Top StoriesУлс төрийн халуун сэдэв

С.Зоригийн нүдний шилийг АНУ-д шинжлүүлэхэд шинэ ДНХ илэрчээ

Л.Оюун-Эрдэнийн хувьд С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг сөхөж, сонгуульдсан нь үнэн. Одоо түүний тэргүүлсэн МАН олонх болж, АН ба ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулж, ажилдаа ороод байна.

Энэ хамтарсан Засгийн газарт С.Зоригийн хэргийг нэгэнтээ сөхснийг нь, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой идэвхийлэн “үзэлцсэн” нь хэдхэн хоног, сарын өмнийг сануулахад илүү болохгүй.

Өмнө нь шинжилж байгаагүй дээжүүдийг АНУ руу явуулсан уу

Эх сурвалжийн мэдээлэлд үндэслэхэд, С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэг шинэ алхамд хүрсэн бололтой.

Тэд С.Зориг агсны үс, нүдний шил, гутлын үдээс зэргийг АНУ руу шинжилгээнд явуулсан байна. Ингэхэд өмнө нь хэрэгт сэжиглэгдэж байгаагүй этгээдийн ДНХ илэрсэн гэх мэдээлэл байна.

Энэхүү нүдний шил, гутлын үдээс зэрэг нь хамгийн анх хэргийн газраас авагдсан эд мөрийн баримтууд. Харин урьд өмнө огтхон шинжилж тогтоогоогүй, гадаадын лаборатори луу явуулж байгаагүй гэдгийг албаны эх сурвалж тодотгож байна.

Улмаар хүсэлт тавьж, түүнийг хүлээж авсны дагуу АНУ руу гуравдугаар сард эдгээр дээжийг явуулжээ.

Б.Эрдэнэбат: Дээжийг шинжилгээнд явуулах гэхэд шаардлага хангадаггүй байсан

Харин урьд өмнө 18 удаа байгуулагдаж байсан мөрдөн шалгах ажлын хэсэг дээж шинжлүүлэхгүй үлдээх эсэх нь эргэлзээ дагуулна.

Тийм ч учраас тус ажлын хэсгийг ахалж явсан Б.Эрдэнэбат прокуророос энэ талаар тодруулахад "Дээжийн хадгалалт, хамгаалалт шаардлага хангадаггүй байсан. Бид шинжлүүлье гэж хүсэлт тавьдаг, шаардлага хангахгүй гээд л хүлээж авахгүй явж ирсэн. Хэрэв хүлээж авсан бол баримт үзүүлэх хэрэгтэй л дээ" хэмээсэн юм.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах ажлын хэсгийг Б.Солонгоо ахлахаа больжээ

Хамгийн сүүлд эрүүдэн шүүлгэж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Солонгоо ахлан ажиллаж байв. Ингэхдээ тэдэнд шүүхээс нөхөн төлбөр гаргуулах, олон улсын хүний эрхийн болон шүүхийн байгууллагаас тусламж авахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарч байсан.

Тэгвэл сонгуулийн дараа Б.Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилсон. Одоо Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах ажлын хэсгийг тэр ахлахаа больжээ. Харин өдгөө хэн хариуцаж байгаа нь тодорхойгүй үлдсэн байна.

Тэмдэглэл:

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан хүний хувиар арай чиг мөрийн хөтөлбөртөө улайм цайм “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гээд тусгачхаагүй. Гэхдээ олон жил, олон сонгуульд гишгүүр болж ирсэн энэ хэрэг одоо л нэг тийш эргэх нь гэсэн итгэлийг ард түмэнд төрүүлсэн нь худлаа биш. Өөрөөр хэлбэл энэ итгэл. Ийм итгэл зарим үед мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээс чухал байдаг. Тэгэхээр тэр итгэл, хүлээлтийг алдвал цөөнгүй утгаар Л.Оюун-Эрдэнийн улс төр сэвтэнэ.

Л.Оюун-Эрдэнэ ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгөөд багагүй хугацаа өнгөрч байгаа Хэргийг задалж, дахин шинээр, эхнээс нь шалгаж эхэлсэн нь бол бараг хоёр жилийн өмнөөс юм. Дээр нь, одоо С.Зоригийн хэрэгтэй холбоотой материалууд бүхэлдээ улсын нууцаас гарсан. Энэ Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайд байх үед. Улсын нууцаас гарна гэдэг интернэт, Фэйсбүүкэд тавина гэсэн үг биш. Ерөнхий сайд ч танилцаж чаддаггүй байсан бол одоо чадна гэдэг хууль зүйн утгатай. Тэгж танилцсан болохоор сэжүүр атгажээ, нэг биш нэжгээд өнцөг олж харжээ, тийм учраас итгэл төгс энэ хэргийг сонгуулийн өмнө сөхөж, талийгаачийн гэргий Булганы ярилцлага тэргүүтэй хэд хэдэн контент бэлтгэж цацлаа гэж харахад хүрсэн.

