СЕХ 36 дахь "Номын баяр"-т оролцож, иргэдийг мэдээллээр хангажээ
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 9 дүгээр сарын 13-15-ны өдөр зохион байгуулсан 36 дахь “Номын баяр”-т оролцлоо.
Номын баярын үеэр Орон нутгийн сонгуулийн онцлог, ач холбогдол, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгч, саналын хуудасны загвар болон санал тоолох автомат төхөөрөмжийн үйл ажиллагааны талаар Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид танилцуулав. Түүнчлэн санал авах байрны загварыг танилцуулж, https://election.burtgel.gov.mn/ сайтаас сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээллээ шалгах, шаардлагатай тохиолдолд Сонгогчийн лавлах-1800-2800 утсаар мэдээлэл авахийг зөвлөлөө.
Иргэд “Сонгуулийн боловсрол” асраар зочилж Сонгуулийн ерөнхий хорооноос улирал тутам эрхлэн гаргадаг “Сонгуулийн боловсрол” сэтгүүл болон AR технологиор бүтээсэн “Сонгогчийн цахим хөтөч”, Улсын Их Хурлын сонгууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл, “Цаг хугацааны хуваарь”, “Сонгогчийн ном”, “Монгол Улсын Их Хурлын сонгууль-2024” зэрэг ном, товхимол, гарын авлага, сэтгүүлийг уншихаар авсан юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт болон саналын хуудасны загвар, санал тоолох автомат төхөөрөмжийн үйл ажиллагааны талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хуулийн газрын дарга Т.Наранбат, Мэдээллийн технологийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Ууганцэцэг нар хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.