Нийгэм мэдээ
СЕХ "Номын баяр"-т оролцож, ИТХ-ын сонгуулийн саналын хуудас танилцуулна
Үндэсний номын баяр өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэлж байгаа билээ. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо "Номын баяр" арга хэмжээнд оролцож, "Сонгох өдөр"-ийн хүрээнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зохион байгуулалт, саналын хуудас танилцуулах юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль аравдугаар сарын 11-нд болно. Тиймээс иргэд сонгуулийн зохион байгуулалт болоод саналын хуудасны загвартай танилцаж, санал өгөх туршилт хийж үзэхийг уриалж байна.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.