Одоо Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” гэж нэрлэгдээд байна. Энд С.Зориг агсны нэр багтжээ. Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн дараа ч төрийн ордонд, парламентын танхимын индрээс С.Зориг агсны үгээс давтан давтан эш татсаар байв.

Ингэж тэр хамтарсан Засгийн газрын хөтөлбөртөө хүртэл “Зориг” гэдэг нэрийг шигтгэснээр прагматик хийгээд үзэл санааны бүх түвшиндээ энэ чиглэлд үргэлжлүүлэн анхаарна, АН ба ХҮН намыг ч үүндээ нэгтгэсэн гэдэг мессежийг өгч байна.

Гэхдээ энэ лоозон хэлбэрээр явах уу. Эсвэл хэргийг илрүүлж, шийднэ гэсэн үг үү. Эс бол хоёулаа юу гэдэг анхаарал татаж байна. С.Зориг агсны нэрийг хэчнээн дурдаж, лоозондлоо ч, тэгж улс орны шинжтэй томоохон ажлуудаа явууллаа ч хэрэг илрээгүй, шийдэгдээгүй хэвээр үлдвэл “Зориг” гэдэг үг, нэр багтсан бүх яриа, бүх ажил үзэл санааны хувьд нурах үндэстэй.

Мэдээж Ерөнхий сайдын чиг үүрэгт гэмт хэрэг хянан шийдвэрлэх агуулга байхгүй. Хэзээд байж болохгүй. Тэр утгаар хүн амины хэрэг сөхөж, улс төр хийх Ерөнхий сайд хүний хувьд зохимжтой байгаагүй. Гэхдээ эрх баригч намын дарга, шинэ цагийн өнгийг тодорхойлолцох улстөрчийн хувьд нэгэнтээ анхаарсан нь өөрөө бас “зориг” байсан.

Гэхдээ олон нийт мартахгүй.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-20 08:44

днх ийн шинжилгээ бол хэргийн ул мөрийг илрүүлэх хамгийн бодитой эд мөрийн баримт даа үүнийг үндэслээд хэргийг шийдвэрлэх боломжтой шүү

Зочин
Зочин
2024-09-20 22:31
Reply to  Зочин

Гэхдээ днх дээр нь нэр ус царай зүс нь байна гэсэн үг биш.зөвхөн харьцуулж үзэж байж ижил эсхийг нь олдог.тэгэхээр гарууд ш�##� худлаа ажил хийгдсэн болгож байхгүй юу ????

Зочин
Зочин
2024-09-20 22:00
Reply to  Зочин

Өдий олон жил болоход өөр хүний ДНХ наачихгүй юугаа хийж байхав дээ ! Хүүхэд хуурч байгаа юм шиг, завхарсан ч юм болохымаа даа....Тэгээд бас мэдээлэл нь яг сонгуулийн өмнө, илэрхий улс төр байнаа !

Зочин
Зочин
2024-09-20 10:50
Reply to  Зочин

Элбэгдорж АНУ-аас ирэхгүй биз дээ. Бат-Үүл, Эби нарын ДНХ илэрсэн байлгүй.

Үнэнч
Үнэнч
2024-09-20 14:45
Reply to  Зочин

Өмнө нь холбогдоогүй хүмүүсийн нэр гарсан гэж бн м�##�аа

Зочин
Зочин
2024-09-20 08:46

олон жил болсон хэргүүдийг имй байдлаар шинжлүүлэх хэргтэй дээ 30 жилийн өмнө Дарханд орцондоо хутг�##�уулж үхсэн з�##�уугийн хэрэг дээр цагдаа дээр одоо болтол илрэхгүй гээс болж эцэг эх нь амьдаараа шан�##�ж явах юм даа

