ХББОСЯ: Амины орон сууцанд ипотекийн зээл олгох шийдвэр хэрэгжиж эхлээгүй
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараа мэдэээлэл өгсөн. Тэрбээр "Ирэх жил ипотекийн зээлийн санхүүжилтийг 1.2 их наядад хүргэнэ. Ингэснээр орон сууцны зээлийн хүртээмж нэмэгдэнэ. Үүний тулд хэд хэдэн эрх зүйн шинэчлэл хийх гэж байгаа. Барилгын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна.
Үндэсний баялгийн сангаас 500-600 тэрбум төгрөг гаргаж ипотекийн зээлийг санхүүжүүлнэ. Зээлийн эргэн төлөлтөөс 500-600 тэрбум төгрөг орж ирнэ. Ингээд жилдээ 1.2 их наяд төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ гэсэн үг. Ирэх жилүүдэд нийтдээ 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мөн бид ирэх жилүүдэд амины орон сууцанд ипотекийн зээл олгоно" гэсэн юм.
Тиймээс бид тус яамны орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболдтой холбогдож тодруулахад, "Одоогийн байдлаар энэ чиглэлээр судалгаа эхлүүлсэн, ажил үргэлжилж байна. Шийдвэр хэрэгжиж эхлэх болоогүй. Болмогц тодорхой мэдээлэл өгнө" гэлээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яндан багасгах гээд үзээд байхад дахиад яндан нэмэх гээд эргүү хүүрнүүд
Батсуурь сайд болоод ипотекийн зээлийг зогсоосон. Энэ новш ажил хийхгүйээ
Көдөө юм чинь барилга ойлгохгүй байгаа биз