Хотын иргэд угаартах айдасгүй, аюулгүй нүүдэлчин эко зуухыг сонгож байна
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй "Ногоон технологи 2024" үзэсгэлэн өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд эхэллээ. Байгаль орчинд ээлтэй, иноваци шингэсэн бүтээгдэхүүнээ 70 гаруй аж нэгжүүд дэлгэжээ.
Хоеёрхон өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнг зорих иргэдийн хөл хөдөлгөөн их байлаа. Үнэндээ хүйтний ам наашилсан энэ үед хотынхны талаас илүү нь амьдардаг гэр хорооллынхон саяхнаас угаартах айдасгүй, аюулгүй хэмээн олонд танигдаад байгаа Нүүдэлчин эко зуухыг ихээр сонирхож сонгож байв. Энэ зуух нь Монгол хүний ур ухаанаар бүтсэн бөгөөд “Таван толгой түлш ” ХХК-ийн Зүүн баруун үйлдвэрүүдийн сайжруулсан түлш, болон “Энержи Ресурс” ХХК-ийн угаасан нүүрс, мөн хөдөө орон нутагт хэрэглэж байгаа түүхий нүүрсэнд зориулж дулаанаа удаан хугацаанд хадгалах зориулалттай хэмнэлттэй, галлах явцад гарсан утааг дахин шатаах, давхар шаталтат технологи дээр үндэслэн бүтээсэн угаартах аюулгүй зуух аж.
Видео:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэ
ямар ч зуух бүтээгээд хэрэг �##�га.
орон сууцжуулах төлөвлөгөө хэрэгтэй байна.