Зочин
Зочин
2024-09-20 09:15

ЭЛБЭГДОРЖ ЗАХИАЛААД ЗОРИГИЙГ АЛАГДСАН ШӨНӨ БУУ ҮҮРЭЭД ШӨНӨЖИН АЛХСАН ГЭЖ ЯРИАД БАЙСАН.ИРГЭД ОДОО Л ЗОРИГИЙН ХЭРЭГ ИЛРЭХ НЬ ГЭЖ БАЯРЛААД ОЮУНЭРДЭНИЙГ БАГААР НЬ СОНГОСОН ГЭТЭЛ ЯАВ ИНГЭЭД Л БАС БААХАН ЯРИАД ХУЦАЛДААД ДАРААГИЙН СОНГУУЛЬД ДАХИН С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГ ИЛРЭНЭЭ МАНАЙ НАМЫГ СОНГОЧИХООЧ ГЭЖ ХУЦАЛДАНА.ЭЛБЭГДОРЖТОН МААШ НОТОЙГ ЖИРИЙН ИРГЭД ХАРСААР МЭДЭРСЭЭР БАЙНА ЯМАР Ч ГЭМ ЗЭМГҮЙ ХӨӨРХИЙ СОДНОМДАРЖАА ЧИМГЭЭ НАРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЖ ХУЛГАЙЧ НАРЫН ЯРИАГААР ЖИНХЭНЭ АЦЫГ НЬ ГОЗОЙЛГОСОН.ХУРЦ ЭРДЭНБАТ НАР ОДОО Л ҮГЭЭ ХЭЛЧИХЭЭЧ ЭНЭ БҮХНИЙГ ЭЛБЭГДОРЖ НАЙРУУЛЖ ЖҮЖГИЙН ГОЛ БОЛОН ТУСЛАХ ДҮРД БЯД НАР ТОГЛОСОН ЮМ ШҮҮ ГЭЭД ХЭЛЧИХЭЭЧ ХӨӨРХИЙ ЧИМГЭЭ СО ХОЁР ИХ ГЭЦҮҮ БАЙГААШТ МАШ УДААН ХУГАЦААНЫ СЭТГЭЦИЙН ЭМЧИЛГЭЭ ШААРДЛАГАТАЙ ЭНЭ ХОЁРЫН АР ГЭРИЙХЭН Ч ГЭСЭН ХЭЛМЭГДСЭН.ЭСВЭЛ ЗОРИГИЙН ХЭРЭГ БОЛБОЛ ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ ГЭЖ ЗАРЛААЧ ТЭНЭГ ЮМАА

Зочин
Зочин
2024-09-20 11:19
Reply to  Зочин

Чи юундаа бухимдаав? Эби, Батүүл нарын хамсаатан уу

АЮУРСАЙХАН
АЮУРСАЙХАН
2024-09-20 09:25

ОЮУНЭРДЭНИЙН ДНК ИЛЭРСЭН

Зочин
Зочин
2024-09-20 11:18

Хуцав аа

Ebe
Ebe
2024-09-20 10:20

Yambii danh l#riih

Зочин
Зочин
2024-09-20 09:27

Оюун Эрдэнэ, Нямбаатар нар С.Зоригоор шоудаж ИХ ялсан. Одоо дахин сэргээж Орон нутгийн сонгуульд ялна гэж мөрөөдөөд байна. Эргүүнүдээ, горьдсоны гарз. Нямбаатар, ОюунЭрдэнэ нарын газарт буухгүй агаарт сарнидаг орон гаран шоу, овилгогүй бодлого-ойж буусан үйлдэл, чадваргүй байдлаас ард түмэн з�##�хлаа. Ард түмэн минь энэ сонгуулиар МАН ыг сонгохгүй байхыг ури�##�ж байна.

Зочин
Зочин
2024-09-20 09:44

За одоо Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэж сонгуулийн шоу хийхээ больцгооёо. Иргэд минь ээ бас ийм шоунд итгэхээ больцгооёо. Зоригийн хэргийн захи�##�агч, гүйцэтгэгч, хамтрагч, хамжигч нар �##�ь хэдийн илэрсэн. Тэдгээр этгээдүүдийг мэдэж байгаа тухайн үеийн ерөнхийлөгч, их хурлын дарга, ерөнхий сайд нар битгий хумсаа нуусан хулгайч, луйварчин муур царайлцгаагаад бай. Уг хэргийн эздийг хэлэх нь тодорхой байсан Наранцацр�##�тыг Ерөнхий сайдын суудлаас АН болон МАН-ын нөхөд тухайн үед нэн яар�##�тай огцруулаад хэдхэн жилийн дараа автын осол нэрээр амь насыг нь бүрэлгэсэн. Иймд одоо орон нутгийн сонгуулиар хамтраад засгийн эрх барьж байгаа МАН, АН, ХҮН намын нөхдийг сонгож болохгүй шүү иргэдээ. Энэ нөхдийг орон нутагт хөлгүй болгож байгаад нам дарж авцгааяа.

Зочин
Зочин
2024-09-20 09:54

Одоо болноо сонгууль болохоор л.....сүнсийг нь тайван байлга Ц..Элбэгдорж Ц.Нямдорж нар бэлээхэн бна шүү дээ..

Зочин
Зочин
2024-09-20 10:25

За тэр шоуах сонгуульдах яахав. Хамгийн аймаар нь жирийн иргэдийг 6, 7 жил хилсээр хорисон гэхээр бас л аймаараа

Зочин
Зочин
2024-09-20 11:37

Худ�##� худ�##� орон нутгийн сонгуулийн өмнөх шоу.хөөрхий Зоригийг 2 нам нь ээлжлээд олон жил хэмлэж байна даа.

