Нийгэм мэдээ

Цагдаагийн алба хаагч давуу байдал бий болгосон гэх хэргийг прокурорт хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны есдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 940 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 906 хэрэг шалгагдаж байна.

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтан М нь өөртөө давуу байдал бий болгосон гэх, Хилийн цэргийн ...р ангийн албан тушаалтан Б нь үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэх, Говь-Алтай аймгийн Чандмань сумын удирдах албан тушаалтан Б нь төсвийн хөрөнгийг завшсан гэх, ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны албан тушаалтан Б нь бусдад давуу байдал бий болгосон гэх, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б нь бусдад давуу байдал олгосон гэх, Хотын стандарт хяналтын газрын Барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан Т нь бусдаас хахууль авсан гэх, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналтын улсын байцаагч А, Ө, Б, Н нар нь бусдаас хахууль авч бусдад давуу байдал бий болгосон гэх, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын албан тушаалтан Б нар нь төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан, мөн бусдад давуу байдал бий болгосон гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-09-16 16:06

ТӨРИЙН АЛБАНЫХАН Л ИЙМЭРХҮҮ ГЭМТ ХЭРГИЙГ ҮЙЛДЭЭД БАЙНА ШҮҮ САЙН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ АРЫН ХААЛГАНЫ ЦАГДААНЦАРУУДАА ЗОХИЦУУЛ БОЛОВСРОЛГҮЙ ТӨРИЙН ФОРМООР ГУЛ БАРЬСАН ЭДГЭЭР ГАРУУД ЯМАР ИХ НУГАЛАА ҮҮСГЭДЭГ ГЭЖ САНАН ИХ ДЭЭРЭНГҮЙ.СЭЛЭНГИЙН ХҮЧИНГҮҮДЭЭ ЯАЦЫН ЯЛ ӨГСӨН ЮМ УУ? ХҮЧИНДЭГЧ НАР МОНГОЛЫН ЦАГДААГААС ТОДОРСОН БҮҮР ТОДРУУЛЖ ХЭЛБЭЛ ЦУВРАН ХҮЧИНДСЭН БАЛИАР МУУСАЙН ЮМНУУД

Холбоотой мэдээ

Back to top button