Нүүрсний хулгай: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүн цагаатгуулах хүсэлт гаргажээ
Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас гадна тэдний хамаарал бүхий есөн хүн шүүгдсэн билээ. Тодруулбал,
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, түүний дүү Т.Түвшинбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга асан И.Дагвадорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор Б.Отгонжаргал, "Лаки лайф" ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөр нар.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр П.Бадамханд, “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг, "МД трейвэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж, "Эрдэнэс Тавантолгой"-н Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, иргэн О.Данзанлувсантүдэв нар.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Ингээд анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж, мөн 11 шүүгчдэд торгуулийн ял оногдуулсан.
Түүнчлэн Т.Аюурсайханаас 1.8 тэрбум, Б.Ганхуягаас 9.9 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхээр болсон.
Тэгвэл тэдэнтэй холбоотой давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2024.09.11/ 18 цаг хүртэл үргэлжилж завсарласан. Өнөөдөр үргэлжилнэ. Өчигдрийн тухайд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг болон тэдний хамаарал бүхий есөн хүн цагаатгуулах хүсэлт гаргажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайчууд цагааддаг нийгэмээ гэж. Хүүк, данх 2ооооооо!!!!!
HARIN BOLBOOS BUH NASAAR N HORIH BUSAD HAMAATAN SADANGUUDIIG N OLJ AVILGAS AVSAN HULGAI HIISEN HURUNGIIG N OLJ BUGDIIG SHOROND HIIBEES SHUDARGA GEHDEE MANAI AVILGAD AVTSAN AIMHAI SHUDRAGA BUS SHUUH YAJ TEGJ CHADAH BILEEE