Нийгэм мэдээ

Төв аймагт "Сүүний баяр-2024" үеэр саальчдын дунд дууны уралдаан явуулжээ

Төв аймгийн Баянчандмань суманд хоёр хоногийн өмнө буюу есдүгээр сарын 15-ны өдөр "Сүүний баяр-2024"-ийг зохион байгуулсан байна. Тус баяр нь малчдын хөдөлмөрийн онцлог, арга барилыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, туршлага солилцох, сүү цагаан идээ боловсруулах соёлыг түгээх зорилготой юм байна.

Төв аймаг жилд 110 сая литр сүү сааж, зах зээлд нийлүүлдэг байна. Тухайн амжилтыг тэмдэглэж сүүний баярыг 2022 оноос зохион байгуулж, гурав дахь жилдээ ийнхүү тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
Ингэхдээ ашиг шим ихтэй үнээ, шилдэг нутгийн цай, сайхан бяслаг, өрөм, элгэн тараг, ээзгий, сайхан цагаан идээ боловсруулсан сум, шилдэг сумдаа шалгаруулсан байна. Үүнээс гадна саальчдын дунд дууны уралдаан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан ажээ.

  • "Сүүний баяр-2024" үйл ажиллагааны сүүн ашиг шим ихтэй үнээгээр тэргүүн байрыг хоёр удаагийн саалтаар 40 л сүүний гарцтай байсан Баяндэлгэр сумын фермер Э.Уянгын монбелиард үүлдрийн үнээ,
  • Шилдэг нутгийн цайгаар Аргалант сумын оролцогч А.Пүрэвдорж,
  • Уламжлалт цагаан идээ шалгаруулах номинацын хамгийн сайхан бяслаг хийсэн орцолцогчоор Батсүмбэр сумын иргэн Л.Отгонжаргал,
  • Хамгийн сайхан загсаасан өрөм хийсэн оролцогчоор Лүн сумын иргэн Ц.Учрал
  • Хамгийн сайхан элгэн тараг хийсэн оролцогчоор Баянчандмань сумын иргэн Ж.Цэрмаа,
  • Хамгийн сайхан ширгээсэн ээзгий хийсэн оролцогчоор Архуст сумын иргэн Х.Роза тус тус шалгарлаа.

Хамгийн сайхан цагаан идээ боловсруулсан сумаар Борнуур сумын хамт олон тэргүүлж, Шилдэг сумаар Баянчандмань сум шалгарсан байна.

Тус аймгийн хэмжээнд 2023 онд 139 мянган толгой хээлтэгч үнээ, сүүний чиглэлийн эрчимжсэн үхрийн тоо 16.2 мянга, эрчимжсэн үхрийн аж ахуй эрхлэгч 1008 өрх байдаг ажээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-09-17 10:21

БАЯР ХҮРГЭЕ МУНДАГ ШҮҮ ЭНЭ НУТГААС ТӨРӨН ГАРСАН АЛДАРТ АВАРГА МӨНХБАТ ГУАЙ НЭГЭН УДАА МАНАЙ ТӨВ АЙМГИЙН П..Д БОГДОД МӨРГӨХ ГЭЖ ИРЭЭД БУЦАХ ЗАРДАЛГҮЙ БОЛСОН МӨРГӨЛЧДИЙН УДАМ ГЭЖ ХЭЛСЭН НЬ ҮНЭНИЙ ОРТОЙ БАЙХ ОДОО ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМАА ДАГААД МАНАЙ ТӨВ АЙМГИЙХАН ШАНАГА НЬ 10 К ШАВХРУУ НЬ 5 К БОЛСОН БАЙГАА ШҮҮ? ХОТЫН ӨЛӨНГҮҮД АВБАЛ АВ БАЙВАЛ БАЙ ТА НАРЫГ ГУЙХГҮЙ ЗА

Холбоотой мэдээ

Back to top button