөрийнхөө зөвлөх, нэг намын болон төрөл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгосон гэж үзсэн. Тодруулбал аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй хэсэгт “Тэмүүлэл-Увс” ХХК-д эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар 200, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар “Улааншүрэн чандмань” ХХК-д 4800, иргэн Д.Н-д 1000, барилга, байгууламжид зориулж Б.М, Б.Б нарт тус бүр 1500, авто засварын газар нэрээр П.А-д 48, зочид буудлын зориулалтаар “Супрема бүтик лоджэс” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-06 13:43

АН ын дарга юм бн тэгвэл урагшааааа

иргэн
иргэн
2024-09-06 15:53

ЯАСАН Ч ГОЁ ЮМ БЭ ДЭЭ ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ДАРГА НИСЭХ БУУДЛЫН ДАРГА ГЭЭД ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАНД ХАМРАГДАНА Ч ГЭХ ШИГ.ЭНЭ ДАРГА ЧАНГЫН ШОРОНГИЙН НҮҮРИЙН БУЯН БОЛ БАЙНАА. СОНГУУЛИЙН ӨМНӨ ЭНЭ НӨХРИЙН ХУТГАСАН БАНТАН ДОРОО ТҮЛЭГДЭЖ НААЛДААД ХИНШҮҮ ХЯРВАС ҮНЭРТЭЭД ЭНЭ НӨХӨР ЗҮГЭЭР Л ТЭНГЭРИЙН АМЬТАН ШИГ СЭВЖ ЯВСАН ОГЦРУУЛААД БАЙХ ЁСТОЙ ГАЗАР НЬ ЗАЛЧИЙ ХӨӨШ.

Зочин
Зочин
2024-09-06 17:55

МАН АН ын өлөнгүүд байсан цагт

Холбоотой мэдээ

Back to top button