Баска
Баска
2024-09-20 12:20

26 жил болсон эд мөрийн баримт гадны нөлөөгүй хадг�##�агдсан байх уу

Үнэнч
Үнэнч
2024-09-20 14:44

Энэ хэргийг нэг тийш нь болгомоор юм, МАН-б бузарууд мөн их ашиг олж байна даа, одоо бүр орон нутгийн сонгуулийн өмнө сануулдаг болж, сөнөвөл таарсан гөлөгнүүд

Зочин
Зочин
2024-09-20 15:19

Зассс. Аль дээр л Твитер дээр эдний долоогчдын нэг нь тэгээд л жиргээд бсан биз дээ. Ша�##� худлаа. Сонгууль болохоор л энэ нэг амьтны ясыг өндөлзүүлэх юм. Одоо бүүр орон нутаг дээр хүртэл ингэх юмуу. Болимоор юм.

Бат
Бат
2024-09-20 16:03

Захи�##�агч нь хүзүүгүй хүн. МУ-ыг цаазын ялгүй болгоод авсан, юмыг яаж мэдэх вэ гээд.

Зочин
Зочин
2024-09-20 16:32

Ойлгомжтой шүү дээ. Мөрөнг барьж л хэргийг илрүүл. Мөрөн бүгдийг мэдэж байгаа амьд гэрч биз дээ. Дараа нь их хурлын гишүүн болж байсан.

Зочин
Зочин
2024-09-20 21:03

Жишээлбэл , Батүүл , Баяр , Булган нарын ДНХ ялгагдах уу - шинэдээ орох уу ... Ер нь тэр ДНХ гэдэг чинь юу эсвэл хэн юм бэ , Нямдорж , Элбэгдорж зэргүүд ДНХ мөн үү ...

зочин
зочин
2024-09-20 21:31

Хачин юмнууд сонгууль болгоны өмнө сайн хүний нэрийг барьж шоудах юм, өөрсдөд нь 20 жилийн өмнөх шиг С.Зориг шиг т�##�ийгаачийн нэр хүнд байхгүй, ичдэггүй юм байх даа

Зочин
Зочин
2024-09-20 22:29

Сонгууль дуусангуут таг чимээгүй болчихох юм. Арай бас Зоригийн нэрийг ашиглаж хуурч гарч ирсэн юм биш биз???

Зочин
Зочин
2024-09-20 23:43

10-р сарын сонгуулийн кампани эхэлжээ.

Зочин
Зочин
2024-09-21 00:00

Хэргийн газарт ажилласан хуулийнхан, 26 жилийн турш ш�##�гасан хуулийнхан дээрх нүдний шил, гутлын үдээс гм эд мөрийн баримтуудад бүгдээрээ л бээлий өмсөж амны ха�##�т зүүж нямбай үзэж танилцаагүй л бол дээрх хуулийн хүмүүсийн л ДНХ илрэх нь баараггүй баймаар юм. За бараг нүдний шил зэргийг нь нүүрэндээ зүүж үзсэн байхаас ч сийхгүй шүү дээ, хэн нэгнийг гүтгэх хэрэгсэл л битгий байгаасай

Зочин
Зочин
2024-09-21 12:20

Элбэгдорж Батүүл 2ын ДНХ бхаа

Зочин
Зочин
2024-09-21 12:28

ХЗДХ-ийн сайд нь АН-ын хүн байхад энэ асуудлыг дахиад л байхгүй болгох магадл�##� өндөртэй шүү. Хүзүүгүй хүний гар урт, санаа өмхий, яаж ч нөлөөлж мэднэ дээ. Америкт очсон хэргийн матери�##�ыг үгүй хийх гэж оролдох, эсвэл өөр дүгнэлт гаргуулах гээд янз бүрээр л үзэж чадах л хүн дээ.

Зочин зочин
Зочин зочин
2024-09-21 17:35

Наадах чинь нэг л итгэлгүй яриа байна.Тэр нүдний шил энэ олон жил хаана байсан,бас олон хүн гар хүрсэн бол ойлгомжтой.нэг өөх ч биш булчирхайн биш юм яриад хүмүүсийн толгойг үргэлжлүүлж эргүүтүүлэх арга байна.

Зочин
Зочин
2024-09-21 19:23

хот орон нутаг сонгууль бас л шоу , харлуул�##�т уу ? болимоор юм . ард иргэдийг амар тайван байлга ...

Зочин
Зочин
2024-09-21 21:02

Бэрхийн бутач гөлөг шаадгаараа л шааж бхгүй юу

Зочин
Зочин
2024-09-25 21:36

Za bitgii hudlaa huts

Холбоотой мэдээ

Back to top button