Нийгэм мэдээ
Өмнөговь аймаг мод үржүүлгийн газартай болжээ
Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд жилд 500 ширхэг модны суулгац бэлтгэх хүчин чадал бүхий мод үржүүлгийн газрыг байгуулсан байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн санаачилгаар Өмнөговь аймгийн зүүн бүсийн сум дундын ойн ангийг Цогт-Овоо суманд, баруун бүсийн сум дундын ойн ангийг Сэврэй суманд байгуулахаар шийдвэрлэсэн байна. Харин “Оюутолгой” ХХК 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан ажлын баг ажиллаж ашиглалтад хүлээн авсан аж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цөөхөн үү. 500 мянга байлгүй дээ