УЛС ТӨР

Тодруулга: ХХААХҮЯ 2.4 тэрбумаар Дархан руу нүүж, ажилчдын 80 хувь нь шилжин байршина

ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан. Үүнтэй холбоотойгоор салбарын сайд болон албаныхан тус аймагт ажиллаж байраа хүлээлцээд буй. Энэ шийдвэрийг дагаад хотод байгаа тус яамны ажилчид яах вэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа. Тиймээс ХХААХҮЯ-наас тодрууллаа.

Бидэнд, “Анх спорт цогцолборын зориулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 10 давхар барилгад нүүж очихоор болсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэргэжилтнүүд очиж тухайн байрыг манай яаманд шилжүүлэх ажлыг бүрэн шийдсэн. Яам тавилга, компьютер зэргээ авч очно. Нүүлгэн шилжүүлэлтийн зардал 2.4 тэрбум төгрөг. Энэ мөнгийг ирэх оны улсын төсөвт тусгасан.

Одоогоор яам 121 хүний үндсэн бүрэлдэхүүнтэй. Бүх алба хаагчдын дунд санал асуулга явуулахад 80 хувь нь орон нутагт шилжин суурьшихыг дэмжсэн. Тэдний орон сууцны асуудлыг шийдэх гаргалгааг шийдвэрлэхээр ажиллаж байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 18, 2024 08:21

ИЙМ МӨНГӨ МӨНГӨӨР НҮҮДЭГ ЯАЦАРСАН ЯАМ БЭ? ЗҮГЭЭР Л НАДАД 500 САЯЫГ ӨГЧИХӨӨ БИ ПОРТЕРООРОО 7 ХОН ХОНОГТ ЗӨӨЧИХИЙ БЫСДАНУУДАА

SS_wa
SS_wa
9 сар 18, 2024 09:09

Nuuh zardal ch yahav chapak l daa, ter olon hund oron bair bas bus yum yumnuudiig n avj ugnu geed bodooroi. Bye

Irgen
Irgen
9 сар 18, 2024 11:07

Yaaag zov

ЗОЧИН
ЗОЧИН
9 сар 18, 2024 16:40

Ямар их х�##�амж вэ?

Зочин
Зочин
9 сар 18, 2024 17:28

Нүүснээр яг ямар ач холбогдолтой юм. 100 хүнээр түгжрээ багасах уу

Спортод чин сэтгэлтэй тамирчин хүнээр ОХ гоо удирд
Спортод чин сэтгэлтэй тамирчин хүнээр ОХ гоо удирд
9 сар 18, 2024 18:04

Зөв шийдвэр, дэмжиж байна. Буурь сэлгэх сайхан шүү дээ. Монголчууд бол нүүдэлчин ард түмэн. Чадварлаг, сайхан хамт олонд амжилт хүсие. ХААИС бас хөдөөрүү нүүх хэрэгтэй. Эх орноо бодоорой з�##�уусаа. Дайнгүй, цунамийгүй , хөрсний нур�##�тгүй, хар с�##�хигүй, д�##�айн шуурганаас айх юмгүй энэ сайхан амг�##�ан орныхоо хөдөө нутгийг чимж, амьдар з�##�уусаа. Уха�##�аг урагштай амьдарцгаая

Зочин
Зочин
9 сар 18, 2024 19:51

Тэгээд ХААЯамны байранд юу нүүж орох вэ
Тэр л чух�##�даа

Самбаа
Самбаа
9 сар 18, 2024 20:35
Reply to  Зочин

Нэг олигархи орно????

Зочин
Зочин
9 сар 18, 2024 21:29

Odon uul uurhaig erdentrvv nvvleg

Холбоотой мэдээ

Back to top button