Улс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Зуслангийн бүсийг 2026 онд "Шаргаморьт" хот болгоно

Засгийн газрын өнөөдрийн /2024.09.18/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Нийслэл хотын дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Улаанбаатар хотын хувьд 1954 онд анхны төлөвлөгөө батлагдсанаас хойш 7 дахь ерөнхий төлөвлөгөөгөө энэ удаад их хуралд өргөн барих бэлтгэл ажил хангагдаж байна. Энэхүү ерөнхий төлөвлөгөөг барилга хот байгуулалтын яам, НЗДТГ хамтран боловсруулсан. Үндсэндээ боловсруулах үйл явц 2018 оноос эхлэлтэй.

2022 онд засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд дахин боловсруулах үндэслэлээр дахин буцаасан. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлээд бид дотоодын хот төлөвлөгчдийн боловсруулсан уг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төсөл дээр гаднын зөвлөх үйлчилгээ авах чиглэлээр нээлттэй тендерүүдийг зарлаж, гурван удаа ажилласны үр дүнд гаднын зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулаад эцсийн тайлангаа өнгөрсөн наймдугаар сард өгсөн.

Энэхүү ерөнхий төлөвлөгөө дээр хэд хэдэн зүйлийг шинэчлэх шаардлага гарсан. Үүнтэй холбоотой нэмэлт ажил хийгдэж байна. Үүний нэг нь сая тавдугаар сард батлагдсан “Хот, тосгоны эрхзүйн тухай хууль” түүнийг дагасан УИХ-ын тогтоолоор Улаанбаатар хот нь 14 хот, 4 дагуул хотоос бүрдэж байгаа. Эдгээрий тэлэлт суурьшлын бүс, дэд бүтэц, газар зохион байгуулалт, газар ашиглалт, хориглолт хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох, үйлдвэржилтийн бүсийг шинэчлэн тогтоох шаардлагууд урган гарсан.

Мөн өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуультай хамт Шинэ Зуунмод хотын эрхзүйн байдлын тухай хууль гэж батлагдсан. Энэ хотын эрхзүйн байдлын хууль их онцлогтой. Анх удаа Төв аймгийн газар нутаг дээр Улаанбаатар хотын дагуул хотыг корпорацын зарчмаар байгуулах хууль батлагдаж саяхан засгийн газрын хуралдаанаар Шинэ Зуунмодын захирагчийг томилсон. Удирдах зөвлөлтэй байна. Үүний 30 хувийг Төв аймгаас томилно. Үлдсэн хувийг нь НЗАГ болон бусад холбогдох яамнуудаас томилно.

Улаанбаатар хот 2040 он хүртэл хөгжих, хөгжлийн бодлогын баримт бичгээ батлуулахаас гадна. Төрийн болон хувийн байгууллагууд 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалтаа шийдэх чухал баримт бичиг. Хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсаны дараа Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдана. Мөн барилгажилтын төлөвлөгөө батлагдсанаар хотод дахиж замбараагүй, хэт нягтаршилтай барилга баригдахгүй. Улаанбаатар хүнд ээлтэй хот байж чадаагүй алдаагаа засна. СХД-ийн 21 хороо буюу Жаргалант тосгоныг хот орчмын хүнсний хангамж, ногоон хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг татварын хөнгөлөлттэй бүс болгож "Агро сити" дагуул хотын байгуулна. Мөн зуслангийн бүсийг Шаргаморьт хот болгоно" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-18 15:55

сайн сайн гэхээр сахлаа будав гээч болж байна уу даа. хот нэртэй болохоороо андаа хөгжөөд явчих уу, 7 буудлаас хойш хүмүүс Шарга морьт хотынхон болж таарлаа. энэ хийрхлээ одоо болио

Зочин
Зочин
2024-09-18 16:09

НЯМБААТАРАА ЖААХАН БАГЦААТАЙ БҮЛТРЭЭРЭЙ ХАМААГҮЙ ГАГНУУР АВАХГҮЙ ГАЗРААРАА ХАНЗРАЧ БОЛОХГҮЙ ИНГЭЖ ДОНГОСЧ БАЙХААР НАРАНТУУЛ ДА ХҮРЭЭ ЗУУН АЙЛ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАА ГАРГАЧИХАД ХОТЫН БӨГЛӨӨ БАЙХГҮЙ БОЛНО ГЭЖ БИ ЧАМД ХЭЛЭЭД БАЙГААШТ.

Зочин
Зочин
2024-09-18 17:13

SHARGA MORIT HOT,SANZAI HOT,JIGJID HOT,HANDGAIT HOT ... GEED URGELJILEH UU KKKK KKKK

Зочин
Зочин
2024-09-18 17:14

Sharga morit hotiin zasag darga geed tomiloh uu kkk

Зочин
Зочин
2024-09-18 17:15
Reply to  Зочин

Sarga morit hotiin Irgediin TOLOOLOGCHIDIIN hURLIIN GISHUUN GEED L KKK

Зочин
Зочин
2024-09-18 18:35

Баахан хотын даргатай болцгоох юм байна, тэгээд л олон дарга нар нийлж байгаад л ханз ханз авцгаана гэсэн үг.

Зочин
Зочин
2024-09-19 08:34

Больж үзээ ЗУСЛАН ЗУСАНГААРАА Л БАЙХ ШҮҮ!@

Холбоотой мэдээ

Back to top button