Нийгэм мэдээ

Бусдыг дээрэлхсэн хүүхдийг аав, ээжтэй нь хамт сургалтад хамруулна

Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сард шинэчлэн баталж, есдүгээр  сарын 1-нээс хэрэгжилт эхэлсэн.

Эндээс онцлоход, шинэчилсэн найруулгаар үе тэнгийн дээрэлхэлтийг анх удаа хуульчилсан. Тодруулбал, энэ хуулиар дээрэлхэлтэд өртсөн болон дээрэлхсэн хүүхдийн аль алинд нь хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Энгийнээр ойлгуулахад хохирсон хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө тусламж, бусдыг дээрэлхсэн хүүхэдтэй ганцаарчилсан уулзалт хийж, зөвлөгөө өгөх, дээрэлхүүлсэн хүүхдээс уучлалт гуйх мөн асран хамгаалагчийн хамт хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт үйл ажиллагаанд хамруулах юм.

Мөн хүүхэд хохирсон байвал гэм бурууг тогтоож, шийдвэрлэнэ.

Хуулийн шинэчлэлийн хүрээнд хүүхэд хамгаалахад шаардагдах зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн жил манай улс 14,3 тэрбум төгрөгөөөр хүүхэд хамгаалах үйлчилгээ үзүүлжээ. Харин энэ дүн ирэх оны төсөвт нэмэгдэж төсөвлөгджээ.

Хуулийн дэлгэрэнгүйг ЭНД дарж танилцах боломжтой.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-21 10:26

Etseg ehtei n hamt surgaltad hamruulah n zuv

Зочин
Зочин
2024-09-21 13:20

Зөв .Зарим эцэг эхчүүд хүүхэддээ бусдыг гүтгэх худ�##� ярихыг заадаг юм шиг .Хүмүүжил муутай хүүхдийг зөв сургах

Зочин
Зочин
2024-09-23 18:45

Zuw shiider bna shu

Back to top button