Нүүрсний хулгайн хэргээр 3-5.9 жилийн ял авсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар маргааш давж заалдана
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд наймдугаар сарын 22-ны өдөр товлогдсон ч "Хэргийн материалын бүрдэл дутуу" шалтгаанаар хойшилсон юм.
Хэргийг сануулахад, Тэд нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдсан бөгөөд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас гадна тэдний хамаарал бүхий есөн хүн шүүгдсэн. Тодруулбал,
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, түүний дүү Т.Түвшинбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга асан И.Дагвадорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор Б.Отгонжаргал, "Лаки лайф" ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөр нар.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр П.Бадамханд, “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг, "МД трейвэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж, "Эрдэнэс Тавантолгой"-н Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, иргэн О.Данзанлувсантүдэв нар.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн билээ.
Ингээд анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж, мөн 11 шүүгчдэд торгуулийн ял оногдуулсан.
Түүнчлэн Т.Аюурсайханаас 1.8 тэрбум, Б.Ганхуягаас 9.9 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхээр болсон.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ н ГИШҮҮНИЙ ЗӨӨЛӨН СЭНТИЙГЭЭС ШУУД ХОРГИО ЧААСАН ААН ГЭЦҮҮ ДЭЭ ӨЛӨН БӨӨСТЭЙ НААР ӨРГӨСТ ТОРОН ДОТОР ШҮДЭЭ ХҮРТЭЛ ЗЭВСЭГЛЭСЭН ХЯНАГЧ НАР ЛАЛАРАА БОС СУУ ГЭЭД БОРООХОЙДООД ИРЭХЭЭР ХАРАМСАНА ДАА.МЭДСЭН БОЛ ХУЛГАЙ ХИЙДЭГГҮЙ БАЙЖ ГЭХДЭЭ ЭНЭ БАРЗГАР НҮҮРТ АЮУК БИ БОЛ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА МӨРӨӨРӨӨ АЖЛАА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙТАЛ ГЭНЭТ ЧИ МУУ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧАА ТЭР ИХ ОЛСОН МӨНГӨНӨӨСӨӨ МАНЬДАА ӨГСӨН БОЛ ЧИ ОДОО ИХ ХУРАЛД ЧААЦАН БАЙНГЫН ХОРОО ТОЛГОЙЛЖ БАЙХ БАЙСАН ГЭЭЛ ГҮТГЭЭД НЭГ ХУДАГ ГЭДЭГ ГАЗАР АВААЧИЖ ХИЙГЭЭД ЖИНХЭНЭ ТЭНЭГТЭЖ ӨГСӨН ГЭЭД УЙЛААД Л БАЙСАН ШӨ.ТЭР АРХАНГАЙН ГӨЛГӨР ХАРХҮҮ МӨНХБАТ ШҮЛГЭЭ БИЧЭЭД ЯВЖ БАЙХГҮЙ ИХ ЦОД ЦОД ХИЙЖ БАЙЖ БАЙНД Ч ҮГҮЙ БАНЗАНД Ч ҮГҮЙ ХОЦРООД ОДОО СУРАГ АЖИГГҮЙ ТАГ ЧИГ.ЦЭНДБААТАР ОДОО ГУДАМЖИНД ТААРВАЛ НАКУТААР ХЭВТҮҮЛНЭ ГЭЖЭЭЛЭЭ ХОХЬ ЧИНЬ ЗА БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙЧ ЗА БАРИГДАЖ БАЙГАА НЬ ЭНЭ ХЭД Ч ШАР ТОСОО ГАНЦААРАА ШААСНААРАА АЛИНГАА АЛДАВ ЗӨВ БИЗ МАНАЙХААН.ОЛЗЫГ ОЛУУЛАА ГЭДЭГ ЗАРЧИМ ЗӨРЧИГДСӨН