Улс төрийн мэдээ

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын давж заалдах хурал завсарлалаа

Нэмэлт: 18.00 цаг

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар давж заалдах шатны шүүх хурал завсарлаад байна. Хурал маргааш буюу есдүгээр сарын 12-ны 09.00 цагаас Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд үргэлжилнэ.

12.00 цаг

-Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар давж заалдаж, гомдлоо танилцуулж байна-

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд наймдугаар сарын 22-ны өдөр товлогдсон ч "Хэргийн материалын бүрдэл дутуу" шалтгаанаар хойшилсон билээ.

Тус шүүх хурал өнөөдөр буюу есдүгээр сарын 11-нд товлогдсон. Одоогийн байдлаар шүүх хурал шүүгдэгч нар давж заалдах гомдлоо танилцуулснаар үргэлжилж байна.

Хэргийг сануулахад, Тэд нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдсан бөгөөд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас гадна тэдний хамаарал бүхий есөн хүн шүүгдсэн. Тодруулбал,

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, түүний дүү Т.Түвшинбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга асан И.Дагвадорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор Б.Отгонжаргал, "Лаки лайф" ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөр нар.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр П.Бадамханд, “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг, "МД трейвэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж, "Эрдэнэс Тавантолгой"-н Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, иргэн О.Данзанлувсантүдэв нар.

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн билээ.

Ингээд анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж, мөн 11 шүүгчдэд торгуулийн ял оногдуулсан.

Түүнчлэн Т.Аюурсайханаас 1.8 тэрбум, Б.Ганхуягаас 9.9 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхээр болсон.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цогягү
Цогягү

Анхан шатны шүүх дээр хэлэлцсэн асуудлын хүрээнд л давж заалдах хурал явагдах бөгөөд шинээр нотлох баримтыг хүлээж авдаггүй байхад энэ чононууд бас юу танилцуулдаг байна аа

иргэн
иргэн

ГАНХУЯГЫН АЦ НЬ ГОЗОЙЧИХСОН БАЙГАА АЮУРСАЙХАН ЧИ ИЙМ ИХ МӨНГИЙГ ХААНААС ЦУГЛУУЛАВ ЦАЛИНГАА ХУРААСАН УУ? ХА ХА ХА ХАМ ХЭРЭГТНҮҮДЭЭ ХАНАРТАЛ ТАТААЧЭЭ ТА ХОЁРЫГ ЗОЛИГТ ГАРГАЖ БАЙГААГ МЭДЭХГҮЙДЭЭ ИНГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ӨӨРСДӨӨ САНАЛААРАА 20 ЖИЛ АВЧИХААЧ ХОНЬ ХАРИУЛАХ НАСТАЙГАА ГАРААД ИРИЙШТ ЭХНЭРҮҮДИЙГ ЧИНЬ ХАЛАМЖЛАХ ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙГАА ХӨӨРХӨС ОДОО БОЛ ГУСУУЛААЛ ЯВЖААГА

ЗочинATG
ЗочинATG

deerh ner nivgarsan bvh hvniig shorond hamgiin bagadaa 5 jil suulgah heregtei shdee ingej avilgach hulgaich nartaa yal ugch shiitgej chadahgvi baihaar yaj uls chin hugjij ard irgediin amidral saijrah yum be Orhon aimgiin avikgach hulgaich nar ni ajlaa hiigeed bvr aimgiin irgedee doromjlood daam garsan bdag shdee tedniig bas yagaad tegeed ajluulaad avilgalvhulgai hiilgeed bdag yum

Зочин
Зочин

Ялын нэмж өгөөд бас нүүрсниии хулгаачуудааа нэрлүүл ялын хас

Зочин
Зочин

БИТГИЙ ХУЦ

Холбоотой мэдээ

Back to top button