Санал асуулга: Нийслэлчүүдийг хамгийн ихээр түгжрэл, орчны бохирдол бухимдуулдаг
"Улаанбаатар хотын ямар асуудал таныг бухимдуулдаг вэ?". Энэ асуултыг редакцын хүрээнд Фэйсбүүк хуудсаар дамжуулан уншигчдадаа тавьж, хариултыг сонирхлоо.
Ингэхдээ үндсэн зургаан сонголтыг санал болгосон юм. Тодруулбал,
- Түгжрэл
- Орчны бохирдол
- Явган хүний, дугуйн болон автозамын асуудал
- Дулаан, цахилгаан
- Төлөвлөлт (орон сууц, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт)
- Нийтийн тээвэр.
Ингэхэд нийт саналын 49 хувийг ТҮГЖРЭЛ, 48 хувийг ОРЧНЫ БОХИРДОЛ, үлдсэн 2 хувийг ЗАМЫН АСУУДАЛ, 1 хувийг ЭЭЛГҮЙ ТӨЛӨВЛӨЛТ гэсэн хариулт эзэлсэн байна.
Харин "Нийтийн тээвэр" болон "Төлөвлөлт" сонголтод саналаа өгөөгүй байна.
Үүнээс харахад Улаанбаатар хотын иргэдийг хамгийн ихээр түгжрэл, орчны бохирдол хоёр л бухимдуулдаг гэж ойлгож болохоор байна.
Бид мөн дээрх зургаагаас өөр сонголт бий бол сэтгэгдэл хэсэгт үлдээхийг хүссэн.
Уншигчдын сэтгэгдлээс түүвэрлэвэл,
"Шинэ дагуул хотоо хурдан баримаар байгаа. Эхнээс нь бүх юмыг нь сайн төлөвлөөд. Эсвэл ойрхон Төв аймаг гэх мэт газрууд руу Богд уулан дээгүүр эсүүл доогуур зам тавих"
Шинээр зам тавихгүй, зам хучаад байна. Түгжрэл, утаа, нийтийн тээвэр, хариуцлагагүй байдал...
Хоногийн хураамж. Төр нь хот хөдөөгөө ялган гадуурхөа үйл ажиллагаа явуулж байна.
Алийг нь гэлтгүй бүгд мөн байна.
Улаанбаатар хотод хамгийн тулгамдсан асуудлыг шийдье, гацаанаас гаргая, иргэндээ ээлтэй болгоё гэвэл түгжрэлээс болон агаар, орчны бохирдлын асуудлаас эхлэх хэрэгтэй болох нь. Удахгүй аравдугаар сарын 10-нд НИТХ-ын сонгууль болох бөгөөд, үүгээр сонгогдох төлөөлөгчид ирэх дөрвөн жил Нийслэлийг хэрхэн хөгжүүлэх чиглэлд урьдынхаас илүү нөлөөтэй оролцох боломжтой юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Утаа, түгжрэл ч дүүрч. Хотын төв нил шороо, явган хүний зам тавиад хажуугаар нь хэний ч хариуцах газар юм эзэнгүй шороотой т�##�бай хоцордог. Тэр шороо хийсээд, орчноо бохидуулаад байгааг эрх биш хоёр нүдтэй юм бол олж хармаар. Иргэд нь бүр дасчихсан, харахаа байчихсан, дугарахаа ч болисон.