Нийгэм мэдээ

Танилц: Есдүгээр сарын 17-23-ны хооронд хаах замын таван байршил

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд нийт 5.3 километр авто замыг шинэчилнэ. 

  1. Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх замыг есдүгээр сарын 17-ны 23:00 цагт хааж шинэчилж байна. Тус авто замыг 9 дүгээр сарын 21-ний 06:00 цагт нээнэ.
  2. Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 хүртэл хааж шинэчилнэ.
  3. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг есдүгээр сарын 20-ны 22:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  4. "Фүүд сити" төвөөс Яармагийн гүүр хүртэлх замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  5. Төмөр замын дээд сургуулийн уулзвараас "Гранд" плаза хүртэлх замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 хүртэл хааж, шинэчилнэ.

Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗАМ АЙМААР БӨГЛӨРӨХНЭЭ ЗАМЫН ТҮГЖРЭЛД ОЛДСОН ХҮҮХДҮҮДДЭЭ ПРУСС КРОУН ЛАНД ГЭХ МЭТ НЭР ӨГӨХӨӨС ДӨӨ

Зочин
Зочин

Nisehin toirgoo choloolchih

Холбоотой мэдээ

Back to top button