Ковид шиг нөхцөл байдал нүүрлээгүй учир зарим хичээлийг цахимаар заах нь утгагүй
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж зарим шийдвэрийг танилцуулсан.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн зарим асуудал, багшийн хүрэлцээний талаар танилцуулсан. Тодруулбал, багшийн дутагдлыг нөхөх чиглэлээр дараах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж, зарим арга хэмжээг эхлүүлээд байгаа тухай мэдэгдсэн юм. Үүнд,
- Багш мэргэжлээр төгссөн ч ажил эрхлээгүй байгаа хүний нөөцийг ашиглах
- Тэтгэвэрт гарсан багш нарыг цөөн цагаар ажиллуулах
- Шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургууль амжилттай төгссөн эсвэл 3-4 дүгээр ангид суралцаж байгаа оюутнуудыг багшийн ажилд татан оролцуулах
- Сургалтын цагийн норм 19 цагт хүрдэггүй зарим багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгах
- Багш бэлтгэх их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах
- Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтад түлхүү ашиглах зэрэг шийдвэр, арга хэмжээ багтаад буй.
Боловсролын сайдын хувьд сүүлийн өдрүүдэд багшлах хүсэлтэй өөр мэргэжлийн хүмүүсийг тодорхой хэдэн чиглэлээр 45 хоногийн курст сургаж, багшлах эрх олгоно хэмээн мэдэгдэж олны анхаарлыг татаад буй. Энэ асуудал нэлээд өндрийг авч өчигдөр засгийн газар ч хэлэлцэв. Тус хурлаас цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээлүүдийн сургалтад түлхүү ашиглах шийдвэр ч гарчээ.
Тэгвэл энэ шийдвэрийн хохирогч хэн байх вэ...
4200 багш дутаад байна гэж шинэ хичээлийн жил эхлэхээс сар гаруйн өмнө хэд хэдэн хоногийн зайтай мэдэгдэл хийсэн. Эцэст нь хичээл эхэлж багшлах багш олдохгүйд хүрч энэ мэт аргацаасан шийдвэрийг танилцуулах болов. Сүүлдээ багшийн дутагдалтай гэх шалтгаанаар зарим хичээлийг танхимаар биш цахим руу шилжүүлэх хувилбар дээр ч тогтлоо.
Бид цар тахлын буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр л цахимаар хичээллэхээс өөр аргагүйд хүрч байсан. Харин одоогийн нөхцөл бол давагдашгүй нөхцөл байдал огт биш юм. Жишээлбэл хөл хорио тогтоогоогүй. Сурагчид бүгд танхимаар хичээллэж байгаа. Гэтэл заах багшгүй гэх шалтгаанаар цахимд шилжүүлэх нь бодлого тодорхойлж, шийдвэр гаргаж буй хүмүүсийн алдаа. Өөрөөр хэлбэл хүүхэд л хохирч байгаа юм.
Энэ бол үеийн үеийн Боловсролын сайдаар мэргэжлийн бус хүмүүсийг томилж, дуртай нь очиж хамгийн чухал боловсролын салбараар тоглож байгаагийн нэг жишээ. Хамтарсан Засгийн газар байгуулж, парламентад хамгийн олон суудалтай гурван нам эвсэж Боловсролын яам ХҮН намд очсон. Иргэд эрх баригч нам ядаж л хамгийн чухал салбаруудаа хариуцах тохироо хийнэ гэж харж, хүлээж байсан ч тоогоогүй. Тэдний эл үйлдэл ч одоогийн асуудал дагуулаад буй шийдвэрүүдтэй холбоотой.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголд �##�ь ч с�##�барт мэргэжлийн боловсон хүчний гүн хомсдолд орчихсоон, одоо тэгээд яах вэ дээ янз бүрээр арг�##�ж байгаад урагшаа явж л таарна даа
Uuchilaarai said mini tanai salbariin zalin bag bain shvv dee yagaad bagsh hvnii zalin nemeh asuudal yridaggvi ymbe tvk-iin ajiltan abtobusnii jolooch 1000$ zalin abdag bolson baihad Ta zalin yrihgvi baij orontoo dutuu argalan argalah geed bain gehiin zalingaal nemchiheechee tegvvl bagshiin surguuli togsood oor ajil hiij baigaa hvn bvr bagshaa hiihiig hvsen shvv dee yag odoo bol bagshiin ajil hvnd neereb ihtei baij horooliin languunii hudaldagchiin zalingaas bag bain shvv dee said mini iniig bichij baigaa minii ergen toirond bagsh hvn ih bain mergejileerei ajilaj baigaa hvn barag alga bain daa zalingiin nemvvl bagshaa hiih hvn ihel baigaa daa said mini sain boddoo