Нийгэм мэдээ

65 настай эрэгтэй сураггүй болоод арав хонож байна

Сураггүй болсон 68 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоолоо.

Дорноговь аймаг, Улаанбадрах сум. Баянбогд баг, "Элсэн далай" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 419 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т, Замын-Үүд сумын төвөөс баруун хойд зүгт 140 км-т/ иргэн Г нь есдүгээр сарын 08-ны өдрийн 01:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 14-ний өдрийн 15:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Цагдаагийн алба хаагчид,  ар гэрийн хүнтэй хамтран иргэн Г /65 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 18-ны өдрийн 07:00 цагт эхлүүлж, Улаанбадрах сумын төвөөс зүүн зүгт 67 км-т, Эрдэнэ сумын Бүрдэнэ баг “Бүрдэнэ булаг” гэдэг газар хүртэл явганаар болон автомашинтай нийт 105 км-т зохион байгуулж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 21:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Helena
Helena
2024-09-21 23:23

Хэнд хэрэгүй амьтан д�##�драа биз

Холбоотой мэдээ

Back to top button